Түрэг угсаатны тухай википедиад бичихдээ:
Түрэг (улс, үндэстнээс ялгаж тодорхойлсноор Түрэг угсаатан) – Нийтийн он тооллын зургаадугаар зуунаас нэр тодорч, өдгөө Евразийн Азербайжан, Түрк, Түркмен, Үзбек, Хасаг, Хиргис гэсэн зургаан улсын үндсэн хүн ам болж, Орос, Хятад, Иран, Афган, Тажик, Ирак, АНУ гэх мэт бусад улс орноо цөөн хувийг эзлэн оршин сууж байгаа, Алтай язгуурын Түрэг салбарын төрөлх хэлтэй (Түрэгжин хэлтэн, Түрэг төрлийн хэлтэн) бүлэг ард түмэн, 160-170 сая хүнтэй угсаатан.
Түрэгүүд түрэг ард түмнүүдийн хэлээр ярьдаг.
Дэлхийн бусад орнуудтай адилаар түрэгүүд бусад ард түмэнтэй цус холилдсон. Түрэг хэлээр ярьдаг орчин үеийн олон үндэстэн түрэг соёл болон түрэг хэл Евразийн орнуудад нөлөө үзүүлснээс болоод үүсэцгээсэн гэдэг. Тийм учраас цусан түрэгүүд (эртний түрэгүүдийн хойч үе) болон түрэг хэлтнүүдийг (түрэг хэлтэй Евразийн орнууд) ялгаж салгах хэрэгтэй. Одоогийн байдлаар түрэгүүд Дундад болон Төв Ази, Кавказ, Өмнөд болон Зүүн Европт болон бүр цаашаагаа Оросын Зүүн хавиар ч байдаг. Цөөн тооны түрэгүүд Баруун Европ, Америк болон Хятадад суурьшицгаадаг.
Түрэгүүдийн түүхэн нутаг бол Төв Ази (Алтайн нуруу). Удаан хугацааны турш түрэгүүд болон монголчууд зэрэгцэж амьдарсан ба бие биенийхээ хэлийг мэддэг байжээ. Дундад Зууны үед түрэгүүд баруун руу нүүж эхэлсэн юм.
Даяарчлалын ачаар болон бусад орнуудтай цус холилдсоны үр дүнд түрэг ард түмэн түүхэн нутгаасаа хальсан юм. Орчин үеийн түрэгүүд дэлхийн өндөр хөгжилтэй орон болох АНУ, Франц, Герман, Канад, Скандинавын орнууд, Австрали болон Шинэ Зеландаас гадна Иран, Орос, Ирак, Хятадад амьдарцгаадаг ажээ.
Евразид Түрэг хэлтэй ард түмэн ихээр байдаг (гэхдээ эртний түрэгүүдтэй цус нэгтэн биш, хэлийг нь л өвлөж авсан). Дэлхий дээрх түрэг туургатнуудын тоо одоогийн байдлаар 150 саяд хүрдэг ажээ. Түрэг үндэсний хамгийн их хувь нь буюу 50-60сая нь одоогийн Түрк улсад суурьшсан байдаг юм байна. Тэгээд л Туркууд Монголчууд бид нэг үүсэлтэй, угсаа гарал нэг гээд л сүрхий элгэмсэг харьцаатай байдаг юм байна л даа ( одоо л мэдэж байгаамуу гэж хэлэх байх даа хүмүүс хэ хэ...).
Тэгэхээр түрэг үндэстэн нь төв азид Монголчуудтай зэрэгцэн оршин суудаг байсан бөгөөд яваандаа нүүдэллэн одоогийн евразийн нутгаар ихээр тархсан юм байна. Иймдээ ч түрэг үндэстэн Монголчуудын адил гэр сууцанд амьдардаг байсан нь ойлгомжтой боллоо. Одоо тэгэхээр Түрэг үндэстэн дээр дурдагдсан алтайн язгуурын түрэг хэлтэй 160-170н сая хүнтэй тус угсаатаны Азербайжан, Түрк, Түркмен, Узбек, Хасаг, Хиргисээс гадна Орос, Хятад, Иран, Тажик, Ирак тэр байтугай бүр АНУ-д ч өөрсдийн гэр сууцаа хэрэглэж байх магадлалтай болж таарч байна уу.
За тэгвэл түрэг үндэстний гэрийн тухай Монгол гэрээс ямар ялгаатай, одоо хэр хэрэглэдэг, ямар улсууд, ямар зориулалтаар хэрэглэдэг талаар олж мэдэхийг хичээе.
Гадна харагдах байдлууд
Баганагүй бөгөөд унь нь төгсгөл хэсгээрээ дугуйрсан хэлбэртэй байдаг юм байна.
Гаднаас нь харагдах өнгө үзэмжний хувьд манай гэр хамаагүй илүү үзэмжтэй санагдлаа.
Гадна талаасаа Монгол гэртэй харьцуулбал харьцангуй өндөр харагдаж байна. Баганагүй байдаг нь нэг гол ялгаа гэж ойлгогдлоо.
Гэрийн дотор харагдах байдал
Гадна талаасаа ч дотор талаасаа яндан зуух, харагдахгүй байсан нь түрэг үндэстэн ихэнхдээ дулаан орнуудад суурьшсантай холбоотой юм болов уу. Магадгүй гэртээ биш гадаа хоол ундаа хийдэг байж болох юм. Ер нь бол манайхтай адил тулга, зуух нь голдоо байрладаг л юм байна.
Жижгэвтэр л гэр харагдаж байх юм. Гэхдээ нилээн өндөр байгаа биз.
Түрэг гэр баганагүй байдаг нь минийхаар нүүдэллэн явсан түрэг үндэсний суурьшсан газар болон Монголын цаг агаарын ялгаа, тухайн газар нутагт ургадаг гэрийн түүхий эд болох модны ялгаа болон аж төрөх байдлын ялгаатай талуудаас болсон болов уу. Монгол гэрийн тооно, унь зэргийн модыг зорж нилээн бат бөх, түүнийгээ дагаад хүнд байхаар хийцтэй байдаг бол түрэг гэрийнх харьцангуй хөнгөн чанрын хийцтэй харагдаж байна. Бараг модны мөчир, ишийг холтсоос нь салгаад тэр чигээр нь хийдэг юм шиг л.
Монгол гэрийн дээвэр намхан байдаг (цаг агаарын онцлогоос болдог болов уу) нь салхины ачааллыг бага өртөх сайн талтай ч цасны ачаалал их авна. Тиймээс Монгол гэрийн бүтцэд цасны ачааллаас шалтгаалан багана байх шаардлагатай байдаг болов уу. Нөгөө талаас ардын зан үйл, уламжлал, бэлэгдэлийн утга учиртай ч байсан байх.
Одоо ч гэсэн түрэг үндэстэний үр удам Түркместанд гэр сууцаандаа амьдарч байдаг. Гэхдээ хот суурин газраа ховор бөгөөд голдуу алслагдмал сумд, суурингуудын мал аж ахуй эрхлэгч иргэд нь гэр сууцандаа суудаг байна.
Халуун байдаг болохоор зуухаа дотроо бус гадаанаа байрлуулсан байгаа нь харагдаж байна.
За тэгэхээр миний олж харсанаар Казак үндэсний гэр, бусад тэр Афган, Сафари, Жайпур гэгдэх гэрнүүд болон АНУ, Англи зэрэг улсуудад үйлдвэрлэгддэг модерн болгон сайжруулсан гэрнүүд нь түрэг гэртэй илүү төстэй, санаа авсан гэж харагдахаар байна.
Казак гэрийн хувьд түрэг гэрээс илүү өнгө үзэмжтэй харагдсан. Түүнээс гадна Түрэг, Монгол гэрийн нэг гол ялгаа нь тоонны хийц байдаг юм байна. Өөр өөр дизайнтай, утга учиртай хийцтэй гэсэн үг.
Казак гэрийн гадна харагдах байдал
Казак болон Түрэг гэрийн тооно
Монгол гэрийн тооно
За тэгээд эцэст нь Дэлхийн аль ч улсад бай, ямар гэр ч байдаг бай Монгол гэрийг бусад гэрээс ялгарах тод томруун онцлогтойг мэддэг хүмүүс нь хэн ч, хаанах нь ч хэлдэг юм билээ. Бид л өөрсдөө сайн мэдлэггүйн байна...Ичмээр л юм.. Тэгэхээр гол гол онцлог нь буюу Монгол гэр гэсэн тодотгол нь юундаа байна вээ гэхээр...
- хоёроос дээш баганатай, тоонны дүрс өөр, хананаас бусад модон хэсгүүдийг өнгө будгаар гоёлон будсан байдаг.
- гэр гэгч сууцыг зүгээр нэг орон сууцны нэг төрөл бус жинхэнэ уран барилга гэдэг талаас нь уран хийцтэйгээр уламжлан хөгжүүлж ирсэн, хөгжүүлсээр ч байгаа
- түүхий эдийн онцлогоос хамааран бат бөх, униний хийцлэлээрээ ялгаатай.
Бүхий л гадаадад баригдсан гэрүүдээс хамгийн ганган, хамгийн үзэж сонирхууштай нь Монгол гэр л байна.
Гэхдээ бид зүгээр манайх гээд суулгүйгээр дэлхийн өвд бүртгүүлэн, бататгаж авах нь чухал болов уу. Аягүй бол цаад Хятад нөхдүүд чинь Өвөр Монголоор далимдуулаад л манайх энэ тэр гэж юм хэлэх гээд л бодлого явуулаад л байж байгаа байх даа.
Мөн манайд дэлхийд хаа ч байхгүй нэг хотжилтын бүс байдаг нь " гэр хороолол (yurt guarter)" юм. Гэр хороолол гэхээр бохир заваан орчин, агаарын бохирдол гэж бодогдоод л алга л хийчихвэл, байшингаар л соличихвол сайхан болчих гээд байдаг даа.
Гэр хороолол барилгаар солигдож дуусахад бидний гэр хороолол гэсэн нэршил арилах байх л даа. Гэхдээ би бол авч үлдмээр байна. Гол нь гэр хорооллын сөрөг ойлголтыг л эерэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд хөрс бохирдуулдаггүй, гал түлдэггүй орчины тохижилт нь сайн, өнгө үзэмж нь дээшилсэн, орчин үеийн технологийг ашигласан байх шаардлагатай. Хэрэв гэр хорооллын айлууд нэгдээд шинэчилсэн төлөвлөлтөд орохыг хүсвэл төвийн ч бай, өөрийн эх үүсвэрээр ч бай цэвэр бохир дулааныг нь улсын зардлаар шийдэж өгөх боломжтойг хотын захирагч Э.Бат-үүл хэлсэн байгаа.
Барууны өндөр хөгжилтэй орнууд байшин, бетон хийцээс татгалзаад эрүүл, эко гэх тодотготой зүйлд тэмүүлэн эргээд гэр сууцыг судлан хөгжүүлэн амьдарч эхлээд байхад бид заавал яагаад байр сууц гэж явж байгаад эргээд гэрээ санах ёстой гэж. Цаг хугацааг товчилж, урдаас нь угтья л даа. Бидэнд боломж илүү их байгаа нь ойлгомжтой.
Дээрх зургууд дахь гэрийн тухай бичлэгийг уншаад зарим хүмүүс бид дандаа хоцрох юмаа гэсэн байсан. Бас тийм ч хоцорчихоогүй гэж бодож байна. Америкт үйлдвэрлэдэг гэрийн хувьд гадна дулаалга, модны боловсруулалт гээд харьцангүй hi-tech ашигладаг юм байна. Үнийн хувьд 4500-12000 ам.доллар. Тэгэхээр чинь 3н өрөөтэй байрнаас 3н өрөөтэй гэр нь (шугам шүлжээг улс даана гэж үзвэл) 10 дахин хямд болж байна гэсэн үг байна. Бид илүү хямд ч хийж болох юм.
Тэгэхээр бидний хувьд гэрийнхээ ерөнхий онцлогийг ( 2-c дээш баганатай, тооно болон унины хийц, хээ угалз) алдагдуулалгүйгээр нано дулаалга ашиглан, өндөрлөж, хэмжээг томосгох, өрөөнд хуваагдах боломжтой болгосноор заавал бетонон байшин гээд байх шаардлагагүй мэт санагдна. Ингэхдээ аль болох эко, сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглахыг чухалчлах хэрэгтэй.
Тэгээд жинхэнэ утгаараа модерн гэр хорооллыг бий болгох юмсан. Ямар ч байшин байхгүй..дан дугуй цагаан гэрүүд..ногоон байгууламж, зам талбай, дотроо цэвэр бохиртой, хашаандаа бассейнтай, арын цэцэрлэгтэй...Тэгвэл ямар гоё харагдах бол.
Дэлхийн хаана ч байхгүй орчин үеийн нүүдэлчдийн онцлогийг харуулсан хотжилтын бүс. Бид дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчид, бид хотод сууришсан ч гэсэн өөрсдийн онцлогтой хотжилтын хэв маягийг үүсгэж чадсан тэрнийгээ яагаад сайжруулаад аваад үлдэж болохгүй гэж. Ингэж чадвал бид сүүлийн нүүдэлчид гэдэг нэрээ хадгалан хойч үедээ үлдээж болно.
Би архитектор хүний хувьд гэр хорооллыг ингэж шинэчлэвэл гадаадын жуулчдад ч, бидний бахархал болсон үндэсний орон сууцны архитектурын хувьд ч, дэлхийн эко чиг хандлагын хувьд ч.. магадгүй энэ шинэ гэр хороолол нь( гол нь эко, сэргээгдэх эрчим хүч зэргийг ашиглах) дэлхий дээрх хотжилтын жишиг эко бүс болон алдарших бус уу...
Миний бие хувь хүнийхээ хувьд Архитектурын Fusion стилийг илүүтэй сонирхдог болохоороо ч тэр үү уламжлалыг орчин үетэй холин гэр хорооллоо модерн гэр хороолол болговол сайхан даа гэж бодож байж болох юм.
Харин угшигч та, залуу үеийнхэн та бүхэн энэ талаар ямар бодолтой байна? Би лав гэр яаж ч сайжирсан суухгүй дэг гэж бодож ч байж болох юм..юу гэж бодож байгаагаа бичээрэй.
Харин таалагдаж байвал, санаа нийлж байвал бидний олон нийтийн блогт байгаа энэ бичлэгийг бусад Монголчууддаа тараан санал бодлыг нь сонсоход хувь нэмрээ оруулаарай. Бичлэгийн эх сурвалжыг буюу манай блогийг дурдахыг хүсье. ( илдэв хов жив Share хийж байснаас айн ;0)
Зургийн эх сурвалж: www.google.com
Мэдээллийн эх сурвалж: www.en.wikipedia.org
www.mn.wikipedia.org
Бэлтгэсэн:
Mongol style админ BA
Бидэнтэй хамт байгаарай.
www.momgol-style.blogspot.com
www.mongol-style.mn
Өмнө нь ерөөсөө бодож байгаагүйн байнаа..Дээр нэг гадаадын жуулчны баазад байгаа гэрийг за ер нь л бүх гэрийг Монгол гэр гэж бодоод байсан одоо харахнээ ялгаатайн байнаа..Хээ хуарчгүй л байсийн.Манайх яалчгүй тансаг харагдаж байноо. Нээрээ л орчин үед бид гэрээ улам сайжруулаад шинэ үеийн гэр хороололдоо амьдравал гоё юмаа. Танай блог бусдаас арай өөр л санагдаад байна. Дажгүй шүү..Амжилт
ReplyDeleteHarin tiimee ildev hov jivgui..Biy biynee demjsen uneheer nice blog bnaa.orj garch bnaa..uushuu ih medeelel oruulaarai. Sayhan neesen gehed gehdee ih ch aguulgatai yumooo..uragshaa
ReplyDeletemash ix talgdlaa bodj uzmer sedew baina
ReplyDelete