Модон эдлэл

Friday, May 31, 2013

МОДОН СИЙЛБЭР, СУВЕНИР, ТОГЛООМ: 

1.  ЭРДЭНЭТ УГАЛЗ ХХКмэргэжлийн сийлбэрч уран бүтээлчид уламжлалт монгол сийлбэрийн арга барил, ур ухаанаар өвөрмөц загвар, шинэлэг шийдэлтэйгээр урлан бүтээдэг. Гүнгэрваа, сийлбэртэй гэр, гэрийн тавилга, морин хуур, модон эдлэл, бэлэг дурсгал.
Хаяг: СБД, 5-р хороо, 5-р хороолол, 26-р байр, 2-р орц.

Утас: 333033, 99062838, 91092838

Цахим шуудан: erdenetugalz@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 
 Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:

МОДОН ТАВИЛГА, ГЭРИЙН ТОХИЖИЛТ: 

1.  МОНГОЛ МОДЕРН МЕБаЕЛЬ ХХК Гэр ахуйн болон албан тасалгааны бүх төрлийн цэвэр модон тавилга. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс
Хаяг:

Утас: 452804, 99186228, 95030020
Цахим шуудан: mon_gany@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 
Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:

2.  ХАШМӨНХ ХХК Гэр ахуйн болон албан тасалгааны бүх төрлийн модон тавилга. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс. 
Хаяг: Баянзүрх дүүрэг 13-р хороо Дүүргийн 16-603
Утас: 96664896, 96678926
Цахим шуудан:
khash_munkh@yahoo.com
Цахим хуудас: http://www.khashmunkh.mn
Сошиал медиа: 
 Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:

3.  ВҮҮДМЭН ХХК. цэвэр цул модон, зүймэл модон эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс.
Хаяг: БГД, 20-р хороо, Ажилчны 32 тоот, Гурвалжингийн гүүрний баруун талд.

Утас: 95908200, 91008200

Цахим шуудан: woodman_mn@yahoo.com,
damdinsuren.burenjargal@yahoo.com
Цахим хуудас: http://woodman.mn
Сошиал медиа: http://www.facebook.com/Woodman.LLC
- Чингэлтэй дүүрэг, урт цагаан 4-р корпус " Тавлаг мебель" дэлгүүр.
- Хан-Уул дүүрэг Мишээл экспо төв В-4 павилион.


ДИЗАЙНЕР, ХУВИАРАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД:


1.  Ц.Жаргалсайхан. Модон эдлэлээр бэлэг дурсгал, сувенер, морин хуур, бурханы гүнгэрваа, шатар даам гэх мэт модон эдлэл. Бүтээлчийн бүтээлүүдийн тухай Гар урлал> Мод сийлбэр хэсгээс.
Хаяг: Сайншанд сум, Өмнөговь аймаг.

Утас: 96638509
Цахим шуудан:

Цахим хуудас:
Сошиал медиа: 

2.  Мод болон ясаар төрөл бүрийн шатар, төрийн сүлд, тамга бусад модон эдлэлүүдийг сийлж урлана.  Бүтээлчийн бүтээлүүдийн тухай Гар урлал> Мод сийлбэр хэсгээс.
Хаяг: 

Утас: 99144375
Цахим шуудан: 

Цахим хуудас:
Сошиал медиа: https://www.facebook.com/modonedlel.siilber.urlal

Захиалгын утас: - 

MS: Манай үндэсний үйлдвэрлэгч байгууллага, болон хувь хүн, дизайнеруудын аль нь ч хэн нэгний хүссэн загвар, хийцээр бусад орноос дутахааргүй хийх чадвартай болсоныг манайд зохиогддог үзэсгэлэн яармагуудаас харж болохоор байдаг.

Жич: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа, бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой.

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан. 
Бидэнтэй хамт байгаарай.

Монгол хүн бүр тэр бумтан болох боломж байна..

Friday, May 24, 2013


Дорж: За сонин сайхан юу байцгаана хоёроо.
Дулмаа: Дажгүй ээ
Батаа: Тайван да хө. Чамаар сонин.
Дулмаа: Нээрээ би дээр нөгөө компаниудад зарсан Эрдэнэс таван толгойн хувьцаанаас аваад тэгээд орхицон байсан байхгүй юу. Тэрнийгээ яаж байгаан бол энэ тэрээ, данс энэ тэр нээлгэх хэрэгтэй байдаг гэхээр нь нэг брокерийн газар ороод асууж лаваллаа. Ямар ч байсан компани бол 50000төг өгөөд хувьцааны данс нээлгээд тэрнийгээ тэндээ байршуулах юм байна л даа. Бас иргэн бүрд сая төгрөгний хувьцаа тараасан даа тэрнийгээ бас далимаар нь 5000төг гэдэг юм байна данс нээлгэцэн. Өө тэгээд тэр брокерийн хүүхэнээс баахан юм сонслоо..

Батаа: Тэр компаниудад зарах хувьцааг зараад эхэлцэн юм уу. Авах юмсаан.

Дулмаа: Юу вэ аль дивангарт..түрүү жилийн 7н сард билүү дээ.Зарлаад зарах хугацаа нь өнгөрцөнштээ.Тэхдээ тэр аягүй богинохон зарласаан. Ерөөсөө сарын хугацаанд л зарлаад авч амжвал амж гэж байгаам шиг. Хамгийн сонин нь тэгж зарласныг хүмүүс бараг мэдээгүйм биш үү. Аягүй олон хүн мэдээгүй өнгөрсөн байна лээшт..Би чинь сайндаа ч биш нөгөө "X" тайлангаа өгөх гээд л татварын сайтруу орсон чинь 6н сарын 30ны дотор гэцэн байлуу даа..Ерөөсөө 7хон хонгийн өмнө л мэдээд хүн амьтанд зээлүүлж барьсан мөнгөнүүдээ цуглуулаад 5н саяд хувьцаа авсаншт. Зурагт мурагтаар ч нээх сүйдтэй мэдээлээгүй л санагдаад байгаан мэдэхгүй ээ. Тэгээд хугацаа нь бас давчуу, компани болгонд бэлэн мөнгө байхчуу гүйчүү, тэгээд цуглуулахад бас хугацаа орношт..Жоохон сонин л юм болсоон..

Батаа: Өөө тэгсиймуу.Ууг нь нээх үйл ажиллагаа явуулдаггүй ч манай компани чинь тэр 2010 оны 6н сараас нь өмнө байгуулагдаад хувьцаанаас нь авбал авч болохоор байсан байхгүй юу.

Дулмаа: За тэр яахав. Хувьцааны чинь талаар бас багагүй мэдээлэлтэй болсоон зайлуул..Брокерын ажилтан хүүхэн намайг чинь суулгаж байгаад л самбар мамбар дээр зурж мураад лааг мэдээлэл өглөөшт кк..Би чинь ер нь л хэрэгтэй байх л гээд авцан болохоос нарийн ширийнийг нь сайн мэдэх биш..Тэгсэн ийм юм байна. Одоо байгаа "Таван толгой"  буюу "Жижиг таван тологой"(ЖТТ) чинь ХК юм байна..тэрний хувьцаа чинь гадаадын зах зээл дээр ширхэг хувьцааных нь үнэ 1400 орчим долларт хүрч байсан гэнээ. Дээр үед Монголд цэнхэр ногоон тасалбар энэ тэр гэдгээр л хувьчлагдаж байсан юм гэнээ. Тухайн үедээ одоо бараг үнэгүй л хувьцаа байсан биз...Тэгсэн сүүлд үйл ажиллагаа нь явагдаад, гадаад зах зээлд хувьцаагаа гаргахад 1400$ хүрсэн юм байна л даа. Тэгээд ноогдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ өгөхдөө жилд 1 хувьцаанд 130 000 орчин төгрөг өгсөн гэсэн байхаа. Тэхээр 10н ширхэг хувьцаа эзэмшиж байсан хүн 1.3сая төгрөг, 100ширхэг байсан бол 13н сая төгрөгний ноогдол ашиг хүртсэн байгаа биз. Тэгээд зарахдаа 1 ширхэгийг л гэхэд Монгол мөнгөөр чинь бараг 2сая шахам төгрөгөөр зарж болохоор болсон байгаам..Тэгээд хөрөнгийн биржээс ч юм уу даа тэдний хувьцаанаас авах сонирхолтой хүмүүст боломж олгох үүднээс 1 ширхэг хувьцааг гурван зуун орчим нэгжид дахиж хуваасан байгаан. Тэгээд одоо ойролцоогоор таван толгойн хувьцаа ширхэг нь 5000 орчим болсон байна уу даа. Гэхдээ энэ нь хувьцаатай байсан хүний хувьцааны үнийг бууруулж байгаа явдал бол биш тухайлбал 1 ширхэг 1400$ үнэлэгдэх хувьцаатай байсан бол одоо тэр нь 300 ширхэг 5000төгрөгний хувьцаа болсон гэсэн үг юм байна л даа..
Хамгийн гол нь Эрдэнэс таван толгой(ЭТТ) нь ЖТТ-ны хажууд хамаагүй том орд бөгөөд ЖТТ тенисний бөмбөг гэж үзвэл ЭТТ нь сагсны бөмбөг гэж байна. Тэгэхээр Монголын иргэн бүрт тараасан 1072 хувьцаа нь иргэн бүрт өгөх сая төгрөгний оронд өгсөн гэж үзвэл нэгж үнэ нь 932 орчим төгрөг байна, компаниудад зарсан үнэ нь ч бас иймэрхүү байсан..За үүнийг амарчлаад 1 ширхэг нь 1000 төгрөгний үнэтэй 1000ширхэг хувьцаа хүн бүрт байгаа гэж үзье л дээ(ер нь бол одоо ямар үнэтэй байх нь хамаагүй ирээдүйд хэр үнэд хүрч болох боломжтой вэ гэдэг нь чухал болов уу)..Тэгээд хэрвээ ЭТТ төрийн мэдлийн компани нь зөв яваад, ашигтай ажиллад, гадаадад IPO хийх гэдэг байхаа хувьцаагаа гаргавал магадгүй нэгэж хувьцааны үнэ нь ЖТТ-н 1400$-с ч илүү үнэд хүрэх магадлал өндөр байгаад байгаа биз..За байг 1 ширхэг хувьцаа нь 700$ буюу 1сая төгрөгний үнэд хүрвэл бидний хүн бүрт байгаа 1000ширхэгийг үржих нь 1сая төгрөг= 1.000.000.000 буюу 1 тэр бум төгрөг болно гэсэн үг..Монголын хүн бүр тэрбумтан болно гэсэн үг дээ ккк. Сайхан мөрөөдөж байгаа биз. Гэхдээ мөрөөдөл биш бодит болгож ууг нь болох боломж нь байгаа гэж бодож байна.

Дорж: Нээрээ бодсон чинь тийм юм байна шүү. Би нарийн бодож үзэж байгаагүйн байнашт. Гэхдээ мэдэхгүй ээ манай удирдлагууд төр засгийнхан тэр ЭТТ-г ашигтай аятайхан ажиллууллаад аваад явж чадах болов уу даа..ЭТТ чинь 100% төрийн мэдлийнх юм байна лээшт. Тэгээд 20%-г нь ард иргэдэд тараагаад, хувийн компаниудад зарж байгаа гэсэн. Тэгээд зарсан хувьцаагаар босгосон мөнгөөрөө одоо үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явж байгаад гайгүй дэлхийн зах зээл дээр нэр хүндтэй болоод ашиг ихтэй гэдгээ харуулаад эхлэх үедээ олон улсын хөрөнгийн биржид 29%-н хувьцаагаа гаргаад хөрөнгө босгоод үлдсэн 51% нь төрийн мэдэлдээ байж байхаар тооцоолоод байгаан байна лээ. Эхлээд дэлхийн зах зээл дээр хувьцаагаа зараад нилээн үнэ хүрсэнийх нь дараа ард иргэддээ хувьцаагаа зарж болох зөвшөөрөл өгнө гэж тооцоолж байгаа нь зөв л санаа байгаан.

Дулмаа: Харин тиймээ тэр талаар чинь бас тэр хүүхэн яриж байсан. Одоо учир холбогдлыг нь мэдэхгүй байгаа хүмүүст зарж болно гээд хэлчихвэл өө сайхан нэгээ цэнхэр, ногоон тасалбар гэдэг шиг айн шил архи, шоуны мөнгө болгоод дуусчинашт тэ..Тэр цэнхэр, ногооны чинь учирыг мэддэг, арай илүү мэдээлэлтэй хэсэг бүлэг нөхөд л хүмүүсээс хураагаад, цуглуулаад авчихсан юм байна лээшт. Одоогийн Талх чихэр, АПУ, Их дэлгүүр ч гэдэг юм уу хувьцааных нь 80-с дээш хувь нь ердөө 1, 2хон хүний нэр дээр гэр бүр, хамаатан эсвэл хэсэг найз нөхөдийн нэр дээр байдаг юм байна лээшт. Тэгээд үлдсэн цөөхөн 10аад хувь нь яахав өөрөө ч хувьцаа эзэмшдэгээ мэдэхгүй, мэдсэн ч ноогдол ашиг энэ тэр яасан ийсэн гэж нэхэж мэдэхгүй хэсэг хүмүүст байдаг юм шиг байгаан. Тэгээд яахав нэхээд ирсэн хүмүүст нь жич хэдэн цаас өгч дуугай болгочоод л байж байдаг байх..Мэдээлэл нь ууг нь интернэт-д байдаг юм байна лээ. Хэн хэдэн хувьцаатай гээд..Би тэгээд тэр эхлээд төрөөс гадаадад IPO хийчээд одоо зарж болно гэдэг их зөв юм байна гэж бодсоншт. Тэхдээ сая чинь хувьцаагаа авахгүй мөнгийг нь авах иргэд өргөдлөө өглөө энэ тэр гээд байсан нь яасан юм бол оо..Тэр хүмүүс чинь одоо одооны сая төгрөгөөс болж ирээдүйн тэрбум төгрөгнөөс татгалзчихлаашт..

Дорж: Бэлэн мөнгөөр нь өгнө гэж байгаад больцон юм биш үү. Хувьцаагаар нь л өгөхөөр болсон байхаа. Сайн мэдэхгүй байна. Ууг нь бэлэн мөнгөөр нь өгөх нь буруу шүү дээ. Мэдлэг, мэдээлэл тутмагаар нь далимдуулж хохироож байна л гэсэн үгшт.

Дулмаа: Тэгээд зар гээд хэлчихээр бас юм үзээгүй царайлаад юу юугүй зараад эхлэнэ дээ манайхан тээ. Манайд эдийн засаг хөгжиж байгааг гадныхан анзаараад, дээрээс нь хувьцааны мэдлэг марууханыг нь мэдчээд сүүлийн хэдэн жил айхтар олон гадны эзэнтэй брокерын компаниуд байгуулагдсан гэнэ шүү..Манайхныг хувьцаагаа зарахыг нь хүлээгээд л мөнгөө билдээд байж байдаг юм биш үү кк. Заавал тэр ЭТТ хувьцаа ч биш Монголын өсөх ирээдүйтэй компаниудын хувьцааг гадаадынхан их худалдаж авч байна гэнээ. Энэ янзаараа удахгүй бид дан гадаад эзэнтэй үндэсний том компаниудтай болох юм байлгүй. Ууг нь Монголчууд бид өөрсдийн компаниудаа дэмжин өөрсдөө хувьцаагаа авч байвал ямар сайн бэ..Ноогдол ашигаа Монголчууд нь авна гэсэн үг шүү дээ. Гадагшаа биш дотооддоо ашигийг нь авч үлдэнэ. Даан ч бидний хувьцааны талаарх мэдээлэл, ач холбогдлын талаар мэдлэг үнэхээр маруухан байгаа байхгүй юу. Мэдээд ирсэн нэг нь бол тэнд хувьцаа зараад, аваад бас хөөрхөн ашигтай байдаг юм биш үү кк. Нэг эгч сар бүр Жэнко тур бюрогийн хувьцаанаас чадхаараа авдаг гэнээ одоо бол ойролцоогоор 90н төгрөг байгаа байх 1  ширхэг нь. 20, 30н мянгад зарим үед 100н мянгад ч гэдэг юм уу аваад байдаг юм байна. Өөрийнх нь үзэж байгаар бол аялал жуулчлалын салбар хөгжин, ирээдүйтэй салбар, тухайн сонгосон компаныхаа үйл ажиллагаанд итгэсэн, магадгүй 5, 10н жилийн дараа хувьцааных нь үнэ 90-с 900 бүр 9000 ч хүрч болох юм гэсэн үндэслэлээр авдаг гэсэн үг л дээ. Эгч өөрийнх нь хэлж байгаагаар энэ хувьцаа нь хүүгийнх нь байр болох юм гэж байгаан.. Бас болох л юм. Хүүхэд нь одоо 15тай гэж үзвэл 10н жилийн дараа 25 хүрч тусдаа гарах болоход одоо хэрвээ 10н саяд хувьцаа авчихлаа гэхэд 10н жилийн дараа 90 байсан хувьцаа 900н төгрөг болвол тэр 10н сая нь 100н сая болно гэсэн үг. Банканд 10н сая хийгээд 10н жилийн дараа хэзээ ч 100н сая хүрэхгүй дээ..яахав 20 орчим болох байхаа. Хэдий хувьцаа нь эрсдэлтэй ч зөв тооцоотойгоор, мэдээлэл сайтайгаар хөдлөвөл энэ мэт урт хугацааны тоглолт хийж болдог байна. Харин богино хугацааны тоглолт гэдэг нь жишээ нь саяхан бараг ихэнх хувьцааны үнэ тогтмол байсан үннээсээ барах 50 орчим хувиар бууж байсан. Хэрвээ энэ үед надад 10н сая байсан бол 5000төг хувьцаа 2500 болох авчаад сар, 2 сарын дараа эргээд 5000 болоход нь зарчихвал би  мөнгөө 2 сарын дотор 20н сая болгох байлаа. Мэдээж эрсдэлтэй л дээ. Гэхдээ л банкинд хадгалуулсанаас л илүү ашигтай гэж үзээд байгаа. Манай орны нэг онцлог нь бидний ойрын хэдэн жилийн эдийн засгийн өсөлт байнга өсөлттэй байгаа, цаашдаа ч ойрын 20,30н жилдээ байнга 20орчим хувийн өсөлттэй явсаар байх боломжтой байгаа учраас та одоогийн бэлэн мөнгөө аль нэг боломжийн компанид хөрөнгө орууллаа гэхэд дампуурах хувьцааны үнэ нь буурах гэсэн магадлал, эрсдэл тун бага байгаа гэсэн үг. Бэлэн мөнгөө банкинд биш хувьцаагаар хадгалах нь яасан ч ашигтэй, дор хаяж нэг нугарах л байх хэ хэ...Нээрээ манайд байгаа ихэнх банкууд чинь гадаад эзэнтэй тэгээд Монголчуудын  энэ хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг дарах гэж, мэдээллийг нуух энээ тэрээ гээд бөөн юм болдог гэж байгаашт. Хэрвээ хувьцааны ашиг тусыг мэдрээд, хүртээд эхэлчихвэл банканд хадгалуулах мөнгөгүй болоод. Гадаадад бол банкууд нь мөнгөөрөө хувьцаа авдаг гэж байгаашт кк. Тэгэж байж л ашигтай ажилдаг юм биш үү...

Дорж: Ер нь гадаадад жирийн иргэд, хувь хүмүүс 2сувгаар мөнгө олж байдаг. Нэг нь ажил, нөгөөх нь хувьцаа. Бүгд сайн мэддэг, аль нэг компаны хувьцаа эзэмшдэг. Тэгээд тэрнээсээ ноогдол ашиг хүртчихээд явж байдаг. Манайхан бол ганц ажил гэсэн сувагтай. Ажилгүй бол амьдралгүй юм уу даа.

Батаа: аан би сая нэг юм ойлголоо. Өчигдөр нэг кинон дээр нэг залуу машины осолд ороод үхэнгээ алддаг байхгүй юу. Тэгээд амь гарчаад босч ирэхдээ одоо жинхэнээсээ хувьцаа авнаа гэж хэлсийн.Би тэрийг нь сайн ойлгоогүй. Гэнт шал хамааралгүй юм ярихаар нь...Үр ашгийг нь мэддэг ч хувьцаа авахгүй яваад л байсан юм байна л даа.. Магадгүй үр хүүхэддээ үлдээх юмгүй үхчих шахсанаас л тэгж хэлсэн юм байна.

Дорж: Тийнштээ..Хувьцаа чинь бас нэг л хөрөнгө шүү дээ. Үл хөдлөх хөрөнгө шиг л..Зарж болно, бэлэглэж болно, өвлүүлж болно. Хэн ч чамаас булаачихгүй.

Дулмаа: Тиймээ би чинь сайн дурын даатгалт мөнгө нээх үнэнчээр төлөөд байсан чинь сүүлчийн 10н жилээс 5н жилийг сонгоод тэр цалингийнх нь дунджаар тогтоодог гэнээ тэгээд одоо цалингийн доод хэмжээгээр бөглөөд нийгмийн даатгалд өгөж байсан 40н мянгаараа ямар нэг компаны хувьцааг авч байдаг болох гээд байгаа. Сайн судлаж байгаад л авна даа. Компаных нь захирал, гэр бүл, нууц амраг гээд л гэсэн ха ха..За ямар ч л байсан гайгүй юм хийдэг, ухамсартай нэг тийм ирээдүй харагдаад байгаа компаны хувьцааг л авч байна даа..

Дорж: Ихэнх гадаадын орнуудад тэр нийгмийн даатгалын шимтгэлийн сангийн мөнгөөр чинь үндэснийхээ компаниудад хөрөнгө оруулаад, хувьцаанаас нь аваад (тэгэхдээ иргэдээсээ асуугаад санал авдаг ч байна авдаггүй ч байна) ноогдол ашгаас нь нийгмийн даатгалын сангийн мөнгийг аривжуулаад тэтгэвэрт гарахаас нь өмнө хүү бодож өгдөг ч байх шиг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн мөнгөнд нь хүү бодогдоод явчихдаг ч байх шиг, үр хүүхэдэд нь өвлүүлдэг ч байх жишээтэй. Тэгсэн манайд нийгмийн даатгалд төлсөн жилд хэдэн ч тэрбум байдагийн мөнгөөр нь төсвийн тутагдал, илдэв өр шир дараад дуусгачиж байгаан. Ууг нь энэ их мөнгийг зөв газар нь хөрөнгө оруулаад, үндэсний үйлдвэрлэгчидийг дэмжсэн зээл өгөөд, хувьцааг нь аваад өсгөөд байвал улс орны хөгжилд тустай, бизнесийн байгууллагад хэрэгтэй, ард иргэд бидэнд ч ашигтай баймаар л юм. Одоо тэгхдээ хууль тогтоомжийг шинэчлээд нилээн юм хийгээд л байгаам шиг байна лээ. Манайд ихэнх ХК чинь ноогдол ашигаа таадаггүй, орлого зарлагаа тайлганахгүй яваад ирсэнштээ. Тэрийг шинэ хууль энэ тэрдээ нилээн чанга тусгаж өгч байгаам шиг байсан. Хурал энэ тэрээ хийхгүй бол бараг татан буулгах, үйл ажиллагааг нь зогсоох юм биш үү. Тэгээд хууль хяналт нь сайжраад ирэхээд гадаадын хөрөнгийн зах зээл дээрх нэр хүнд нь өсөөд, тэрний хажуугаар гадаадын хувьцаа худалдан авах хүмүүсийн тоо ихсээд байгаам л даа. Одооноос л Монголчууд бид хувьцааны талаарх мэдлэгээ дээшлүүлэн мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө туслалцаа авч эхлэх хэрэгтэй. Тэр 5000 төгрөгөө төлөөд дансаа нээлгэчихгүй л байгаа хүмүүс шүү дээ. Үнэгүй юм өгөөд байхад л. Жоохон арчаагүй л хүмүүс шив дээ бид нар ч.

Дулмаа: Тэхдээ монгол эзэнтэй брокер, диллерын компаниар үйлчлүүлэх хэрэгтэйн байна лээ шүү. Би яаж овоо тэр газрыг олж очсон юм. Тэр брокерын хүүхэн дадлагаар гадаад эзэнтэй компанид ажиллаж байсан юм байна л даа. Тэгээд яахав бас л ач холбогдолынх нь талаар суртал ухуулга хийгээд л байж л дээ. Тэгсэн эзэн нь бэтгий олон юм ярь, зүгээр хувьцааг чинь зарахыг зөвшөөрөхөөр ирж хувьцаагаа заруулаарай л гэж хэлээд гарга ухааны юм ярисан гэнээ. Угаасаа тэдэнд Монголчууд мэдлэггүй байх тусмаа л ашигтай байхгүй юу. Ер нь бол брокерын газар нь үйлчлүүлэгчдийн хийсэн хувьцааны гүйлгээний үнийн дүнгийн 1-3%тай тэнцэх шимтгэл авдаг юм байна лээ л дээ. Иймдээ ч үйлчлүүлэгчиддээ сайн ухуулан таниулж байж өөрсдөд нь ашиг орж ирнэ гэсэн үг юм байна лээ л дээ ууг нь. Гадаадынханд бол тэр шимтгэлийн хэдэн хувь бол сонин биш байдаг юм байгааз бодвол..

Батаа: Зио зио. Ёстой мэдмээр л юм байна. Манайхан тэгээд хувьцаа авч мэдээд, үндэсний компаниуд нь хувьцаа гаргаад ХК болоод олон нийтийн компани болоод байвал бид бүгд хамтдаа л хөгжөөд, баяжаад явчих юм биш үү. Тэр солонгос олон ангит шиг л баахан захиралууд л айн. Захиралын зөвлөл энэ тэр гээд л гүйж байх юм биш үү хаха..

Дорж: Тийншдээ..Одоо АПУ чинь төрийн мэдлийн ХК байж байгаад 90н хэдэн онд бүрэн хувийн буюу олон нийтэд хувьцаагаа гаргасан юм байна лээ. Тэгээд одоо 3700н хувь нийлүүлэгчтэй буюу 3700н эзэнтэй гэсэн үг шүү дээ. Тэр захирлуудын нэгээр чи ч нэмэгдэж болно. Ганц хувьцаатай ч бай, хэдэн маянган хувьцаатай ч бай санал шүүмжээ хэлэх, удирдах зөвлөлийн хурал зохион байгуулахыг шаардах, удирдлагыг солих, хувьцаа эзэмшигчдийн хурал хийхийг санаачлах гээд бүх эрх мэдэл тэгш байдаг гэсэнштээ..Гэхдээ амьдрал дээр ихэнх хувьцаа эзэмшиж байгаа хүн л илүү их нөлөөтэй байгаа л даа. Ялангуяа Монголд. Энийг чинь л бас өөрчилөх гээд яваад байгаан байна лээ..Тэр тухай 100н чухал сэдэвээр саяхан хөрөнгийн бирж гэсэн нэвтрүүлэг гарсан байсан.

Дулмаа: Тийн гэсээн. Би бас асуусанштээ. Дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа компани хувьцаа гаргаад хөрөнгө босгож болдог юм уу гээд. Яахав үнэхээр сайн төсөл бол хүмүүс хөрөнгө оруулж хувьцааг нь авдаг гэсэн. Яг хөлөө олоо дажгүй явж байгаа компаниудад илүү боломжтой санагдсаншт. Тэр ямар компани билээ ноолуурын говь бил үү дээ техникээ шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх гээд хэдэн тэр бумыг л банкнаас зээлсийн байх өө. Тэр хүүхний яриж байгаагаар бол тийм компани банкнаас өндөр хүүтэй зээл авч байхаар хувьцаа гаргасан бол ямар ч хүүгүй мөнгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгох бүрэн боломж байсан гэж байна лээ. Бас л мэдлэг тудуугаас..Үнэхээр ашигтай ажиллах болом өндөртэй компани юм чинь парк шинэчлэлээр тэдэн төгрөгний хувьцаа тэдэн ширхэг гаргалаа гээд л айн..ердөө 2 хонгийн дотор л хэдэн тэрбум цугладаг гэж байна шүү. Дараа нь ноогдол ашгаа тараагаад л явчина. Банкны хүүнд хэдэн зуун саяар нь өгч байхаар айн мань мэт нь хувьцааг нь эзэмшээд хувь хүртээд явж байсан нь аль аль талдаа дээр байх байсан байгааздээ ккк..Би бол компаниа томорхоор нь гоё гоё төслүүдийг санхүүжүүлдэг болно гэж боддогшт. Тэр санхүүжүүлэх мөнгөө ард иргэдээс л босгоно доо. Яанаа тэр оюутнуудын 70н мянгаар нэг сайн төслийг санхүүжүүлчихвэл гээд л..бас тэр ямар ч үр бүтээлгүй 21н мянга.. Нийтээрээ нэг сайхан санаа уралдуулаад төсөл болгоод санхүүжүүлээд хувьцаат компани хэлбэрээр аваад явбал ямар ашигтай байх бол оо..

Дорж: Тэгээд манайхан хувьцаа эзэмших эрхийг нь өгчөөд байхад дансаа ч нээлгээд авчихгүй тэр хувьцаат ЭТТ компаны нэг эзэн болчоод хараа хяналтаа ч тавьж мэдэхгүй байхаар чинь яаж нийлж юм хийхэв дээ..Саяхан гэхэд л яасан ЭТТ-д чинь тоног төхөөрөмж өчнөөн тэрбум төгрөгөөр авлаа гэсэн чинь баахан шаардлага хангахгүй муу хэдэн машин, тоног төхөөрөмж авчирцан байсан биздээ. Энэ мэт төрийн мэдлийнх гэхээр ажлаа мэдэхгүй нам замын хэдэн гарууд удирдлагынх нь бүрэлдхүүнд томилогдцон өөрийн ашгийн төлөө хуучин муусайн юм шахаад л мөнгө тоншоод сууж байгашт. Энэ янзаараа тэр хувьцаа юун 700$т хүрэх. 7$ хүрвэл их юм..Хувийн компани байсан бол ЭТТ аль хэдийн үйл ажиллагаа нь жигдэрцэн, чанартай хямд тоног төхөөрөмж, марктинк бодлого сайтай явж байх байсан биз. Ууг нь ЭТТ чинь 2.8н сая эзэнтэйшт. Хараа хяналт сайн бол хамгийн сайн байхаар их тоо байгааздээ.. Тэгсэн дуугардаг, шахаж шаарддаг хүн байхгүй..Бид нийлээд үнэхээр чадалтай боловсон хүчинг сонгож тавиулах, дарга цэргийг нь томилоход санал оруулах, тайлан татварыг нь үзэх, нийтэд ил байх шаардлагыг тавих эрхтэй хүмүүс гэж ойлгож байгаа..Тэгээд одоо олон улсын түвшинд хуулийн орчин муу, ил тод бус гээд яг олон улсын зах зээл дээр хувьцаагаа зарах гэхээр олигтой үнэ хүрэхгүй бол яана..Энэ хэдэн төрийн нөхдүүдэд нээх найдахгүй л байна шүү. Хүн хэлхээс цаас чичхээс гэж. Үе үе дуугарч тэр хувьцаа яах гэж байна хэзээ ашиг шимээ хүртэх юм. Ажилаа хийж чадаж байгаамуу гүймуу. Дахиж хөрөнгө шаардлагатай юу энэ тэр гээд мэдээлэл байнга авч байх нь чухал л байна даа. Тэр компаниудад хувьцаанаас нь зарахдаа олонд зарлаж бариагүй нь ч бас бодлого л байх..Сэжигтэй байгааздээ. Хэсэг бүлэг нөрдийн эрх ашиг байсан биз...Ингээд бодохоор Монголчууд муухай амиа хичээсэн хүмүүүс дээ. Би ч, чи ч, бид бүгд хэ хэ...

Дулмаа: За юун гутранги юмбэ дээ..Яахав дээ дээр үеэсээ хол зайтай нэг нэгнээсээ бага хамааралтай амьдраад багаар ажиллах юм мэдэхгүй ирцэнийх л байлгүй дээ зайлуул. Тэхдээ л бас амиа хүмүүс шүү кк..Дэлхийн талыг эзэлсэн гэхээр бас тийм амиа биш ч юм шиг..Сүүлийн үеийнхэн л тийм болцон юм болов уу...

Батаа: Бүгдээрээ лаг юм биш үү ха ха. Нэг со гар тэгсэнштээ. Манайхан нэг лагаа олуулаа дэмжээд дээшээ гаргаад, дараа нь нөгөө лаг нь бусдаа дэмждэг..харин танайд тэгэхгүй юм..бүгдээрээ лаг болохоор тэгдэг байх л даа гэж хаха..

Mongol-style: Дээрх харилцан яриаг бичихдээ Жэнко тур бюрог жишээ авсан болно. Ямар нэг сурталчилгаа бус. 
Харилцан ярианаас та бүхэн нийлээдгүй зүйлийг бодож эргэцүүлнэ бизээ. Мөн санал сэтгэгдэлээ хуваалцаарай. Дээрх яриа нь ямар нэг мэрэгжлийн хүний дундах яриа биш тул бүгд үнэн зөв байх боломжгүйг анхаарна уу..Буруу зөв байвал засаж залруулаарай. 
Дээрх ярианаас олж авах мэдээлэл хэн бүхэнд хэрэгтэй, тунгааж бодууштай гэж бодогдож байна. За тэгээд Монголчууд хэр амиа вэ гэдгийг бичлэг нээгдсэн болон Share хийгдсэн тооноос харьцуулаад олчихож болох байх ккк..

Илүү мэрэгжлийн тайлбар, мэдлэгийг Монгол тулгатан 100н чухал сэдэв нэвтрүүлгээс. 

[100 чухал сэдэв] - Хөрөнгийн бирж


MS: Бидэнтэй хамт байгаарай. 

Нью Север ХХК - Керамзитан блок, Перлит, Перлит керамзитбетонон блок

Wednesday, May 22, 2013

  Mongol-style: Компани болон бүтээгэдхүүнийхээ дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсан Нью север компаныханд баярллаа. Цаашдаа байнга хамтарч ажиллаж байна гэдэгт итгэлтэй байна. Танай хамт олонд амжилт хүсье.

 Компаны товч танилцуулга:

“Нью Север” ХХК 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй экологийн цэвэр түүхий эдээр технологи болон чанарын өндөр түвшинд дулаан тусгаарлагч хөнгөн керамзит, керамзитан блок үйлдвэрлэж эхэлсэн. Бид 2007 оноос хойш бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг олшруулан одоогоор 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.
 2012 онд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулан дараах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулаад байна. 
Үүнд:
  1. 2012 онд Перлитний үйлдвэр
  2. 2012 онд Керамзит перлитэн гулдмайн /блокны/ үйлдвэр
  3. 2012 онд Байгалийн керамзитыг /хүрмэн чулуу/ олборлон боловсруулах үйлдвэр
“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000 м3 перлит, 10,000 м3 керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000 м3 керамзит, 30,000 м3 керамзитан гулдмай /блок/, үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Амжилт:
  1. 2008 онд МБМҮХ-оос “Хүндэт өргөмжлөл
  2. 2009 онд Монголын Бизнес Хөгжлийн Гарц Холбооноос “Итгэл хүлээсэн хамт олон ”2009 онд “Нийгэмд Стандарт Хэвшүүлэх Сан”-аас “ Стандарт 2010” цол
  3. 2009 онд Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулж “Нью-Север” ХХК-ий Цул керамзит-бетонон гулдмайн /блок/ үйлдвэрлэлийг “Бүтээлч ажил”-аар шалгаруулж “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас батламж”
  4. 2010 онд “Стандарт 2010” цол
  5. 2011 онд МБМҮХ-оос “Шилдэг маркетинг нэвтрүүлэгч
  6. 2012 “Барилга Хот Байгуулалтын яам” “МБМҮХ-оос “Шилдэг технологи нэвтрүүлэгч”

 Бүтээгдэхүүний танилцуулга:

“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000 м3 перлит, 10,000 м3 керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000 м3 керамзит, 30,000 м3 керамзитан гулдмай /блок/, үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

КЕРАМЗИТАН  БЛОК
Зориулалт:
Керамзитан гулдмайн /блок/ үйлдвэрлэлд  экологийн цэвэр байгалийн түүхий эд  керамзит, цемент, элс, ус ашигладаг. Керамзитбетонон гулдмайг шинээр баригдаж буй барилга байгууламж, ашиглалтанд байгаа орон сууц, үйлдвэрийн барилгын өргөтгөл ба хашлага бүтээцийн барилгын материал байдлаар өргөн хүрээнд ашиглаж байна
Онцлог:
  1. Баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг.
  2. Керамзитбетонон гулдмайн /блок/ хөнгөн жин нь барилгын сууринд ирэх даралтын хэмжээг  бууруулах ба улмаар барилга угсралтын өртөг зардлыг хэмнэнэ.
  3. Керамзитбетонон гулдмайгаар /блок/ баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  4. Керамзитбетонон гулдмай /блок/ нь их хэмжээний сүвэрхэг агаарын бөмбөлөг агуулсан сийрэг бүтэцтэй учир  дуу чимээг хамгийн сайн тусгаарлагч болдог.
  5. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  6. Энэ  гулдмайн /блок/ ханàíû дулаан тусгаарлах чадвар нь барилгын эрчим хүчний өндөр үр ашиг, экологийн цэвэр ба галд тэсвэрлэх үзүүлэлт өндөр.
  7. Нэг ширхэг керамзитан гулдмайн /блок/ эзлэхүүн нь 12 тоосготой тэнцдэг учир өрлөгийн ажлын хурдыг нэмээд зогсохгүй өргийн /өрлөгийн/ зуурмагийг хэд дахин хэмнэх боломжийг бий болгодог
  8. Тухайн барилгад бүхэлд нь  керамзитбетонон гулдмай /блок/ ашигласнаар барилгын өөрийн өртгийг 30-40 хувиар багасгаж, угсралтын ажлын хурдыг 4-5 дахин өсгөнө.
ПЕРЛИТ КЕРАМЗИТБЕТОНОН БЛОК
Зориулалт:
Уг гулдмай /блок/ нь перлит керамзитны бүх сайн шинж чанарыг өөртөө шингээсэн каркасан барилгын дүүргэгч матерал юм.
Хэмжээ: 240 мм х240 мм х 360 мм
Онцлог:
Перлит-керамзитбетонон гулдмайн /блок/ дулаан дамжуулалтын итгэлцүүр /коэффицент/  0,10 Вт/мос байгаа нь энэ гулдмайгаар / блок / баригдсан барилга нэмэгдэл дулаалга хийх шаардлагагүй болгодог.
Перлит-керамзитбетонон гулдмайг /блок/ хагас хуурай доригуулан шахах аргаар Европийн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэж байна. Доригуулан хэвлэх буюу доригуулан цутгах аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай гулдмай /блок/ нь гадаргууны бат бэх байдал асар өндөр,  хүйтэнд тэсвэртэй ба ус чийг таталт багатай зэрэг давуу талаараа бусдаас онцлог бүтээгдэхүүн юм.
Нэг ширхэг керамзитбетонон гулдмай /блок/ эзлэхүүнээрээ 12 тоосготой тэнцэх ба энэ нь өрлөгийн /өрлөгийн/ ажлын хурдыг 4,5 дахин нэмэгдүүлэх ба өрлөгийн зуурмагийн зарцуулалтыг 3 дахин хорогдуулна.
Хүйтний гүүр /гадна өрлөгийн  зуурмаг/ хэмээгдэх гулдмайн / блок / заадасын тоог эрс цөөрүүлнэ.

Үнийн санал 2013он 5н сар: 


» Kерамзитбетонон гулдмай /блок/

 


Хэмжээ:
 480x190x120
Жин:
  9кг
Үнэ:
  1500
Хэмжээ:
 360x190x240
Жин:
  13.2кг
Үнэ:
  2200
Хэм:480x190x240
Жин:17.6кг
 
Үнэ:3000
 
» Перлитэн бүтээгдэхүүн



Перлит
Холимог дүүргэгчтэй дулаалгын материал
Керамзит Перлитбетонон
гулдмай  /блок/
Хэмжээ:
  1метр kуб
Жин:
  100кг
Үнэ:
  90000
Хэмжээ:
 1метр kуб
Жин:
  500кг
Үнэ:
  78000
Хэм:360x240x240

Жин17.6кг

Үнэ: 2800

» Керамзит болон байгалийн керамзитан бүтээгдэхүүн


Керамзит
Байгалийн керамзит 20-40 Байгалийн керамзит 0-5
Хэмжээ:
  1метр kуб
Жин:
  400-450кг
Үнэ:
  70000
Хэмжээ:
 1метр kуб
Жин:
  600кг
Үнэ:
 71500
Хэм:
1метр kуб
Жин:
  650-700кг
Үнэ:
  60000


 Mongol-style: Блокуудын үнэ болон үзүүлэлтүүдээс судлаад явж байхад Керамзитан блок нь үнэ өртөг болон дулаан тусгаарлах үзүүлэлтээрээ бусад блокуудаас илүү боломжтой санагдаж байсан. Гэхдээ сонголт бол таны гарт. Барилгын гол бүрэлдэхүүн болох ханын дүүргэгч материалынхаа сонголтыг хийхдээ материалуудын үзүүлэлт, үнэ зэргийг сайн судлан харицуулалт хийж байж сонгох шаардлагатай байдаг тул сайн судлаад сонголтоо хийхийг зөвлөж байна. Доорх материалуудын дэлгэрэнгүй танилцуулга, техникийн үзүүлэлтүүд зэргийг тус компаны цахим хуудаснаас нь ороод аваарай.
Тус үйлвэртэй болон бусад блокны үйлдвэрүүдийн холбогдох хаяг, холбоо барих мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Барилгын материал хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman