Friday, February 21, 2014

Хаягдал арьсаар Аксесуар хийцгээе

Mongol-style admin Ганган эмээ: Бидний эргэн тойронд ашиглагддаггүй арьсан бүс, загвар нь хуучирсан цүнх, савхин хүрэм, арьсан элдлэлүүд байдаг даа. Мөн арьсан эдлэл үйлдвэрлэгчдийн хаягдал өөдөсүүдийг ашиглан өөрт болон бусдад хэрэгтэй зүйлс хийж, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөхийг Ганган эмээгийнх нь зүгээс хүсч байна. Магадгүй энэ хаягдал арьсан аксесуар, чимэг зүүлт хийх санаа таны ирээдүйн бизнесс, орлогын гол их үүсвэр ч болж болох юм шүү.
Моод нь хуучран хэрэггүй болсон арьсан цүнх, хүрэм зэргээр бүс, хүзүүний зүүлт, үсний кист зэргийг хийх боломжтой юм байна.
Өргөн бүс нь аль ч цаг үед хувцасыг чимэж өнгө үзэмж оруулж өгдөг аксесуарын нэг. Тэгвэл томхон хэмжээтэй арьсны өөдсөөр өргөн бүс хийж болох юм.



 Хэрэв арьсаа илүү биетэй болгоё гэвэл доорх зураг шиг нэг талд нь давхар даавуу наан өгч дээрээс нь чимэглээрэй.

 Мөн хаягдал арьс ашиглан энгийн, ажил хэрэгч, готик гээд ямар ч стилийн хувцсан дээр тохирох ташааны богино гоёлыг хийгээрэй.




 Бүр жижиг өөдсүүдийг ашиглан хүзүүний зүүлт, үсний чимэг, кист, бугуйвч хийж болох санаануудаас:

 Хөзүүний зүүлт-1






  Хөзүүний зүүлт-2

















Сүүлийн жилүүдэд хиппи стилийн хувцаслалт моодонд ороод байгааг дагаад цүнх, илдэв аксесуаруудад саглагар чимэглэл ашиглагдаад байгаа харагдсан. Одоо байгаа цүнхэндээ хаягдал арьс ашиглан саглагар арьсан чимэглэл хийн өөр хэв маягт оруулж бас болох л юм. 

 Энэ мэтчилэн жижиг арьсны өөдсөөр түлхүүрний оосор, түлхүүрийн гэр, гар утасны сав, түрүйвч, ээмэг зүүлт, оффис хэрэглээний жижиг зүйлс, ширээний чимэг гээд төрөл бүрийн аксесуар хийх бүрэн боломжтой. Хэрэв та бүтээлч байж амьдралаа илүү сонирхолтой, илүү үр бүтээлтэй, зугаатай, орлоготой байлгахыг хүсэж байвал бидэнтэй хамт байгаарай. Илүү их шинэ санааг таньд хүргэж байх болно.



Mongol-style админ Ганган эмээ: Ингээд нийтлэл бэлтгэж байгаад сувенир хаусаас худалдаж авсан бугуйвч Хятдад хийгдсэн эд байсныг олж мэдлээ. Доор зураг нь байна л даа. Голын төмөр нь бол арай өөр, өөр байна лээ. Янз бүрээрээ ширхэг нь 5000₮ гэсэн.
Хийцийн хувьд маш хялбархан, материалын хувьд 00-н бүдүүвтэр утас, шир гээд манай зах дээр, арьс ширний үйлдвэрийн хаягдал дээр хогоороо байгаа л материал. За голын төмөрийг нь  мод, шүр, яс зэргээр хялбархан орлуулж болно. Ингээд бодоход манайхан иймхэн юмыг л өөрсдөө хийчихгүй урдаас оруулж ирээд байх гэж. Манайхны хуьд дизайны тал дээр хятдаас дутуу сэтгэнэ гэж бодохгүй байна. Зүгээр хэт залхуу, бэлэнчлэх сэтгэл нь дийлцэн хүмүүс. Бэлэн мөнгө авна, бэлэн сургуульд явна, бэлэн хоол иднэ, бэлэн бүтээгдэхүүн авна, бэлэн мэст хүснэ, бэлэн бэлэн бэлэн бас дахиад бэлэн...Ам нээхээр уушиг нээ гэж. Бодож явдаг юмаа нэг жоохон биччихэж болно биздээ ккк.. Манайхан нээх их лаг хүмүүс шиг бүгд нэг гээд л босс болчих санаатай. Хүн хөдөлмөрлөж байж, бага гэлтгүй бүтээж, хичээж байж дэвшиж дээшилдэг дээ. Нэг л их гудамж митерлэсэн, зовлонгоо бусдад нялзаасан дифлом өвөртлөгчид.  Хятдуудыг байдгаараа л муулна. Яс юман дээрээ дэлхийг бүтээгдэхүүнээрээ хангаж байдаг улсаас хөдөлмөрч, төр засгаасаа бэлэн юм хараад суудаггүй, дор бүрнээ жижигхэн ч гэсэн юм хийж, өрхийн үйлдвэрлэл явуулж байгаа тэр хөдөлмөрч, бүтээлч зангаас нь суралцаасай. Бид мэдээж бүх бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй нь тодорхой. Гэхдээ ядаж л дотооддоо хийж болох тэр дундаа мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолууран түүхий эдээр хийгдэж болох бүхий л төрлийн бүтээгдэхүүнээр дэлхийг хангах нь байж ядаж Монголынхоо хэрэгцээг хангаж Хятад мятдаас авч байхаа болимоор байна. Заавал нээх хөрөнгө зарж том үйлдвэрлэл явуул гээгүй ээ. Хувь хүн ч бай, албан байгууллага ч бай жижиг  гэлтгүй л үйлдвэрлэл, гар урлал эрхлэж байж гэмээн Монголын зах зээлээ хангаж цаашлаад дэлхийн зах зээлийг эзлэх боломжтой, бүр тэгэх ч ёстой санагддаг юм. 
Дээрх бугуйвчыг ажлын, хөдөлмөрийнхөө хажуугаар, жирэмсний амралт, хүүхдээ харан гэртээ суухдаа өдөрт 10 ширхэгийг хийж худалдаалдаг бол сард 50.000₮ х 30 өдөр гээд нийт 1.500.000₮ болно. Материалын зардалд 250.000₮ гээд 10н дэлгүүрт заруулахаар тавиад нэг дэлгүүрт нь өнжөөд 1ш зарагдах боломжтой гэж үзвэл өдөрт 5н ширхэг буюу сард 500.000₮ ашигтай ажиллана гэсэн үг. Ялангуяа залуу гэр бүлүүд орон сууцны лизингэндээ сарынхаа цалингийн ихэнхийг өгчихдөг тул сарынхаа цалингын хажуугаар орлоготой байх нь амьдралд их дэм болох нь ойлгомжтой. Ер нь сарын 100.000 ч гэсэн хаа юм бэ. Цалингийнхаа хажуугаар нэмэлт орлого олж болох боломж хөгжиж буй Монголын нөхцөлд хангалттай их байгаа. 
Бид зориглон хөдөлвөөс мэдэхгүй чадахгүй зүйлгүй бөгөөд, хөдөлмөрч, бүтээлч сэтгэлгээ, сэтгэлийн чин зориг мэднээ. Амжилт
Бидэнтэй хамт байгаарай. 

1 comment:

  1. Unen unen..Belen goimon gehed l suuliin jiluuded yaasan ih idej bnaa.bur gaduur haluus hiigeed ugdug gazruud ch neegdeed l kkk..za ene ch yaahav gehdee l het bilenchleh setgelgeetei yum shigee.zuvhun baylagtai geed tseejee deldeed suugaad bval gadniihand doroo l ezlegdene dee.

    ReplyDelete