Thursday, June 20, 2013

Адал явдал ирэлхийлэгчдэд - зуны адал явдалт аялалууд.

Mongol-style админ BA: Зуны дулаан цагаар бүгд л салхинд гарч мах шарах, голын эрэг дээр очих зэргийг хийдэг. Магадгүй салхинд гарангаа эдгээрээс арай илүүтэйгээр эрч хүчтэй, бүтээлч , адал явдалтай нүүр тулан ярих юмтай намрыг угтах хүсэлтэй байгаа хэн бүхэнд манайд зохион байгуулагддаг адал явдалт аялалуудын талаарх мэдээллийг хүргэе.... 

 

 

 Дугуйн аялал: 

За дугуйгаар аялах сониорхолтой, найз нөхдөөрөө, хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах бодолтой байгаа хүмүүст доорх мэдээллийг зориулж байна. Дугуйгаар аялахад мэдээж сайн дугуйтай байх шаардлага гардаг.. хүн бүр дугуйтай байдаггүй нь дугуйн аялалыг зохион байгуулахад тулгардаг гол асуудал байдаг. Тэгвэл
Скай резортын зуны үйл ажиллагаанд явган аялалаас гадна дугуйн аялал багтсан байдаг юм байна. Дугуйн аялал нь1.5-3н цагийн ойрын болон 8-10цагийн холын гэж байдаг байна. Аялалд дугуй түрээсийн төлбөр гэж ажлын өдрүүдэд 4н цагийн 25000, амралтын өдрүүдэд 4н цагт 30000 байдаг нь боломжын санагдлаа. Хоол хүнсээ өөрсдөө базаагаад аваад явах боломжтой..Өөрсдийн дугуйтай хүмүүс ч аялалд 5000 төгрөг төлөөд оролцох боломжтой юм байна.


Олуулаа нийлээд дугуйгаа эндээс түрээслээд нэг машиндаа идэх юм энэ тэрээ ачаад явчихад зүгээр юм уу гэж бодогдлоо..Тэхдээ скайрезортоос дугуйн аялалыг машинтай дагаж явдаг байх. Техникийн эвдрэл, осол аваар гээд..тэр талаар нь дэлгэрэнгүйг http://www.skyresort.mn хуудсаас нь аваад, утсаар нь хобогдоод лавлачихна бизээ..

Усан аялал:

Усаар аялал нь алжаал тайлах, байгалаа ойроос мэдрэх боломжыг олгож байдаг, бас ч үгүй адал явдал дүүрэн аялалын нэг төрөл. Энд усан аялал зохион байгуулдаг Адал явдалт усан аялал багийнхны мэдээлэлийг оруулсан байгаа. Харьцангуй мэрэгжлийн түвшинд усан аялалыг Монголын бараг бүх гол дээр зохион явуулдаг санагдлаа.



2 хүний рафт завь

 Каяак завь
 Орхон гол



 8 хүний рафт завь



 Туул гол




Туул голын усан аялалыг 6р сарын 10-с эхлэн амралтын өдрүүдэд зохион явуулдаг юм байна. Сонирхож байвал 354662 утсаар холбогдож захиалгаа өгч болно гэсэн байсан. Аялалынх нь дэлгэрэнгүй танилцуулгатай эдний http://www.facebook.com/UsanAylal хуудаснаас аваарай.

Экстрим аялал, амралт: 

Экстрим спорт, илүү их адреналин ялгаруулах дуртай хүмүүс доорх мэдээнд анхаарлаа хандуулаарай.
" Гурван Нуур"  адал явдалт жуулчны бааз нь хаданд авиралт, чөлөөт уналт гэх мэт экстрим спорт, бусад олон хөгжөөнт тоглоом тэмцээн уралдаан зохион байгуулдаг юм байна. Агаарт гарангаа идэвхтэй хөдөлгөөн, хөгжилтэй байдлаар амралтаа өнгөрүүлэх сайхан боломж.













Хэнтий аймгийн Дадал сумд (Сумын төвөөс 3км) тус гурван нуур бааз нь байрладаг юм байна. Олуулаа, гэр бүл, хамт олноороо дээрх амралтын газарт очин адал явдалтай, хөгжилтэй амрахыг урья. Холбогдох утас нь: 99090064, 89090064 юм байна. Илүү дэлгэрэнгүйг тэдний http://www.facebook.com/pages/Gurvan-Nuur-adventure-camp хуудсаас нь..

BA: За тэгээд өөр гоё адал явдалт аялал зохион байгуулдаг газрууд байвал нэмээд танилцуулгаа нийтлүүлчихэж болно. Өөрснөө амарч аялаж байсан газруудаа ч санал болгож болно шүү дээ..Доор Монголд явагддаг экстрим спортын төрлүүдээс тавилаа. Дэлгэрэнгүйг тэр үед нэмье дээ..Зуны амралтаа зугаатай, сайхан амарч өнгрөөхийг хүсэн ерөөе ;o).
Бидэнтэй хамт байгаарай.



No comments:

Post a Comment