Monday, September 29, 2014

КЕРАМИК УРЛАЛ: HOME DECOR

 Гэрийн өвөрмөц Шаазан чимэглэл.....

Керамик урлал нь орчин үед маш олон урсгал, зориулалт, чиглэлээр хөгжиж байна. Тэр дундаа айл гэр, гадна цэцэрлэг, албан байгууллагын дотор тохижилтонд өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэхэд чухал нөлөө үзүүлдэг гар урлалын нэг төрөл юм.


 Шаазан зураг...их л хөдөлмөр, цаг хугацаа зардаг эд байх даа..





Хуруун суурьтай аяга - сонирхолтой дизайн 


Шаазан гэрлэн бүрхүүл



 Zena Verda Pesta-н загвар.

  zenaverda.com



Керамик цайны аяга by Jonathan Trotter







Шавраа олон янзын хэлбэр дүрстэй савыг бүрэх маягаар хэлбэрт оруулан хийсэн цэцгийн савнууд. http://www.millerstudio.us/

 Нэг том сав болон бас нэг жижиг савны нийлбэр. 

 

Хуванцар ундааны том савны ёроол харагдаж байгаа биз. 

design squish blogdesign squish blog
design squish blog

Mineo Mizuno дизайнерын уран бүтээл. Цэцэрлэгт хүрээлэнгийн керамик чимэглэл.

planter, hanging planter basketcontemporary bird feeder, designer birdfeeder

Шувууны үүр болон цэцгийн дүүжин сав. Дэлгэрэнгүйг PERCH


design squish blog  design squish blog

  Цаасан сүүний савны хэлбэртэй шаазан цэцгийн сав.Desugn by Hanna Risgaard. 






Шаазан жимсний таваг By Siri Brekke




Design by Siri Brekke www.designboom.com 

MS: Керамик эдлэлийн дизайн болон бусад гар урлалын дизайны санаа, шийдлүүдийг шинэ санаа булангаас авна уу. Керамик урлалын шинэ санаа буланд Керамик зүүлт, бугуйвч гэх мэт чимэглэлийн зүйлсийн дизайны санаа, керамик ханын чимэглэлийн дизайн зэрэг өөрийн урлалдаа санаа авч болохуйц зургийн цомог мэдээллийг оруулж байх болно. 

Бидэнтэй хамт байгаарай.  

 

Saturday, September 27, 2014

ЖИРЭМСЭН ҮЕД БИЕИЙН ЖИН ХЭДЭЭР НЭМЭГДЭХ ЁСТОЙ ВЭ?

Жирэмсэн үед биеийн жин хэдээр нэмэгдэх ёстой вэ?
Хэдийгээр эмэгтэй хүн бүрийн жирэмслэлт харилцан адилгүй явагддаг боловч энэхүү мэдээлэл танд биеийн жингийн нэмэгдэл хэвийн байгаа эсэхийг мэдэхэд туслах болно.



Хэрэв та дундаж хэмжээний өндөр болон жинтэй бол хэвийн жирэмсний 40 долоо хоногийн явцад таны биеийн жин 10-15 килограмаар нэмэгдэх ёстой. Та хүснэгтээс жирэмсний хугацаанд биеийн жин хэрхэн хугацаа нь ахих тусам улам хурдтай нэмэгддэгийг тодорхой хараарай. Жирэмсний эхний гурван сарын хугацаанд биеийн жин маш багаар нэмэгддэг (0,7- 1 килограмаар). Харин жирэмсний хоёр дах гурван сарын үеэс эхлэн биеийн жин илэрхий нэмэгдэж эхлэх болно. Хэрэв хоёр ихэр жирэмсэн бол биеийн жин жирэмсний хугцаанд 16-18 килограмаар нэмэгддэг.
Жингийн нэмэгдэл юунаас бий болдог вэ?
Биеийн жингийн нэмэгдэл үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Үүнд:
-Таны хүүхэд, ихэс, ураг орчмын шингэний жин
-Жирэмсний явцад үүсэх таны өөрийн жингийн нэмэгдэл. Энэ ойлголтонд умай, хөхний хэмжээ томорсонтой холбоотой жин нэмэгдэхээс гадна цусны эзлэхүүн ихсэх, биед ус хуримтлагдах, өөхөнд эдийн хэмжээ ихэссэн зэрэгтэй холбоотой үүсэх жингийн нэмэгдэл хамаарагдана.




Эдгээрийг нарийвчлан харуулвал:
Хүүхэд 3-4 кг
Ихэс 0,7 кг
Ураг орчмын шингэн 1 кг
Эхийн өөхөн эд 2,5-3 кг
Цусны эзлэхүүний нэмэгдэл 1,5 кг
Биед хуримтлагдах ус 2,5 кг
Хөх 0,5 кг
Умай 1 кг

Илүүдэл өөх

Эдгээр жингийн нэмэгдэл бүгд жирэмсний хэвийн явцад хэрэгтэй зүйлсд зориулагдсан байдаг. Хэдийгээр жирэмсэн эмэгтэйд хуримтлагдах өөхөн эдийн хэмжээ ямар өөх тос болон нүүрс усийг хэдий хэмжээгээр хэрэглэснээс хамаардаг боловч хэвийн үед  тодорхой хэмжээгээр нэмэгдэх ёстой гэж үздэг. Жирэмсний хугацаанд өөхөн эдийн хэмжээ 3 кг орчмоор нэмэгддэг. Үүний 90 хувь орчим нь  жирэмсний эхний 30 долоо хоногт хуримтлагддаг бөгөөд эдгээр өөхөн эдийн ихэнх хэсэг нь  төрсний дараа хөхний сүү үүсэлтэнд зарцуулагддаг. Хэрэв өөхөн эд хэт их хэмжээгээр хуримтлагдвал сүү үүсэлтэнд зарцуулагдсан ч зарим хэсэг нь хэвээрээ хадгалагдан үлддэг байна. Иймд та жирэмсэн үедээ хоол хүнсээ тохируулан хэрэглэж илүүдэл жинтэй болохгүй байх тал дээр анхаарал хандуулаарай.
Эх сурвалж:   
www.emch.mn
MS: Жирэмсэн байхад ихэнх эмэгтэйчүүд жин нэмчих гээд байдаг. Илүүдэл жингээсээ дараа нь салах гэж бас тийм амар биш байдаг болохоор жирэмсэн байх хугацаандаа жингээ сайн хянаж байх шаардлага гардаг тул мэдэхэд илүүдэхгүй гээд юм юмнаас хэсэгтээ энэ мэдээллийг орууллаа.
Бидэнтэй хамт байгаарай.

Tuesday, September 23, 2014

ГОЁМСОГ НООСОН БОЛОН ЭСГИЙ ОРООЛТ, НӨМРӨГ - ХҮННҮ брэнд

Эсгий болон ноосон хувцас, эдлэлийн "Хүннү" брэнд.
Тус брэнд нь эсгийгээр голчлон гоёлын ороолт, ууж, хүрэм, цамц зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд үндэсний болон орчин үеийн загвар дизайнтай байдагаас үндэсний хэв шинжтэй ууж, цамц зэрэг нь илүү сонирхол татаж байна. 
Тус брэндийн бусад бүтээгдэхүүнийг эндээс сонирхоорой. 
 

Гэрэлтэж байгаа биз. Торон материал дээр ноосоор эсгийрүүлж хээ гарган хийсэн байх гэж бодлоо. (үнэ-240000₮)

Ороолт  (үнэ-29000₮)


Ноосон ороол, малгай  (үнэ-245000₮)
Нөмрөг  (үнэ-199000₮)
Ноосон ороол, малгай  (үнэ-180 000₮)
Нөмрөг  (үнэ-225000₮) 
Хүннү брэндий ороолт,  нөмрөгний хувьд  бусад бүтээгдэхүүнийхээ мөн адил загвар, дизайн сайтай санагдсан.
Хүннү брэндийн холбоо барих, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай. 
MS: Үнийн хувьд нуулгүй хэлэхэд үнэтэй санагдсан шүү. 180000-240000₮ хооронд байх шиг байна.  Яг ямар материал орж хэрхэн хийснийг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ миний дурлаад байдаг ноолууран ороолтны дайны үнэтэй байгаа болохоор би хувьдаа ноолууран ороолтыг сонгох байна. Загвар, чанар, үнэ гурав альваа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг илтгэдэг үзүүлэлтүүд тул уншигчид өөрсдийн шүүмж, саналаа илэрхийлэн Монголынхоо үйлдвэрлэгчидийн хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг та бүгдээс ч бас хүсье.

Бидэнтэй хамт байгаарай. 

Sunday, September 21, 2014

МОНГОЛ СТАЙЛ /Мисс УНДАРМАА/

MS: Монгол стайл гарчгийн дор Монголын олны танил хүмүүсээс эхлээд жирийн иргэдийнхээ үндэсний хэв маягийн хувцас, гоёлтой зургуудаас оруулан танилуулдаг юм. Энэ удаад Монголынхоо нэрийг гаргаж яваа Мисс загвар өмсөгч нэгэн бүсгүйн монгол стил, донжийн талаар хамтдаа сонирхоцгооё.

 

Мисс Ундармаа:

 

“Мисс интерэйшнл 2006” тэмцээний ялагч тэрбээр эгчийнхээ гэгээн дурсгалд зориулан “Жавхлант ирээдүй” санг 2005 онд байгуулж байсан юм байна.Балетын Түмэнжаргал агсны охин Ундармаа олон улсын загварын ертөнцөд Монголын нэрийг гаргахад нилээдгүй хувь нэмэр оруулж буй загвар өмсөгчдийн нэг юм.

Сангийнхаа хүрээнд Дорнод аймгийн Чулуун хороотын дунд сургуульд компютерын иж бүрэн танхим нээн өгч байсан бол Дорнодын арван жилийн сургуулийн 50 жилийн ойгоор БНСУ-д үйлдвэрлэсэн 25 хүний суудал бүхий автобусыг бэлэг болгон илгээж байв.

Монгол улсын зүүн урд зүгээс ажлаа эхлүүлсэн  мисс бүсгүй сангаараа дамжуулан эх орныхоо ирээдүй болсон хөдөөгийн хүүхдүүд болон хүнд өвчинд шаналсан олонд туслах зорилготой ажилласаар ирсэн.

Ирээдүйд НҮБ-ын Ази талыг хариуцсан захирал болохыг мөрөөддөг мисс бүсгүйн сонин содон шийдэл бүхий зурагнууд өдгөө загварынхны анхаарлыг татаж байна.

МongolStyle:  Ундармаа 2012 онд Монгол үсгээр шивээс хийлгэсэн нь донжтой хэрнээ эхэмсэг харагдаж, энэ нь түүний байнгын Монгол стилийн гангараа болжээ.



МS: Хэдий гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч Эх орон, нутаг усаа гэх сэтгэлтэй нийгмийн хариуцлагаа ухамсарлаж явдаг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Ундармаадаа амжилт хүсье.

Эх сурвалж:

google.com; mixx.mn; factnews.mn; mminfo.mn 

Бэлтгэсэн: Мongol style admin BA. www.mongol-style.blogspot.com

Бидэнтэй хамт байгаарай.