Wednesday, January 23, 2013

" HOUTE COUTURE Fashion week 2012-т ТОРГО ЗАГВАР


"Торго загвар" ХХК нь байгуулагдсанаасаа хойш дотооддоо болон гадаадад Монгол үндэсний хувцас мөн Торго брэндийг сурталчилсан ажлууд хийсээр байна. Сүүлд Сингапур улсад 2012 оны 11н сард зохиогдсон олон улсын " HOUTE COUTURE Fashion week 2012"-ын "ASIAN HOUTE COUTURE Fahion  week" загварын 7 хоногт анх удаа амжилттай оролцоод иржээ.







Сингапурт болсон тус Азийн загварын 7 хонгоор торго загварын хувцасууд олны анхаарлын төвд байсан гэж хэлж болох юм. Зөвхөн хувцас загвараас гадна монголын загвар өмсөгчдийн ур чадвар, царай зүсийг гайхан шагшсан хүмүүс их байсан байна.
               Сингапурын хувцас загварын чиглэлийн томоохон блогийн (Moonberry) админы бичсэн сэтгэгдэлээс: Монголын загвар өмсөгчид өвөрмөц төрхтэй санагдсан нэг тийм онцгой, содон (сонин юм би өөрөө ази хүн хэдий ч ялгаагүй азид хамаарагдах монголчуудын царай төрхийг өвөрмөц онцгой гэж гайхаж байх юм!!?!). Гэхдээ үнэхээр тэдний царай яг л хэд хэдэн үндэстний холимог юм шиг Солонгос, Хятад, Тай ч юм уу....За ямар ч байсан би юу гэх гээд байна вэ гэхээр Монголын загвар өмсөгчид үнэхээр дур булаам юм билээ.
MD (Mongolian Design):  Яагаад ч юм мэдэхгүй азийн орнуудаар явж байхад тухайн орны хүмүүсийн царай өөр хоорондоо төстэй зарим нэгийг нь ялгахгүй адилхан харагдаад байдаг юм. Харин Монгол хүмүүсийн царай ер нь өөр хоорондоо нилээн ялгаатай хүн хүн өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдаг санагддаг юм(Сонин шүү би өөрөө монгол хүн ч гэсэн ингэж бодогдоод л байдаг юм хэ хэ. Би ингэж бодож байхад бусад орныхон гайхах нь аргагүй ч юм уу). Магадгүй өвөг дээдэс маань нүүдэлчин байснаас, магадгүй дэлхийн талыг эзлэн газар газрын аль зүс сайтай охид, хүүхнүүдийг цуглуулсан болоод тэр юм болов уу...
Загвар зохион бүтээгч О.Болд


MS: Эцэст нь дэлхийд монгол үндэсний хувцасыг сурталчилан моодонд оруулах эх суурийг тавиж явдаг ТОРГО ЗАГВАР” -ын хамт олондоо ажлын амжилт хүсье.

No comments:

Post a Comment