Friday, March 29, 2013

ЭСГИЙ ШИРДЭГ, ГЭРИЙН ИЖ БҮРДЭЛ

Манай ард түмэн эртнээс малын ноосоор эсгийн төрлийн маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж ирсэн түүхтэй. Гэвч үүнийгээ орчин үеийн хөгжил дэвшил, техникийн ололттой хослуулахгүй бол хоцрогдох, уналтад орох аюултай юм.
Сүүлийн үед өрхийн үйлдвэрлэл нэлээд жин дарж жижиг дунд үйлдвэр маягаар ажиллан боломжийн орлого олдог болжээ.
Эсгий нь хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Үүгээр хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр хэзээ ч байр сууриа алдахгүй байх сайн талтай.
Эсгий нь монголчууд амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн өвөрмөц бүтээгдэхүүн.
Уламжлалт технологиор хонины ноос зулж, шахаж эсгий үйлдвэрлэдэг.
Эсгий бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхэд бат бөх, зузаан, дулаанаа сайн хадгалдаг, халуунд сэрүүхэн, хүүтэнд дулаан байдаг онцлогтой.
Эсгийгээр гутал, хувцас, уут сав, ширдэг, дэвсгэр, уналга ачилганы тохом, гэрийн дээвэр туурга гээд амьдрал ахуйд хэрэгцээтэй олон зүйлийг хийж болдог.
Сүүлийн үед уран гартай үйлчид маань эсгийгээр гоёмсог малгай, даашинз, хантааз, төдийгүй уран зураг, бэлэг дурсгалын зүйлс хийх болсон нь гайхалтай.

Уламжлалт хэрэглээгээр эсгий нь улирлын чанартай өрхийн үйлдвэрлэл байсаар өдийг хүрчээ. Манай монголчууд хонь малаасаа авсан ноосоороо зуны дэлгэр цагаар эсгий зулж, хийдэг уламжлалтай. Эсгий хийх технологи хялбархан ч өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хараахан бүрэн хангаж чадахгүй байна. Ялангуяа нимгэн, нарийн, торгомсог, төрөл бүрийн хувцас эдлэл хийхэд орчин үеийн тоног төхөөрөмж шаардлагатай. Манай улсад сүүлийн хэдэн жилд эсгийн бага оврын үйлдвэрлэл нэлээд бий болж байгаа ч үйлдвэрлэлийн гарц багатай учраас төдийлөн далайцтай болохгүй байна. Эсгийний үндсэн түүхий эд болох ноос манай улсад хангалттай байна. Энэ нөөцөндөө тулгуурлан орчин үеийн эсгийний үйлдвэрлэл байгуулбал гадны зах зээлд гаргах бүрэн боломжтой.
2002 онд манай улс 112,9 мянган метр эсгий үйлдвэрлэж байсан бол 2004 онд 67,8 мянган метр болж буурчээ. Харин экспортын хэмжээ өсч 2004 онд 6,7 мянган долларын эсгий, эсгий бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 67,4 хувиар өссөн дүн мэдээтэй байна. Импортоор ч багагүй хэмжээний буюу 300 мянган долларын эсгий бүтээгдэхүүн орж иржээ. Энэ мөнгөө бид эх орондоо үлдээж, хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж чадахуйц үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе.<Эл зурган дээрх эсгий ширмэлийг Монгол цагаан эсгийн дээр тэмээний зогдроор хийсэн утсаар ширж хийдэг юм байна. Энэ бүтээл нь 3 үе дажихуйц эдэлгээтэй юм байна.


 Орны ширмэл

гэрийн ширмэл хаалга

6 ханатай гэрийн иж бүрэн эсгий ширдэг

 

 жижиг олбог


 машины суудлын бүрээс


 ширмэл гудас,Ханын аравч





MS: Та бүхэн дээрх бүтээгдэхүүнүүд болон манай блогоороор танилцуулагдаж байгаа гар урлал, үндэснийхээ төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээс захиалан бие биеэ дэмжээрэй.  Эсгий ширдэг, эсгийгээр хийгдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн газрууд, хувь хүмүүстэй холбогдох хаяг, холбоо барих мэдээллийг эндээс авна уу. 
Хэрэв та болон танай байгууллага үндэсний үйлдвэрлэгч бол манай блогт танилцуулгаа илгээж олонд таниулах боломжтой
Бидэнтэй хамт байгаарай

No comments:

Post a Comment