ТАНИЛЦУУЛГА
"Амно" ХХК-ний оёдлын үйлдвэр нь 1993 онд байгуулагдсан. Чадварлаг
дизайнер, зохион бүтээгчид, мэргэшсэн оёдолчдын хамтын хөдөлмөр
бүтээгдэхүүнээ "Амnо-collection" нэрээр нийлүүлдэг.
Үйлдвэрлэлийн технологийн дамжлага бүрт чанарын удирдлагын системийг
нэвтрүүлснээр "Amno-collection" бол чанар гэсэн ойлголтыг
хэрэглэгчиддээ хүргэж чадсан.
Тус үйлдвэр эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн гадуур хувцас үйлдвэрлэн
өөрийн худалдааны цэг салбаруудаар борлуулдаг,мөн албан
байгууллага,сургуулийн захиалгаар дүрэмт болон ажлын хувцас,сурагчийн
форм үйлдвэрлэн нийлүүлдэг юм.
2011 онд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж компаний
барилгын,тоног төхөөрөмжийн иж бүрэн өргөтгөл,шинэчлэл хийсний дүнд
дээд зэргийн нөхцөлтэй ажлын болон үйлчилгээний байртай болж,
үйлдвэрлэлийн хүчин чадлаа өмнөх жилээс 2-3 дахин нэмэгдүүлсэн болно.
Тус үйлдвэр 2009 оноос хойш Европын орнуудад эрэгтэй,эмэгтэй хавар намрын пальтогоо экспортонд тасралтгүй гаргаж байна.
МУ-ын Засгийн газар,Мэргэжлийн холбоодын Нэгдсэн зөвлөлөөс зохион
байгуулсан "Монголд үйлдвэрлэв-2009" үзэсгэлэнд амжилттай оролцож ,
эрэгтэй эмэгтэй гадуур хувцасны төрөлд "Шинэлэг бүтээгдэхүүн"
өргөмжлөл хүртсэн. 2010 онд мөн төрлөөр ЖДҮ-ийн" Шилдэг бүтээгдэхүүн"
өргөмжлөл хүртсэн.
Бидний үйл ажиллагаатай танилцаж буй танд талархал илэрхийлье.
Манай хамт олон Чанартай,чамин,тансаг... уриан дор Эх орондоо дэлхийн жишигт нийцсэн оёмол бүтэгдэхүүн үйлдвэрлэх.энэ чиглэлээрээ улсдаа манлайлагч компани болох эрхэм зорилго өвөрлөн энэ 20 жилийн туршид хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд олон арван байгууллагууд,ЕБС-иуд манайтай байнгын
гэрээтэй ажиллаж найдвартай түншээрээ сонгож үйлчлүүлдэгт талархал
илэрхийлье.
Орчин үеийн загварын чиг хандлагыг тусгасан шинэлэг бүтээгдэхүүн
үйлдвэрлэх.шинэ соргог бүхнийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллах
итгэл.эрмэлзлэл, дадлага туршлага манай ажиллагсдад дүүрэн байна.
Та бүхэндээ амжилт хүсье.
"Amno fashion" ХХК-ний захирал Б.Уранчимэг
Амно фэйшны бүтээгдэхүүнүүд нь хорооллын эцэст байрлах өөрсдийн үйлдвэрийн дэлгүүр дээр нь худалдаалагддаг.
Mongol-Style (MS): АМНО ФЭЙШН болон бусад хувцас дизайнер, зварын урлангуудын холбогдох хаяг,холбоо барих мэдээллүүдийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Хувцас дизайн хэсгээс авна уу.

MS: Манай ерөнхий ивээн тэтгэгч тус компаны хамт олны ажил үйлст амжилт хүсье. Хэрэглэгч биднийгээ үргэлж эрхэмсэг, ганган байлгаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
nice nice goi boljee
ReplyDeleteӨө тэгээд ингээд хийгээд байвал чинь бид нар юу гэж гадаадаас хувцас хунар чирж ирээд байхав кк..Сайн байна.
ReplyDelete