Модон хашаанууд:
Модон материалын өнгийг шинж чанарыг нь алдагдуулалгүйгээр суурь өнгө өгдөг будагаар будаж саарал цэнхэр өнгөтэй болгосон байгаа байдал. Энэ будаг нь усан суурьтай хэдий ч модыг ус чийг, хорхоо шавжнаас хамгаалж идэлгээг уртасгадаг байна. Гялалзахгүй онцлогтой.
За энэ бол манайд ч түгээмэл байдаг хашааны загвар байна. Гол нь хоорондын зайг тэгш хувиарлаж байж цэвэрхэн харагдана.
Энэ их дажгүй дизайнтай хашаа санагдсан. Ихэвчлэн л модыг босоогоор нь хашаанд хэрэглэдэг бол энд нийлээн уртаар хөндлөнгөөр нь байрлуулсан байгаа. Доод хэсгийг ам даруулах байдлаар, дээд хэсгийг мөн ам даруулах хэдий ч нарийн модоор хоорондоо зайтай байхаар хийсэн байна.
Зэ энэ бол зах банзыг л ашиглан хийсэн юм шиг байгаан. Зах банзны холтостой хэсгийг нь цааш харуулан наад талыг лакадсан байна. Манайд захлаагүй, холтостой ийм банз мэдээж хямд зарагдаж байгаа нь ойлгомжтой. Сандаг л санаа...
Их цэвэрхэн захласан цэвэр банзаар хөндлөн модны наана нэг, цаана нэг хадсан байна.
Ер нь ямар ч модон хашааг анхнаасаа цэвэрхэн жигд, гол нь модыг хамгаалсан будаг, илдэв түрхлэг хийж байх нь чухал. Тэгвэл цэвэрхэн удаан идэлгээтэй байх болно.
Төмөр хашаанууд:
Хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаа..Сандлаар давхар ашиглахаар дажгүй санаа байна шүү.
Бетонон хашаа:
MS: Хашаан дотрохоо хялбар, гарын доорх материалаар хэрхэн гангалах тухай мэдээлэл бэлтгэж оруулсаныг эндээс орж сонирхоорой.
Таалагдсан бол бидэнтэй google join this site-р нэмэгдэн шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээж авах боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.
www.mongol-style.mn
www.mongol-style.blogspot.mn
Нээрээ хашаагаа гоё янзалмаар байсан чинь. Баярллаа
ReplyDeleteЗалуучууд сайхан блог хөтлөж байгаан байна. Амжилт.Даганаа
ReplyDeleteБаярллаа. Таалагдсан бол лайк дарна шүү манайхаан кк.Дөнгөж нээгдсэн болохоор жоохон дэмжлэг хэрэгтэй байна өө..Лайк гуйх үе ирдэг л юм байна гэсэн хэ хэ..Орж гарч байгаарай хүмүүсээ.Биднийг биш нийт Монгол үйлдвэрлэгчид, уран бүтээлчид, дизайнеруудыгаа дэмжсэн хэрэг болно шүү..
ReplyDeletebairnii gadnah huuhdiin sad nd tumur hashaa hiilgehed une hansh yamar boloh ve hamgiin hyamdaar. 160mkv
ReplyDeleteҮнийн санал гэхээр ийм хашаа хийдэг газруудыг олох шаардлагатай болох байх. Гэхдээ Монголчууд юмыг хийдэг нь их ч сэтгэлээсээ, дизайнтай, бүтээн байгуулалт байшин барилга, орчныг бүтээлч сэтгэлээр хичээн зорин ажиллах нь бага юмаа. Харамсалтай л байна. Нэгнээсээ мөнгө л салгаж байвал гэсэн байдалтай хандах нь их юм даа. Би өөрөө л хийдиймуу дөө гэсэн ккк. Хийх юм их байнаа. Монголд бизнес эрхлэх олон боломж, санаа, зах зээл нь байх юм даан ч хүн 2 л гартай нэг толгойтой болохоор бүгдийг нь хийж чадахгүйм даа. Тэгэхээр нэр дундаад санал болгохоор чанартай, сэтгэлээсээ, загвар сайтай хашаа хийчих газар одоохондоо алга даа. Байгаа бол нэгэндээ санал болгон мэ
ReplyDelete