Friday, April 4, 2014

Сэцүко: Хэзээ ч оройтохгүй

Etsy.com handmade and vintage goods

Сайн байцгаана уу. Намайг Сецуко гэдэг. Би энэ блогийг нэгэн Монгол найзаасаа дуулаад ямар сайхан юм бэ гэж бодож байлаа. Манайд үйлдвэрлэл их хөгжсөн, өрсөлдөөн ихтэй байдаг болоод ч тэр үү хүмүүс хүний өмнөөс цаг заваа заран хийсэн бүтээснийг нь сурталчиллаж, эсвэл хийх бүтээхэд уриалан дууддаг явдал тийм их байдаггүй л дээ. Тэгээд өөрийн туршлага, түүхээсээ та бүгэдтэй хуваалцан хийж бүтээхэд хэзээ ч оройтохгүй шүү.. Хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж байж улс орон, нийгэм тэр чигээрээ хөгжиж дэвшинэ гэж боддогоо уламжлан танай блогийн бусдын төлөө, хийж бүтээж буй хүмүүст урам зориг өгөх үйлсэд бага ч гэсэн нэмэр болох болов уу гээд энэ захиагаа илгээж байна.


30н настайдаа би өөрийн хүссэн зүйлрүүгээ чиглэсэн анхны алхмыг хийхийн тулд маш том шийдвэр гаргасан юм.  Бүх л амьдралынхаа туршид би бүтээлч байж өөрийн гэсэн төслийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй мэдлэг чадварыг эзэмшихэд анхаарч ирсэн билээ. Тэгээд ч 2006 онд Канадын Торонто хотод ирсэн. Би 4н жилийн турш өдөр нь ажиллаж, оройн цагаар OCAD их сургуульд онол болон практик мэдлэгийг олж авч байсан. Энэ хугацаанд шинэ соёл, орчинтой дасах, шинэ хэл сурахын хажуугаар өөрийн хүсэж буй гоёл чимэглэлийн зүйлс урлах арга барил, мэдлэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийх тэсвэл тэвчээрт суралцаж байлаа..



Би чамин зүйлс хийн хүмүүстэй хийсэн зүйлсээ хуваалцах үнэхээр дуртай. Одоогоор мөнгө, алт гэсэн металлаар төрөл бүрийн гоёлийн чулуу болох саффир, цагаан болор, алмаз эрдэнэ, цитрин, ягаан болор, гэрэлт эрдэнэ, перидот зэрэг олон төрлийн чулуугаар гоёл чимэглэлийн зүйлс хийж байгаа. Байгалаас урган гарсан тэр өнгө, дүрс, чулуун дээрх мөр зэрэг үнэхээр хүний нүд булаам тансаг байдаг. Тэдгээр тансаг чулууг аль болох байглаар нь тэр чигт нь ашиглан бүтээлээ хийхийг эрмэлздэг дээ..Хааяа би Египтын дархчуудын 3000н жилийн тэртээ хэрэглэж байсан тэр л багажаар бүтээлээ урлаж байгаадаа өөртөө ч итгэдэггүй шүү хэ хэ..




Хүн үнэхээр хүсэж байвал, сонирхож байвал тухайн зүйлээ оролдоод хийж үзэх л хэрэгтэй гэж боддог. Магадгүй та хувцас дизайн сонирхдог байж болно, гоё гутал сонирхдог байж болно, өөр ямар ч төрлийн гар урлалын төрөл бай та өөрөө хийх гээд нэг оролдоод үзээрэй. Магадгүй та тухайн хийж байгаа зүйлээсээ өөрийгөө нээж олно, таны жинхэнэ авяас илрэх ч юм бил үү. Би өөрийн хийж буй зүйлдээ үнэхээр дуртай болохоор ширээний ард суусан ч , гудамжаар алхаж байлаа ч, шүршүүрт орж байлаа ч үргэлж шинэ санаа толгойд маань эргэлдцэн л явж байдаг юм— ажиллаж байгаа материалынхаа тухай, байгалаасаа олдсон чулууг өөрийн хайртай эд зүйлдээ хувиргаж болох талаар (амитан гэх мэт). Нэг санаа орж ирэнгүүт нь шууд л багажаа барьж аваад л хийж эхлэнэ дээ. Хурдхан шиг өөрийн төсөөллийг бодит болгох гэсэн хүсэлдээ автан цаг хугацааг ч умартаад суухдаа би дуртай байдаг шүү..




Миний дизайнууд өвөрмөц, оргинал мөн бага зэрэг хөгжилтэй байдаг байх. Өөрийн дизайн, бүтээлүүдийг би хүний биед хэрхэн зохицох талаас нь, орчин үеийн дэлхийн загварын чиг хандлагад хэр нийцэж байгаа талаас нь бодолцож хийхийг хичээдэг. Ингэснээрээ ч дэлхий даяар өөрийн бүтээсэн бүтээлүүдийг хуваалцах боломжтой байдаг болов уу..




Танай блогийн хувьд хүмүүсийн чөлөөт цагаараа хийж бүтээдэг бүтээлүүдийг ч тэр, өөрийн мэрэгжлээрээ дагнан үйлдвэрлэлээ явуулж байгаа үйлдвэрлэгчид, дизайнеруудад ч тэр адилхан өөрийн бүтээлүүдээс бусадтай хуваалцах боломжыг олгож байгаагаас гадна мэрэгжил, сонирхол нэгтэй үйлдвэрлэгчдийг өөр хооронд нь холбох бусадтай өөрийн бүтээлүүдээ харьцуулан хамтдаа нэг нэгнээсээ суралцан мэдлэг, чадвараа дээшлүүлэх, харилцан хамтарч ажиллах гээд олон талын боломжыг олгож байна. Хэдий ганцаар дагнан үйл ажиллагаагаа явуулдаг уран бүтээл ч гэсэн ганцаараа бус өөртэйгээ адил бүтээл туурвидаг танилын хүрээлэлтэй болж бие биенээ дэмжин, өрсөлдөн, суралцсанаар өөрсдийн бүтээгдэхүүн, бүтээлүүдийг илүү тодотгон хамтдаа олон нийтийн анхаарлыг өөрсдийн бүтээлүүддээ хандуулах боломжыг олгож байгаа нь таалагдаж байна.




Шинэ орон, өөр хэл дээр их сургуульд сурах нь надад нилээдгүй рисктэй байсан хэдий ч сайн муу өдрүүдийн дараа гоёл чимэглэлийн сонирхогч бус жинхэн мэрэгжлийн дархан хүн болоор сэтгэлл шулуудсан минь миний амьдралын маш том ололт байсан юм. Ингээд харахад энэ мөрөөдлөө биелүүлэхээр зорисон нь надад өөрийн гэсэн түүх, энэ амьдралдаа өөрийн гэсэн хийж бүтээсэн зүйлстэй, өөрийн хүссэн зүйлсээрээ дэлхийд ул мөрөө үлдээн эрх чөлөөт уран бүтээлч болгосон байх юм. Монголчууд та бүхэнийг ч бас, уншиж буй таныг ч бас бүтээлч байж амьдралынхаа ул мөрийг дэлхийд үлдээх болтугай гэж хүсэн ерөөе. Хийж бүтээхэд хэзээ ч оройтохгүй...

Mongol-style: Блогийн Мөнхцэцэг админы маань япон найз болох Сэцүкогийн захиаг хүргэж байгаадаа үнэхээр баяртай байна. Бидний үйл ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудаас гадна, олон орны уншигчид өөрийн хэл дээрээ хүлээн авдаг болоод байгаа тул цаашдаа ч олон захиа хүлээн авна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Монголчууд бид бүгд босс болох биш, бүгд эдийн засагчид болох бус дор бүрнээ бүтээлч байцгааж чадвал Сэцүкод талархсан сэтгэлийн илэрхийлэл тэр байх биз ээ.. 
Сэцүкодоо ажил хөдөлмөр, уран бүтээлийн амжилт, аз жаргалыг хүсье!
Сэцүкогийн бидэнд хүргэж буй бүтээлч байх санаа, мессэжийг дэмжиж байвал Like, tweet and Share.
Бидэнтэй хамт байгаарай. 

3 comments:

  1. Хөөрхөнөө6/12/2013 08:59:00 PM

    Yamar goy zahia ve.tanaih uur ornuudad bas blog hutuldiimuuu.Tanai blogiin hamt olond amjilt husiy.demjij yavdag shuu.

    ReplyDelete
  2. Ямар уран хүүхэн бэ.Манайд нээрээ яг ингээд хөөрхөн дизайнтай юм хийвэл авмаар л байнаштээ..Манай монголчууд үнэн залхуу хүмүүс юмаа.хийж бүтээх юм ямар их байнаа.Тэгэхэд нэг л их их сургуульд сурсан хүмүүс.Чаддаг чаддагаа дор бүрнээ хийцгээвэл яасан юм бэ дээ.

    ReplyDelete
  3. Гоё юмооо.Ямар нэг юм хобби болгож хийж байя гэж бодоод л яваад байдаг ч яг цаг гаргаад хийхгүйнмаа. Хобби болгоод ч хамаагүй гар урлалын ямар нэг зүйл хийж байвал..Сэцүкод атаархчихлаа ккк.Амжилт танай блогийнхонд.

    ReplyDelete