Friday, August 29, 2014

С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ

С.ОДОНТУЯА: БИ ХҮНЭЭС ХҮҮХЭЛДЭЙ ГУЙХААС ИЧДЭГГҮЙ 


  Ленинградад сурч байхдаа “Гостиный Двор” гэдэг дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт зардаг олон үндэстний хүүхэлдэйнүүдэд “дурласнаас” түүний хообий үүдэлтэй. Одоо тэр олон үндэстэн, ястны том, жижиг нийлсэн 400 гаруй хүүхэлдэйтэй. Мөн эртний хаад ноёдыг дуурайлгасан, маш нарийн хийцтэй шаазан хүүхэлдэй ч бий. Түүний хүүхэлдэйнүүдийн хамгийн үнэтэй нь 200 ам.долларынх аж.

 

-Энэ олон хүүхэлдэйг арчлахад нэлээд ажиллагаа шаардана биз?

-Ил байхаар арчлахад түвэгтэй. Хувцсыг нь маш нарийн урласан тул тоосонд даруулж болохгүй. Тиймээс цуглуулгаа хийх том шүүгээ хийлгэж байна. Тасалгаануудад нь гэрэл тусгаад, хажууд нь аль орны ямар хүүхэлдэй, хэн, хэдэн онд бэлэглэ сэн зэрэг тайлбар бичнэ. Сүүлийн үед хүүхэлдэй худалдаж авахдаа тухайн орных нь өөр нэг өвөрмөц зүйлийг хамт авдаг болсон. Энэ ондоо багтаагаад хүүхэлдэйгээрээ гэртээ мини музей байгуулна даа.

-Хүүхэлдэйг тухайн үндэстний хэв шинжийн нэг илэрхийлэл гэдэг. Үндэстний хүү хэлдэйн онцлог нь юундаа байдаг вэ?

-Хүүхэлдэй бол тухайн үндэстний онцлогийг харуулж, соёл, зан заншлыг илэрхийлдэг. Түүний дотор үндэстний хувцсыг сурталчилж, таниулах танин мэдэхүйн нэг хэрэгсэл болдог. Тухайлбал, энэтхэг хүүхэлдэй гэхэд голдуу бүжгийн хувцастай, филиппин тайланд хүүхэлдэй ихэвчлэн тариачдын зан заншлыг харуулсан байдаг. Хүүхэлдэй урлалаараа япончууд дэлхийд алдартай. Японд хүүхэлдэй урладаг нэг хот байдаг. Хүүхэлдэй хийх модон бэлдцүүдээ бэлдээд тавьчихаар хүмүүс аваад зурган дээрх хүүхэлдэйг дуурайлгаж хийдэг. Миний цуглуулгад япон хүүхэлдэй цөөнгүй бий.

-Монголчууд үндэстнийхээ хүүхэлдэйг хэр урлаж байна вэ?

-Би 2007 онд монгол үндэстний хүүхэлдэй хийдэг хэдэн урчуудтай уулзсан. Тэд Монголынхоо бүх ястны хүүхэлдэйг маш гоё, нарийн хийцээр урлаад, олон улсын үндэстний онцлогийг илэрхийлсэн бүтээлийг бүртгэдэг “National Geographic”-т бүртгүүлчихсэн байсан. Тухайлбал, Богд хааныг хатантай нь урлахдаа ээмгийг нь алтаар, сувдан чимэглэлийг нь жинхэнэ сувдаар, хувцсыг нь маш нарийн урласан. Тэд хамгийн хямддаа нэг хүүхэлдэйг таван сая төгрөгөөр хийдэг. Монгол хүүхэлдэй ийм үнэд хүрч байна гэдэг бахархалтай. Санхүүжилтгүй болоод тэр компани одоо хүүхэлдэй урлахаа больсон гэж сонссон.

-Бэлгэнд хүүхэлдэй их авна биз?

-Манай хүү Австралид ажил хийж байхдаа анхныхаа цалингаар Сиси хатныг дуурайлгаж хийсэн шаазан хүүхэлдэй бэлэглэж байсан. Тэрэндээ их хайртай. Мөн Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн эхнэр Ш.Цэвэлмаа эгч нөхөрт нь хүмүүсийн бэлэглэж байсан ховор хүүхэлдэйнүүдийг надад бэлэглэсэн. Зарим үед найзууддаа тулгаж байгаад хүүхэлдэй авахуулчихдаг. Би хүнээс юм гуйхаас санаа зовдог ч хүүхэлдэй гуйхдаа ичдэггүй. Гишүүдийн өрөөнд орохоор хүмүүсийн бэлэглэсэн хүүхэлдэй байхаар нь гуйгаад авчихдаг (инээв).

Эх сурвалж:

П.ТУНГАЛАГ  / www.mongolnews.mn /

MS: Хүүхэлдэй цуглуулагчид аль хэдийн манай хүүхэлдэйн урлалын буланг сонирхон ороод гарч байгаа болов уу. Тэгвэл та өөрийн цуглуулгаасаа бусадтайгаа хуваалцалцаарай. Монголын хүүхэлдэй урлаачидад шинэ санаа болох олон орны, төрөл бүрийн хийцтэй хүүхэлдэй цуглуулганд тань байдаг бизээ.

Бидэнтэй хамт байгаарай.

Wednesday, August 27, 2014

ЗҮЙМЭЛ ДААВУУН УРЛАЛ


1. Монголын зүймэл урлалын төв

Хаяг:  Баруун 4н зам голомт хотхоны урагшаа буюу Өгөөж ХХК-н замын урд талын 5н давхар байрны 1 давхрын өргөтгөл.

Холбоо барих:

http://mongolianquilts.blogspot.com

2.



Saturday, August 23, 2014

ДАРХАН Б.БОЛД-ЭРДЭНЭ: БӨӨГИЙН ЭДЛЭЛ ХЭРЭГЛЭЛИЙГ ДОРИЛОГТОЙ ДАРХАН ХИЙДЭГ

MS: Бөөгийн эдлэл хэрэглэлийг дагнан бүтээдэг дархан залуугийн ярилцлагыг орууллаа. Залуу хүнийхээ хувьд шинийг сэдэж цаашдаа шинэ техник тенологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг зорин ажиллаж байгаа нь таалагдлаа. Бөөгийн эдлэл хэрэглэл гэсэндээ хэвэнд цутгана гэсэн юм байхгүй болохоор ухаан, ур, хөдөлмөр зарсан бүтээлүүд урладаг бололтой. 
- Сайн байна уу та сайхан зуншиж байна уу ?Олон хүний амнаас таныг      чадалтай сайн дархан хүн гэж дуулаад зорьж уулзахаар ирлээ ?
-  Хүмүүс тэгэж үнэлж байгаад баярлалаа. Хийсэн бүтээсэн бүхэн маань чанартай эдэлгээтэй, эзэн нь сэтгэл хангалуун байх болтугай гэж бүтээлүүдээ хийдэг жирийн л нэг дархан хүндээ би. 
- Та өөрийнхөө талаар товч танилцуулаач?
- Намайг Болдхүрлийн Болд-Эрдэнэ гэдэг Дорнод аймгийн Баян-Уул суманд 10 жилээ төгсөөд, Кино Урлагийн дээд сургуулийн тайз дэлэгцийн зургийн ангийг 2003 онд төгссөн. Эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг. 
-Одоо үед янз бүрийн ур чадвартай дархан хүмүүс их болсон байна урт цагааны урдуур явахаар дүүрэн алт мөнгөний дархан гэсэн хаяг байх юм. Таны бодлоор дархан хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол ?
Миний бодлоор дархан хүн гэдэг чинь уг хийж байгаа юмандаа сэтгэлтэй байх хэрэгтэй байна л даа одооны энэ дархчууд чинь сэтгэл гэж юм алга болчоод байна. Тэр хүн ямар юм захиалж байна. Тэр юманд сэтгэлээ шингээж энэ мөнгөний юм биш шүү дээ гэж боддог байх хэрэгтэй тэгэж байж захиалж буй хүндээ юм болно. Жишээлбэл би нэг хүнээс захиалга авлаа гэхэд тэр хүндээ зориулж сэтэглээсээ хийх хэрэгтэй, тэгж байж дархан хүний чинь ур ухаан шингэж өөрийнхөө гарынхаа эрдмийг гаргаж байгаа болохоор уг хүндээ очоод юм болно шүү дээ.
- Хүн болгон дархан хийж чадах уу ?
Санаа байвч бас ур, ухаан дутах л байх. жишээлбэл би гэхэд л өвөөгийнхөө хийж байсан юмыг харж өссөн аавынхаа ах нарынхаа дархан хүмүүсийн төмрөөр модоор юм хийж байгаа тэр бүхнийг хар багаасаа харж өссөн болохоор тэдний хийж байгаа юмыг ой ухаандаа тогтоож авсан учраас өөрийн авьяас ур чадвараа тодорхой хэмжээнд хөгжүүлж өөрийн бүтээлээ хийж бүтээж өрөгжүүлж байна да. Гол нь ямар нэг бүтээл хийхдээ толгойгоо маш их ажиллуулах хэрэгтэй. Яаж тэрнийг юм болгох уу ямар материал ашиглах нэг материал байлаа гэхэд энийг эвтэйхэн юм болгохын төлөө толгой ажиллах хэрэгтэй л болж байна л даа.
- Та ямар материалаар дарх хийж байна вэ ?
Би одоо ихэвчлэн төмөр, металлаар хийж байна. Надад ирж байгаа захиалгууд голдуу гууль, зэс, төмөр их ирж байгаа болохоор тэр талаасаа их хийж байна.
- Дархны ямар төрлүүд байдаг вэ ?
Хөөмлийн нэг төрөл байна, цутгуурын нэг төрөл, ган сийлбэр гэж байна. Гоёл чигмэглэлийн алт мөнгө гэх мэт бүр нарийн ур дүй ур ухаан шаарддаг нь хөөмөл болоод байна. Цутгуур бол хэвэнд хийгээд цутгаж байна. Хөөмлийн ажиллагаа гэдэг чинь маш ур шаардагдаж байгаа юм.
- Та ер нь яагаад дарх хийхээр болов.. Дархан болсон түүхээсээ хуваалцахгүй юу ?
За би ч кино урлагийн дээд сургуулийг 2003 онд төгсөөд тэр үед кино урлагаараа явах боломж хомс, кино урлаг ч олигтой хөгжөөгүй байлаа.. Манай ээж чинь удган хүн байсан юм. Манай нутгийн нэг зайран өвгөн байсан Жаминжамц гуай гээд энэ бөөгийн дархны үйл ажиллагаагаа явуулбал яасан юм гэж надад санал таьсан юм. Би ч аавын талаасаа Дамидан Дорилог сахиус манай гэр бүлийн хүрээнд хүндлэгдэж явж байсан. Тэрийгээ уламжилж аваад хийе гэж шийдсэн тэгээд энэ ажлаа 2004 онд эхэлсэндээ.
- Дамидан Дорилог сахиус хүндлэгдээд явж байсан гэхээр та өөрөө дорилогтой хүн гэсэн үг үү ?
- аанхан
- Дорилог гэж яаг юу юм бэ ?
Дорилог гэж бөөгийн үйл ажиллагааг, дарханых нь үйлийг хийх тэр сахиус шүү дээ. Одоо энэ Бух хөөрөг гэж бүтээж тэрнийхээ галыг өрдөж төмрийг улайсгаж хайлуулж давтаж хийх зориултын л юм л даа Дорилог чинь. Тэгээд Дорилогийн анзай гэж нэг юм байгаа. Улаан ямаа сэтэртэй унаж явна. Дорилогийг зайран хүн л тахина. Жишээлбэл би одоо буулгадаг Дорилог биш шүү дээ, хүндлэж л явдаг. Дорилог 3 жилд нэг удаа хүндлэнэ. Зайран хүнээр тэрнийгээ тахиулна. Хүмүүс сүүлийн үед улаан ямаагаа алаад тэрнийгээ тахичаад байгаа юм тэр бол буруу болчоод байна. Тэр чинь унаж яваа морийг нь алаад өөрийг нь тахина гэсэнтэй ялгаагүй. Манайхан бол хонь шүүстэй л тахина.
- Одоо олон бөө олширч байна энэ бүгдийн хэрэглэл хувцасыг Дорилогтой хүмүүс хийдэг гэсэн үгүү ?
Тийм аливаа материал шинэ ч бай хуучинч бай бүгд сэвтэй байгаа. Тэрнийг улаан галаар оруулж ариусгаж тэр хүнд зориулж Дамидан Дорилогоороо амилуулж хийх ёстой л доо. Жишээлбэл шинэ материал авлаа гэхэд тэр материал маань ачилгандаа тээвэрлэлтэндээ аливаа нэг юманд сэв орцон л байдаг юм. Тэрийг чинь Дорилогоороо улаан галд оруулж ийм хүнд хийх гэж байгаа юмаа гэж нэр усыг хэлж Дамидан Дорилогтоо сэржмээ өргөөд энэ үйл ажиллагааг эхэлж байгаа юм. Ингэснээрээ хийсэн бүтээлийг захиалагчийн сахиус нь хүлээн авч амилуулахад их дөхөм байдаг. Өөрөөр хэлбэл би хийсэн юмаа захиалсан хүндээ хүлээлгэж өгнө. Харин захиалсан хүний сахиусанд Дамидан Дорилог сахиус маань бас өөрөө хүлээлцэж өгч байдаг нарийн учиртай юм. Тийм учраас сахиуст Дамидан Дорилог сахиусаар дамжуулж очиж байгаа болохоор хүлээж авах нь илүү.
- Та Дорилогтой дархан хүн юм чинь бүх ястны бөөгийн эд хэрэглэл хийдэг үү ?
  Үндэстэн ястан хамаарахгүй ээ. Над дээр Баян-Өлгий аймгаас бусад аймгийн хүмүүс ирээд юмаа хийлгэж байна. Улаан үүд,  Оросоос их ирж байгаа.
- Таны хийсэн бүтээлүүдийг харж байхад ур ухаан их шаардсан ажиллагаа их орсон бүтээлүүд байх юм ?
Захиалганы эд зүйлс ийм байх ёстой, тийм байх ёстой гээд л хүмүүс ханддаг тэр хүмүүсийн ярьсан юмыг би өөрөө ургуулан бодно шүү дээ. Яаж хийвэл их цэвэрхэн болох вэ гээд л, хүмүүс их ганган чамин юманд дуртай байдаг юм. Бусдаас ялгарах дуртай гэх үү дээ. Тэрэнд нь дүйцүүлж яаж урлах вэ гэдгийг бодож хийж байгаа хэрэг. Ингээд ярихаар "загвар" гэж нэг юм тодорхой болж ирж байгаа юм. Эрдэнэ дарханы хийсэн загвар гэж ялгарах нэг юм байна. Ингэж байж тухайн дархан хүний хийцээрээ ялгарсан онцлог бүтээл болж байгаа юм л даа. 
- Таны энэ ажлын байр их өвөрмөц, кинон дээр гардаг шиг л адилхан юм ?
Ажлын байр гэдэг чинь их чухал л даа. Дамидан Дорилгийн байр гэдэг чинь их ариун байх ёстой. Дорлигийн сахиусны өрөөгөөр хүн ороод гарахад л тэр хүн ариусч байдаг тийм ид шидтэй ариун эд байхгүй юу. Бүх юм галаар галтай холбоотой бүх юм галаар ариусч байгаа болохоор хүн ороод гарахад муу муухай юм нь алга болж байдаг. Манай ёсонд дархан хүн нас тогтоод 40 гарж байж Бух хөөргийг бүтээж хэрэглэдэг. Бух хөөрөг гэж бүтээгдсэн үед дарханы газарт хамаагүй хүн орж гарч болохгүй ялангуяа эмэгтэй хүн орж болохгүй л гэдэг хатуу ёс дэг байдаг. Миний хувьд тусдаа уулзалтын өрөөг хийж тохижуулсан тэндээ хүмүүсээ хүлээж авч уулзаж байгаа. Анх ямарч багажгүй нэг Орос хайч, нэг модон алхтай л байсан одоо орчин үеийн багажнууд их хөгжиж цахилгаанаар ажиллаж аливаа юмыг хурдан хийхийн тулд техникжиж байна. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бага багаар багажуудаа орчин үеийн болгож шинэчилэн шинэ багажнуудтай харьцаж сурч байна.
- 2004 оноос голдуу бөөгийн эд хэрэглэл хийсэн юм байна цаашдаа ирээдүйдээ дарханы ажлаа хэрхэн өргөжүүлэх вэ ?
Энэ хийж буй зүйлсээ өрөгжүүлэх хэрэгтэй байна орчин үеийн тоног төхөөрөмж дээр суурилж нийтэд шинэлэг бүтээл гаргах хэрэгтэй байна. Гадуур бол элдвийн л юм байна. Бараг зах тэр чигээрээ бөөгийн зах болсон байна. Урт цагаанаар дүүрэн дархчуул байна. Энэн дээр нэг юм баримтлахад төмөрөөр юм хийж байгаа бол бусад дархчуудаас бүтээлээрээ ялгардаг байх хэрэгтэй. Одоо үед ямарваа нэг бүтээл хийхэд тэрийг дууриалгаал хийдэг болсон байна. Тэр дууриалгаад л хийцихэж байгаа зүйлсээс өшөө илүү бүтээл гаргах хэрэгтэй. Дуурайлгаж хийхэд хэцүү. Хэр баргийн хүн дуурайлган хийхэд хэцүү бүтээл хийхийг зорьж байна. Би хэл хуурыг 6н жил хийж байна.  Дотроо арван хэдэн загвар бий. Эдгээр хууруудыг маань дууриалгаж хийж байгаа хоёрхон хүүхэд байдаг юм. Нийтийн худалдаанд миний хэл хуур гарахгүй байгаа. Дандаа уг хүндээ зориулж захиалгаар хийгддэг. Ямарч байсан миний хийсэн хуурыг 400 орчим хүн улаанбаатарын хэмжээнд барьж байгаа.
Аль болох шинийг эрэлхийж, цаг үеэсээ хоцормооргүй байна. Орчин үеийн 3D, 2D технологийн сийлбэрийн машинуудыг оруулж үйлдвэр байгуулах гэж байгаа. Энэхүү ажлын 60 хувь нь хийгдсэн. Энэ үйлдвэр маань бүхий л төрлийн материал дээр сийлж бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Удахгүй өөрийн үйлдвэрийн Веб сайтыг хөгжүүлж улмаар сайтаараа дамжуулан өрийн хийж бүтээж байгаа бүтээлийнхээ тараалх мэдээллээ нийтэд хүргэж байх болно.
Төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого эрчимжиж байна. Ирэх 4 жилийн засгийн газрын мөрийн хөтөлбөр бодлогод хүртэл тусгагдаж байгаа болохоор энэ боломжийг бас ашиглан Монголын зах зээл дээр өргөн хүрээнд хүчтэй шудрагаар өрсөлдөнө гэж бодож байгаа. Одоо бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн судалгааг илүү нарийн хийж төлөвлөгөө, менежментийн бодлогоо боловруулж байна.
Агуу зүйл энгийн юмнаас эхэлдэг шиг таны хийж бүтээх гэж зориж буй их үйлст тань амжилт хүсье. 
 Эх сурвалж:
http://greenstyle.blog.gogo.mn
MS:  Эрдэнэ дарханы хаяг, холбогдох мэдээллийг эндээс авна уу.
Хэрэв та, эсвэл танай байгууллага үйлдвэрлэл явуулдаг бол бидэнд хандан өөрсдийн бүтээгдэхүүнээ бусдад танилцуулсанаар өрсөлдөөний чадвараа дээшлүүлэхэд шаардлагатай санал, шүүмжийг үйлчлүүлэгч, худалдан авагч, сонирхогчдоос авах боломжтой юм шүү. 
Мөн танд, танай гэрт монгол уран дархны урласан ховор, чамин хийцтэй бүтээлүүд байдаг бол бусаддаа сонирхуулаарай. 
Бидэнтэй хамт байгаарай.  

Thursday, August 21, 2014

ХАЙЧИЛБАРЫН УРЛАГ: УРАН БҮТЭЭЛЧ TURO SANDRO

Хайчилбарын урлал












 Саран авхай




 Зуны дурсамж


 Хүлээлт
 Өрөөсөн давалчит Сахиусан тэнгэр
 Шүлэг төрөхүй


Цоморлиг
Захиалгаар хийдэг хөрөг хайчилбар юм байна лээ

 

MS: Сэдвээ хэлээд зохиомжлуулан хайчилбар зураг хийлгэх боломжтой гэсэн шүү. Хэн нэгэнд ямар нэг онцгой бэлэг барих гэж байгаа хүнд сэдвээ хэлээд ийм хайчилбар хийлгэвэл сүртэй байна байх гэсэн бодол орж ирлээ. Бэлэг дурсгал гээд л урдаас орж ирсэн болох болохгүй юм авч байхаар бид уран бүтээлчдээ дэмжин,бүтээл туурвилаас нь худалдан авч, захиалгаар хийлгүүлдэг болчвол....
Тус уран бүтээлчийн хаяг, холбогдох мэдээллийг блогийн холбоо барих мэдээлэлээс авна уу. 
Бидэнтэй хамт байгаарай.

Tuesday, August 19, 2014

ДАРХАН УРЛАЛ

ДАРХАН УРЛАЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮДЭЭС СОНИРХОЦГООЁ. 

MS: Доорх зургуудаас зарим нэг нь өөрсдийн хийсэн зүйл биш юм шиг байна лээ. Харин хийж чадна, захиалгаа өгч болно гэдэг утгаараа тавигдсан юм байна. Тэгэхээр доор зурагуудаас алийг нь ч захиалсан хийх бүрэн чадвартай гэсэн үг биз ээ.





















MS: Дархан урлалынхантай холбоо барих, захиалга өгөх бол энд дарж мэдээллийг үзнэ үү.