MS: Бид шүлэг, утга зохиол хэсэгтээ бүх цаг үеийн Монголын уран зохиолчдын тухай, бүтээлүүдийнх нь онцлог, төрөл жанар зэргийг та бүхэнд, тэр дундаа уран зохиол сонирхож эхлэж байгаа залуу үеийнхэндээ өөрийн унших дуртай төрөл жанар, зохиолчидтой болоход нь туслах, санал болгох зорилготой юм.
Ид ном, уран зохиолд шимтдэг байсан дунд болон ахмад үеийнхэн өөрсдийн уншдаг байсан, одоо ч уншиж байгаа ном, зохиол, зохиолчдинхоо тухай бусадтайгаа тэр дундаа залуу үеийнхэндээ санал болгохыг MS блогийн админы зүгээс хүсье. Нийтлэл болгон гаргуулж болно шүү.
Цаашлаад энэ булангаар дамжуулан хоорондоо уншсан номоо солилцох, нэг зэрэг нэг ном, зохиолыг уншин хоорондоо төрсөн сэтгэгдэл, санал бодлоо хуваалцах, номын клуб уулзалт зэргийг зохион байгуулах бодолтой байгаа тул та бүхэн чөлөөтэй оролцоорой.
Ингээд утга, уран зохиолын хэсэгт гэртээ байгаа юм шиг таалан тухлахыг хүсье...
MS: Өдгөө
амьд сэрүүн байгаа Ардын уран зохиолчдын хамгийн ахмад нь болох Б.Бааст
гуайн тухай бичин утга, уран зохиолын хэсгээ эхлүүлж байгаадаа баяртай
байна.Тэрээр өдгөө 92 нас сүүдэр зооглож байгаа ч залуу сэтгэлгээтэй, эрч хүчээр дүүрэн байгаа нь үнэхээр сайхан санагдлаа. Ярилцлагыг нь үзээд инээсээр байгаад л таарлаа. Хошин шогийн мэдрэмж өнөртэй, ямар ч залуу үеийнхэнтэй асуудалгүй ойлголцон хөөрөлдөж чадах болов уу гэж бодогдуулсан догь ахмад зохиолч....
Энэ хүний насан дээр бид ийм хөнгөн шингэн байж чадах болов уу...Түүний Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орсон бичлэгээс ийм ануухан, сэргэлэн цовоо байгаан нууцыг мэдэж болох юм шүү...хөгжилтэй яриа өрнүүлсэн байна лээ.
Б.Бааст:одоо түүхэн баримтат уран зохиолын үе ирсэн.. гүн ухааны,
ирээдүйд хүн төрлөхтөн яах юм гэсэн сэдэвээр..энэ замаар явах нь зөв...
Б.Бааст товч намтар
1921.9.10 нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1964 онд
Москвад М.Горкийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд
курс төгссөн. 1936 оноос уран зохиол бичиж эхэлсэн. 1966 онд “Намрын
уянга” “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор”
“Намрын уянга” номоороо Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд СГЗ цол
авсан.
МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр
бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо
нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван
ишиг" / 1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, үгүүллэг,
туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор"
/1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай
сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн
редакторласан аж.
Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй
хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/,
Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон
байна.
Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй
зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга
зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр Монголын шинэ цагийн
утга зохиолын ноён оргил болсон их хүмүүсийн уран бүтээл, амьдрал, цаг
үеийн түүхийг бидэнд үлдээх гэсэндээ цуврал дурсамжууд дээрээ өдгөө ч
ажилласаар л сууна. Түүний их утга зохиолын түүх болон уран бүтээлийн тухай sonin.mn дээр гарсан сайхан ярилцлагыг эндээс уншаарай.
Б.Бааст номнууд
“Толбо нуур” 1947он
“Хань нөхөд” 1947
“”Цогт тайж” 1952
“Гурван ишиг” 1957
“Халзан бухандай” 1957
“Бороо” 1958
“Утаа” 1958
“Чоно” 1958
“Алтан жимээр” 1959
“Хөөрхөн Байдий” 1959
“Хүрлээ” 1960
“Гэнэн хонгор цаг” 1961
“Хяруу унасан цагаар” 1962
“Алтайн цэцэг” 1965
“Бушуу туулай” 1967
“Хүний сайхан сэтгэл” 1967
“Одтой тэнгэрийн доор” 1968
“Алтайн хоёр өнгө” 1970
“Алтан хурга” 1970
“Хунгийн дууль” 1970
“Алтайн хөх дөнөн” 1972
“Ганган улаан тэмээ минь” 1975
“Намрын уянга” 1975
“Хөвчийн бор” 1977
“Хаврын салхи” 1978
“Хоёр тууж” 1981
“Буу дуу хоёр” 1981
“Галуу шувууны дэгдээхэй” 1981
“Яруу найргийн жигүүр” (казах) 1982
“Шарга даага” 1983
“Дөрвөн туужийн бор” 1986
“Чонын буян” 1987
“Хоёр дусал нулимс” 1987
“Цагаан тугийн намаг” 1990
“Миний эх орны өглөө” 1990
“Цаассан шувуу” 1999
“Тахир махир хоёр” 1999
“Цогт сүмбэрийн хүү” 2000
“Уйтай сэрүүн намар” 2001
“Ийм нэгэн охин байжээ” 2001
“Сагсалдай” 2001
“Удвал Оюун хоёр минь” 2004
“Алаахай саарал” 2004
“Дөрвөн туужийн бор” 2005
“Хадхүүгийн өдрийн тэмдэглэл” 2005
“Хөвхөрийн хөх хүрэн уулс” 2007
“Шадавлин зуслангийн өгүүллэг” 2007
“Алтан дэлтэй цэцэг” 2007
“Бага насны гэгээн мөрнүүд” 2007
“Гэрийн хээрийн хоёр амт” 2007
MS: Бааст гуайн зохиолоос уншсан нь өөрт төрсөн сэтгэгдэлээсээ бусадтайгаа хуваалцана бизээ. Миний хувьд Хөвчийн бор зохиолыг нь уншиж байсан юм байна. Их л хурц, бараг өөрөө чоно байсан юм уу гэлтэй л сэтгэгдэл төрөхөөр бичсэн санагдсан. Олдвол бүх л номыг нь уншихыг зөвлье.
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment