Mongol-style админ Аюуш Бодрол:
Францын эрдэмтэн судлаачдын хоёр жил тутамд шалгаруулан бүтээдэг "Дэлхийн нэг шүлгийн ном"-д Ази тивээс анх удаа яруу найрагч Д.Урианхайн нэгэн шүлэг хэвлэгдсэн бөгөөд тэрхүү шүлгийг оруулмаар санагдлаа.
Инээд шиг хуучин хүний амьдралд
Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment