Thursday, August 1, 2013

I KNOW UB, I NEW UB фото таавар (2013оны 8-р сарын эхний 7 хоног)

Mongol-style: Улаанбаатар хотод гадаадынхан чухам яаж очих газраа олдог юм бол гэж хааяа бодогдож байсан уу. Бид бүгд хоорондоо байршлыг заахдаа тухайн байршлын ойр орчиндох томоохон барилга байгууламж, олны мэдэх томоохон байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээний газруудаар зааж өгсөөр иржээ. Гадны ихэнх орнуудад байршлыг заахдаа тухайн барилгын байрлах гудамжнаас эхлэн блок, байрны дугаар зэргийг ашигладаг байна. Манайд аливаа байгууллагын хаяг байршлыг албан ёсны хаягаар нь бол дүүрэг, өргөн чөлөө эсвэд гудамжны  нэр тэгээд байрны тоотоор нь бичиж явдаг. Жишээ нь: БГД, 6-р хороо, 10-р хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС-88 (энэ барилгад хувийн гэмтлийн эмнэлэг, томограф, уламжлалт эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ). Энэ байршлыг уншаад хаана байрлалтайг нь та шууд хэлж чадхаар байна уу. Надаас эхлүүлээд яг хаана байдаг ийдгийг нь хэлж чадахгүй нь нилээн байх болов уу. За тэгээд яг хаахан юм гээд утсаар нь лавлах хэрэг гарна. Утасны цаанаас манайх саппороогоос шинэ гэмтэлийн эмнэлэг явах зам дагуу, модны 2луу иргэдэг уулзаварын Талст машин угаалгын урдах 3н давхар шар байшин гэх жишээтэй. Ууг нь тэр гудамжыг нь мэддэг бол 88 гэсэн тоо нь байрны буланд тов тодорхой бичээстэй байдаг барилга л даа. За тэгээд өөрсдөө гудамжуудаа мэдэхгүй байхад юун гадныханд зааж өгөх мантай...

Иймээс блогийн хамт олны санаачлагаар хамтдаа I Know UB, I New UB буюу Би Улаанбаатараа мэднэ, Би Улаанбаатарынхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэсэн уриатай фото зургийн уралдааныг тогтмол зохион байгуулахаар болсон бөгөөд зургийн байршлыг таахдаа байршиж буй гудамжны нэрийг нь нэрлэх ёстой байгаа. 
Фото тааврын зургууд долоо хонгийн мягмар, пүрэв, бямба гаригуудад 11цагт тавигдаж байхаар болж байгаа.

Шагнал: Тависан зургуудаас 2 удаа хамгийн түрүүнд таасан оролцогчыг ивээн тэтгэгчийн шагналтай. Тааврын хариуг доорх комментэд бичиж үлдээнэ (зураг тавигдсан өдрийн он сарыг бичээд ардаас нь хариугаа бичнэ үү). Ингэхдээ өөрийн жинхэнэ овог нэрээ бичнэ үү. Эсвэл өөрийн google account, facebook, wordpress хаягаараа орно уу. blogspot, gogo, банжиг зэрэг ямар нэг блог хөтөлдөг бол name and URL гэснийг сонгон name дээр нь нэрээ бичээд, URL дээр нь блогийнхоо хаягийг бичиж өгч болно. Эсвэл блогийн баруун баганд байрлах чатны хэсэгт зургийнхаа он сар болон гудамжны нэрийг нь бичээд мэйл хаягаа үлдээж болно.
Зэ хамгийн эхний зураг: 

 2013 оны 08 сарын 01 өдөрийн пүрэв гаригийнзураг

 08сарын 3ны бямба гаригийн зураг: 

За 2 дахь зураг нь нэг ийм байна. Хаана байдаг вэ?

Mongol-style: зургийг хараад хаанах хавьцаа гэдгийг нь мэдэж байгаа байх. Гол нь гудамжны нэрийг нь нэрлээрэй. 
Хэрэв та блог дээр тавигдах мэдээ, мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл E-Mail -р мэдээлэл авах гэсэн дээр өөрийн мэйл хаягаа оруулан мэйлээр хүлээн авooах болмжтой. Мөн google friend connect-р блогт нэгдээрэй.
Бидэнтэй хамт байгаарай.

10 comments:

  1. 5-р сургуулиас хүнсний нэгрүү явах зам юм уу даа.

    ReplyDelete
  2. Тээвэрчдийн гудамж хэ хэ.Мөн үү

    ReplyDelete
  3. Тээврийн товчооны гудамж байгааздээ.Цаана нь барсын гүүр хальт цухуйгаад байнаштээ. Гэхдээ гудамжны нэрийг нь мэдэхгүйн байна л даа.

    ReplyDelete
  4. Төмөрчулууны Тунгалаг8/02/2013 07:12:00 PM

    2013.08.01 Замчдын гудамж.

    ReplyDelete
  5. gogo map deer bhgui naasan.seouliin gudmandah zurag garsan bsn bol gsen ha ha.gants meddeg ni.bas gants bish yum bnaa.hicheengui said tserendorjiin gudmiig medhiin bna.

    ReplyDelete
  6. Батбаярын Чимэг8/02/2013 07:22:00 PM

    2013.08.01 - Үндсэн хуулийн гудамж.

    ReplyDelete
  7. haana bdiin be.mdehguin bnashtee..medej bgaa hun ni heleerei.

    ReplyDelete
  8. Hey facebook-r bichsen comment ustgagdaad bnashtee.Bi uug ni ali ugluu hariug ni bichsenshtee alga boltson bna

    ReplyDelete
  9. Энэ гурван сарлагийг чинь харж л байсан юм байна даа. Хаана харлаа.Төмөр зам хавьцаа байхаа

    ReplyDelete
  10. 08.03ны зураг нь замчдын гудамж шүү дээ. Мэддэггүймүү

    ReplyDelete