ГЭГЭЭН САРАН урлангийн хөөрхөн хүүхэлдэйнүүдээс хамтдаа сонирхоцгооё.
Хүүхэлдэйнүүдийн голлох материалууд
Эх бие: Даавуу, синтфон, ямбуу, урлалын эсгий.
Толгой, нүүр: Урлалын ноосон утасаар үсийг, даавууны будгаар царайг хийдэг юм байна.
Энэ ёстой хөөрхөн болсон санагдсан. Урт шүлжсэн үс, улаан хацар..
Оросын гэрийн онгон гэдэг байхаа тэр хүүхэлдэйн киноны гол дүр байгаа биздээ. Гэхдээ эмэгтэй хувилбар нь хэ хэ.
За бараг кино хийчиж байгаан бишүү. Богино хэмжээний хүүхэлдэйн кино хийх санаа шууд төрөөд ирэхийн....
Сүрхий стиллэг хосууд юмаа. Ялангуяа залуугийн цамцны загвар, өнгө таалагдлаа.
Гэгээн Саран - сэтгэлээ шингээж урлав
Энэ ноосон цамцыг яаж хийдийн бэ ийм хээ хуарыг нь тааруулсан эмжээр энэ тэртэй жижиг даавуу байдаг гэсэн үг үү.
За энэ бол миний хувьд надад хамгийн таалагдсан хүүхэлдэй гэж байгаа.
Эд нарын үснүүд их гоёо.
Доорх хүүхэлдэйнүүд нь шилэн терико болон синтфон ашиглан хийгдсэн гэсэн.
Айхтар рок агаа юм да.
MS: Т.Түвшинжаргал бүсгүйн урласан
хүүхэлдэйнүүдээс танилцууллаа. Тэрээр эм зүйчээр ажилдаг бөгөөд ажлын
хажуугаар анх сонирхолоороо хүүхэлдэй хийж эхэлсэнээр одоо өөрийн гэсэн
өнгө төрхтэй хүүхэлдэйн Гэгээн Саран гэх интернэт урлантай, мөн өөрийн
гэсэн фэнүүд, захиалагчтай болоод амсан байна. Түвшинжаргалтай хийсэн
дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс уншаарай.
Тэрээр
зөвхөн хүүхэлдэй ч гэлтгүй гэр ахуйд хэрэгтэй жижиг зүйлсийг урлах
сонирхолдоо хөтлөгдөн гар урлалын бүтээлүүдийн төрлөө нэмсээр байгаагийн дундаас зүүлт, үсний боолтны өлгүүрийг олон төрлөөр урласан байна. Хүсвэл захиалга өгч хийлгүүлэх боломжтой тухай эндээс сонирхооорой.
Эх сурвалж:
gegeensaran.blog.banjig.net
MS: Та ч бас өөрийн урласан бүтээл, бүтээгдэхүүнээсээ бусадтайгаа хуваалцаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
MS: Та ч бас өөрийн урласан бүтээл, бүтээгдэхүүнээсээ бусадтайгаа хуваалцаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment