Thursday, May 29, 2014

Гутал үйлдвэрлэл, Худалдаа: БАЯНЦАГААН НУУР ХХК

 
Байгууллагын түүх
“Баянцагаан нуур” ХХК
Манай “Баянцагааннуур” ХХК нь 2005 онд анх гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдаж одоо хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компаний урлаж хийсэн ажлын болон гоёлын 100-гаад нэр төрлийн гутал нь олон түмний таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан./авсан шагнал урамшуулал зураг/
Манай компаний гол зорилго нь бүх төрлийн аюулгүй ажиллагааны ажлын гутал болон гоёлын гутлуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн давуу талыг гар ажиллагаатай уялдуулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, захиалагчид хямд үнээр хурдан шуурхай нийлүүлэхэд оршино.
Бид гутлын гол түүхий эд болох арьс ширийг дотоодын шаардлага хангасан цех, үйлдвэрүүдээс нийлүүлж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна.
Мөн бид бусад дотоодоос хангах боломжгүй арьс,шир, уллагааны материалыг дэлхий даяар гутлын материал экспортлодог ОХУ-ын зарим хотуудаас болон БНХАУ-ын Гуанжу хотоос шууд үйлдвэртээ нийлүүлдэг болохоор манай үйлдвэрлэсэн гутал олон улсын стандартын шаардлага хангасан бат бөх чанартай, эдэлгээ удаантай, ус чийг татахгүй зэрэг чанарын давуу талуудтайгаас гадна үнэ хямд болохыг баталж байна.
Хүндэтгэсэн:
Ерөнхий захирал .............................. /Д.Магсаржав/

Бүтээгдэхүүний танилцуулга:
цэвэр үхрийн боловсруулсан арьс, дотуур ул орос шир, Дотор чийг татдаггүй даавуун материал.



















MS: Өөсрсдийн үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнийхээ талаар дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсанд баярллаа. Одоо бодоход түрүү жил хавар намрын гутал хорооллын Алтан төгрөгөөс авч байсан нь танай гутал байсан юм байна. Загвар дажгүй санагдсан, үнэ бас нилээн боломжийн байсан шүү. 
Уншигч та дээрх үйлдвэрлэгчийн болон бусад үндэснтийхээ гутал үйлдвэрлэгчдийн холбоо барих болон бүтээгдэхүүний худалдаалах цэгүүдийн мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс авна уу.

Жич: Та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. 
Бидэнтэй хамт байгаарай.

Wednesday, May 21, 2014

HAZAAR Brand


HAZAAR BRAND
Алс хэтийн хараа:
Олон улсын чанарын стандартад нийцсэн Монгол арьсан эдлэлийн брэндийг гарган үйлдвэрлэж Монгол бүтээгдэхүүний үнэлэмжийг дээшлүүлэх.
Үзэхэд сэтгэлд хүрдэг
Хэрэглээний явцад чанараа хадгалдаг
Байгаль орчинд хор нөлөөгүй, эрүүл мэндэд харшлахгүй
Төслийн зорилго:
  • Арьс ширэн эдлэлийн үйдвэрлэлийг өргөжүүлж, тогтвортой ажлын байр бий болгоно
  • Green land  төслийг дэмжих
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд:

 MS: Их цэвэрхэн энгийн хийцтэй, яг л миний сонирхол байна даа.
Холбогдох хаяг утсыг Дизайнер&Үйлдвэрлэгчид хэсгээс.
Бидэнтэй хамт байгаарай.

Monday, May 19, 2014

НАНДИН ГОЁО Брэнд - үнэт металлан гоёл чимэглэл

 MS: Үнэт эдлэлийн үндэсний брэнд НАНДИН ГОЁО үйлдвэрийн бүтээгдэхүүний тухай, онцлог чанруудаас нь: Бүтээгдэхүүний дизайн үнэхээр мэргэжлийн түвшинд 3D эскиз загварыг гарган түүнийхээ дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрийн аргаар хийдэг гэж ойлгогдож байна. Хамгийн гол нь цагаан алтаар Монголд үнэт эдлэл хийдэг гэдгийг энэ үйлдвэрээс л мэдлээ..





 Ээмэг, кулоны загвар






 

Цагаан алтан эдлэлүүдээс

 


 

Үнэт эдлэлийн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг НАНДИН ГОЁО үйлдвэр эх орондоо 585 болон 750 сорьц бүхий цагаан алтан эдлэлийг цагаан алтны хайлшаар цутган /бүрмэл биш/ үйлдвэрлэж байна. Та хүссэн загварын үнэт эдлэлээ байгалийн үнэт эрдэнийн чулуу шигтгүүлэн цагаан алтаар урлуулах боломжтой боллоо.
Доорх зураг цагаан алтан эдлэлийн үйлдвэрлэлийн цутгалтын дараах үеийн зураг болно.




Хосын бөгж
Эрэгтэй бөгж 3,8 гр
Эмэгтэй бөгж 4,9 гр
Үнэ 870 000 төгрөг
 



Love Collection
Бөгж 2,6 гр
Зүүлт 3,2 гр
Ээмэг 1,4 гр
Гинж 1,3 гр
Нийт 8,5 гр
Үнэ 850 000 төгрөг


Маргад шигтгээтэй хатан сүйх бүхий Монголын уламжлалт сүйн бөгж. 300 000₮. 
 

 Хуримын бэлзэг

 


                                                          585 ба 750 сорьц бүхий
                                                   Бриллиант шигтгээтэй цагаан алтан
                                                        уламжлалт хуримын бэлзэг
                                                                    585сорьц 2 сая,
                                                   750 сорьц 2,5 сая төгрөгнөөс эхлэнэ

Мөнгөн бэлзэгүүд
 
 Шар алтан бэлзэгүүд
 MS: Дээрх үйлдвэрлэгч болон бусад үйлдвэрлэгчид, дизайнеруудтай холбоо барих, худалдаалах цэгүүдийн мэдээллүүдийг блогийн баруун баганд байрлах Холбоо барих мэдээллүүд>Аксесуар>Гоёл чимэглэл хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.