Tuesday, April 29, 2014

Дээвэр болон цонхны дулаан алдагдлыг багасгах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө

Цонх ба дээврийн дулаан алдагдал

Улаанбаатарын орчимд барих барилгад 3 давхар шиллэгээтэй цонх суулгасан байх ёстой. Ийм цонх хийхэд зарим талаас хүндрэлтэйгээс гадна, үнэ өндөртэй болох тул зах зээлд өргөн нэвтэрч чадахгүй байна.
Гэвч дараах арга хэмжээнүүдийг авсанаар одоо байгаа хуучин цонх, хаалганы дулааны алдагдлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Үүнд:
  • Цонх, хаалганы завсар зайг сайтар чигжиж битүүмжлэх, ингэснээр алдагдлыг наад зах нь 5-15% бууруулах боломжтой; (цонхны замаскийг силиконоор солих, уян жийргэвч, пролонон тууз наах, цонхны хүрээ болон ханын хоорондох заадсыг полиуретан хөөс, эрдэс хөвөнгөөр дүүргэх г.м.)
  • Цонх болон орцны хаалганы гадна талд салхины хаалт, хөшиг хийх, эсвэл гонх буюу тамбур барих
  • Давхар хавтастай модон цонхны нээлхий буюу салхивчны хэсгийг бусад хэсгээс бүрэн тусгаарлагдсан байхаар өөрчлөн сайжруулах. Ингэснээр цанталт үүсэхээс зайлсхийнэ;
  • Одоо байгаа цонхны дотор талд нэмэлт цонх суулгах;
  • Одоо байгаа 2 давхар шиллэгээтэй цонхонд нэмэлт шиллэгээ хийх буюу 3 давхар нэмэх; Хоёр давхар шиллэгээтэй цонхны чигжээсийг ялангуяа дотор талаас нь муу хийвэл түүгээр тасалгааны чийгтэй агаар нэвтэрч гадна талын шилийг цантуулан, улмаар цонхны модон хийцийг норгох аюултай. ×ийг авсан мод тэлж, хэв ажилтанд орсноор цонх нээгдэж хаагдах нь хүндрэлтэй болохоос гадна, зай завсартай гардагийг анхаараарай. Цонхны гадна талд мөн ус зайлуулах хаялга төмөр заавал хийгээрэй. Хэрэв хуучин цонхыг сайжруулах нь төвөгтэй бөгөөд ихээхэн зардал гарахаар бол цонхоо шинэчлэх хэрэгтэй. Иймээс засах уу, эсвэл шинээр солих уу гэдгийг эхлээд тооцож үз. Шинээр цонх хийхээр бол стандартын шаардлага хангасан, болж өгвөл 3 давхар шиллэгээтэй, сайн чанарын цонх аваарай (дулаан дамжуулалтын эсэргүүцэл нь R = 0.53 м2°С/Вт –аас багагүй байх шаардлагатай), үүнд мөнгө хэмнэх хэрэггүй. Гурван давхар шиллэгээтэй модон цонхны шийдлийг доорх зурагт үзүүлэв. Цонх суулгах ажлыг болж өгвөл мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй.
Цонхны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор өвлийн улиралд ашиглалт багатай өрөөний цонхны дотор талын хавтсанд тунгалаг полиэтилен хальс тогтоож болно. Эсвэл дотор талын хавтсанд шинээр ховил татаж давхар шил суулгана. Ингэхдээ хавтасны хийц, нугас зэрэг нь нэмэлт ачаалал даах эсэхийг шалгаж, шаардлагатай бол нэмэлт бэхэлгээ хийнэ. Эдгээрийг хийснээр шилээр алдах цонхны дулаан алдагдлыг наад зах нь 1/3-ээр багасгах боломжтой.
ЦОНХНЫ ТӨРӨЛ
Модон хүрээтэй цонх
Сайн чанарын модоор норм, стандартын дагуу хийсэн модон цонх нь бусад материалаар хийсэн цонхноос эдэлгээ даах чадвар, битүүмжлэлийн хувьд дутахааргүй сайн. Ийм цонх нь дулаан тусгаарлах чадвар сайтай, дулааны тэлэлт бараг үгүй тул хэв гажилтанд орохгүй мөн боловсруулалт хийхэд хөнгөн, хялбар байдаг. Харин тогтмол будаж байхыг шаардана. Европын орнуудад модон цонх үйлдвэрлэхэд зориулалтын тусгай төрлийн мод хэрэглэдэг ба түүнд тавих шаардлагуудыг стандартаар тогтоодог.
Хуванцар хүрээтэй цонх
Хуванцар хүрээтэй цонхны дулаан тусгаарлах үзүүлэлт нь модон цонхноос дутахааргүй, засвар үйлчилгээ бараг шаардахгүй сайн талтай. Дутагдалтай тал нь эвэл: дулааны тэлэлт ихтэй. Ийм төрлийн цонх үйлдвэрлэх, угсрах үед нарийн ажиллагаа шаардана. Хуванцар цонхны хүрээг цохилтонд тэсвэртэй PVC-ээр (хуванцар материал) хийдэг ба дулааны тэлэлтийг хязгаарлахын тулд голдуу цагаан өнгийн профиль хэрэглэдэг.
Манайд бол эрс тэс уур амьсгал, хурц наранд тэсвэртэй, сайн чанарын хуванцар профиль, резин жийргэвчтэй цонх авах нь чухал. Энэ талаар үйлдвэрлэгчээс нь лавлаарай. Профилийн ханын зузаан 2.5 – 4мм байдаг. Том цонхны хүрээг бөх бат болгохын тулд дотор нь уртын дагуу эсвэл булангийн хэсэгт хөнгөн цагаан эсвэл цайрдсан профиль төмөр хийнэ. Манай орны нөхцөлд хүрээний дулаан алдалтыг багасгахын тулд дотроо 3-аас доошгүй сувагтай 6см -ээс багагүй зузаантай хуванцар профилээр хийсэн цонхны хүрээ илүү тохиромжтой.
Хөнгөн цагаан хүрээтэй цонх
Ийм цонхны сайн тал нь: бат бэх, эдэлгээний хугацаа урт, засвар үйлчилгээ багатай. Дутагдалтай тал: хүрээний дулаан алдалт өндөр байдаг. Иймээс манай орны нөхцөлд ашиглах профиль нь хоёроос доошгүй сувагтай байх ба гадна талын сувагт полистирол эсвэл полиуретан хөөс шахсан байх шаардлагатай. Барилгад нэг үе өргөн хэрэглэж байсан голдуу нэг сувагтай хөнгөн цагаан хүрээ нь дулаан тусгаарлалтын хувьд шаардлага хангадаггүй нь илэрхий болсон тул хэрэглээ нь багассан. Дээр дурьдсан гол гурван төрлийн цонхноос сүүлийн үед барилгад хуванцар хүрээтэй цонхыг илүү их хэрэглэх болсон. Ийм цонхны 1м2 талбайн үнэ хийцээсээ хамааран 65-120 ам. доллар байдаг. Хуванцар хүрээтэй цонх нь хуучны нэг маягийн хийцтэй модон цонхыг бодвол битүүмжлэлийн хувьд сайн боловч дулаан тусгаарлалтын хувьд нормын заалтыг бүрэн хангадаггүй. Учир нь ашиглаж буй шилэн багц нь (“вакум” гэж нэрлэх) дотроо зөвхөн хуурай агаартай байх хамгийн хямд технологоор хийгдсэн. Инертийн хийн дүүргэгчтэй эсвэл “дулаан хамгаалалттай” шилэн багцыг манайд хийдэггүй бөгөөд ийм төрлийн шилэн багц илүү үнэтэй. Цонхны шилний зузаан 3, 4, 5мм байх бөгөөд 3 мм зузаантайг нь голдуу хэрэглэдэг, гэхдээ салхины ачаалал, дуу чимээ тусгаарлалт зэргийг бодолцвол 4, 5мм зузаантай шил нь илүү сайн. Уламжлалт 2 давхар шилтэй модон цонхны шил хоорондын зай их байх тусам дулаан тусгаарлалт тэр хэмжээгээр их байдаг гэсэн нийтлэг ойлголтын хувьд гэвэл, энэ зай 1-2см байхад хамгийн тохиромжтой ба түүнийг ихэсгэх нь дулаан тусгаарлалтанд төдийлэн нөлөөлдөгүйг туршилтаар тогтоосон байна. Жишээ нь, 1-2см зузаан агаарын үеийн дулаан дамжуулалтын эсэргүүцэл R = 0.14м2°С/Вт байхад, 2-50см зузаан агаарын үеийнх R = 0.17м2°С/Вт байх жишээтэй. Харин энэ зай их байх тусам цонхны дуу чимээ тусгаарлалт төдий чинээ сайн болдог ажээ.
Дээврийн дулаан алдагдал
Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулхад дээвэр нь нэг талаас гадна цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртөдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц, төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Хүмүүс дээврийн дулаалгыг төдийлэн анхаардаггүй. Гэтэл ердийн барилгад дээврийн дулааны алдагдал 15-20% хувь байдаг тул дулаан тусгаарлалтыг сайжруулснаар халаалтын зардлыг мэдэгдэхүйц хэмнэх боломжтой юм. Дээвэрт дулаалгын ажлыг хийхэд харьцангүй хялбар.
Дээврийг дулаалснаар сууц тань өвөлдөө илүү дулаан, зундаа сэрүүн байх болно. Адрын хөндийг дулаалах хоёр хувилбар байж болно. Хэрэв адрын хөндийд зөвхөн юм хураадаг бол дээд давхрын хучилтыг дулаална. Харин сууцны зориулалтаар ашиглах бол дээврийн налуу хэсгийг дулаална.
Дээврийн налуу хэсэг, хучилтын дулаан тусгаарлалтын үзүүлэлт нормын дагуу R = 5.2 - 6.2 м2°С/Вт-ийн хооронд байх ёстой. Өөрөөр хэлбэл, дулаалганд хөөсөнцөр хавтан эсвэл сайн чанарын эрдэс хөвөн хавтан (дулаан дамжилтын илтгэлцүүр нь l= 0,04Вт/м.Сээс багагүй байх ) хэрэглэх тохиолдолд түүний зузаан нь 20-25см байвал зохино. Ашиглаж буй сууцны дээврийг дулаалах бол дээвэрт анх хийсэн дулаалгыг бодолцон нэмэлт дулаалгаа ямар зузаантай хийхээ тооцох нь зүйтэй. Хэрэв та мужааны ажлын туршлагагүй бол мэргэжлийн хүнээр хийлгүүлэх буюу зөвлөгөө аваарай. Гэвч ихэнх тохиолдолд дээврийн дулаалгын ажлыг бага зэрэг зүтгэл гаргавал та өөрөө, нэг туслахын хамт бүрэн хийх боломжтой. Дулаалгын ажлаа эхлэхийн өмнө дээврийн битүүмжлэлийг шалгаарай. Шал таазанд харагдаж буй ус чийгний толбо нь дээврийн ба хучилтын аль хэсэгт гэмтэлтэй, засвар хийх шаардлагатай байгааг хэлээд өгнө. Норсон буюу чийг авсан дулаалгын материал нь дулаан тусгаарлах чанараа алдсан байх ба дээврийн модон хийцэд гэмтэл учруулж болзошгүй. Энд нэг зүйлийг анхааруулахад, дээврийн модон хийцийг галд өртөх, хөгц, мөөгөнцөрт идэгдэхээс хамгаалсан байх шаардлагатай. Хөгц мөөгөнцөр нь зөвхөн чийгтэй орчинд үүсэх ба хэрэв хуурай, хангалттай агааржуулалттай орчин бий болговол маш сайн урьдчилсан хамгаалалт болно. Илжрэлт, хортон шавьжаас хамгаалахдаа усанд уусдаг уусмалуудыг ашиглах ба эдгээр бодис нь дулаалгын эрдэс хөвөн, полистирол зэрэг материалтай урвалд орж гэмтээдэггүй сайн талтай.
Дээврийн хийцэд гарах конденсаци буюу хөлрөлт
Ус чийгнээс үүдэж дээврийн хийцэд гарах гэмтлүүд нь ихэнх тохиолдолд конденсаци буюу хөлрөлтөөс үүснэ. Үүнд цас, борооны ус нэг их нөлөөлөхгүй. Учир нь дээврийн орчин үеийн хучлагын материалуудыг технологийн дагуу зөв угсарсан бол ус нэвтрэхгүй. Хөлрөлт үүсэх шалтгаан нь нэг талаас дотор ба гадна агаарын температурын зөрүү, нөгөө талаас агаарын чийгшил байдаг. Дотор агаарын чийг буюу уурын гадагшлах хөдөлгөөнд дараах гол хоёр хүчин зүйл нөлөөлдөг:
  • Уурын нэвчилтийн хөдөлгөөн (цул бүтээцээр гадагшлах чийг)
  • Уурын урсгалын хөдөлгөөн (нүх сүв, завсар зайгаар агаартай хамт гадагшлах чийг)
Урсгалын хөдөлгөөнөөр гадагшлах чийгний хэмжээ нэвчилтийн хөдөлгөөнийнхөөс бараг 10 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ. Иймд дулаалгатай дээврийн хийцэд дулаан талаас нь битүүмжлэл сайтай уур тусгаарлагч хийх нь туйлын чухал. Ингэснээр өрөөний доторх чийгтэй агаар дээврийн хийц рүү нэвтэрч түүнийг норгож гэмтээхгүй. Уур тусгаарлагчийг битүүмжлэл муутай хийвэл дотор агаар нэвтэрч дээврийн хийц дотор хөлөрч өвлийн улиралд энэ нь цантаж хөлдөх ба дулаан болоход хайлж тааз, хананд гэмтэл учруулдаг. Үүний гэрч нь хана таазны уулзвар хэсэгт үүссэн толбо юм. Нэг анхаарах зүйл бол, уур тусгаарлагч материалын уулзваруудыг болж өгвөл хоёр талдаа цавуутай туузаар наах, уур тусгаарлагчийг ямар нэгэн байдлаар урах, цоолох явдлаас аль болох зайлс хийх нь туйлын чухал. Дээр дурьдсан учир шалтгаан гадна ханын дулаалганд нэгэн адил хамаарна.
Эрчим хүчний хэмнэлттэй барилга нь сайтар дулаалсан байхаас гадна агаар сэлгэлтийн алдагдал багатай, битүүмжлэл өндөртэй байх ёстой. Гэхдээ энэ нь эрүүл ахуйн нормоор шаардагдах агаар сэлгэлтэнд муугаар нөлөөлөх учиргүй. Сууцны барилгад цагт 0.5 дахин буюу 50%-ийн сэлгэлт байхад хангалттай гэж үздэг (нэг хүнд доод тал нь 25-30 м3/цаг цэвэр агаар шаардагдана). Ихэнх орнуудад эрчим хүчний хэмнэлтийн нормоор барилгын битүүмжлэлийн хэмжээг зохицуулдаг. Ердийн аргаар, жишээ нь цонх онгойлгох байдлаар агааржуулалт хийхэд их хэмжээний дулаан алдагдаж түүнийг хянах боломжгүй болдог . Үүнээс зайлсхийхийн тулд дулаан эргүүлэн ашигладаг агаар сэлгэлтийн системийг хэрэглэх нь зүйтэй. Ердийн салхивчтай сууцны агаар сэлгэлтийн дулааны алдагдал 50-60 кВт.цаг/м2.жил байдаг бол энэ системийг ашигласнаар алдагдлыг 50-80% бууруулж болдог байна.
Энэхүү систем нь агаар сэлгэх явцад өрөөний бохирдсон агаарын дулаанаар гаднаас орох цэвэр хүйтэн агаарыг халааж хаягдал дулааныг дахин ашиглах боломж олгодог. Өөрөөр хэлбэл, гадны хүйтэн агаар бүлээцэн дотор тасалгаанууд руу ордог бол, дотор талын бохир агаар өөрийн дулаанаа өгч гадагшилдаг байна. Агаар сэлгэлтийн явцад ихэвчлэн гадны цэвэр агаарыг зочны болон унтлагын өрөөнүүдэд оруулж, бохир агаарыг гал тогоо, ариун цэврийн өрөөнөөс сорон зайлуулдаг. Системийн шүүлтүүр нь гадна агаарын тоосыг шүүн цэвэрлэх ба дуу тусгаарлагч нь гадны дуу шуугианаас хамгаална. Агаар сэлгэлтийн ийм системийг үр ашигтай ажиллуулах урьдчилсан нөхцөл нь тухайн барилгын битүүмжлэл юм. Битүүмжлэл нь ердийн барилгатай харьцуулахад 3-4 дахин өндөр байх ёстой тул ялангуяа цонх хаалганы битүүмжлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Зайлуулах агаарын дулаанаар гаднаас авах цэвэр хүйтэн агаарыг халаахад дулаан солилцуур агаар халаагчийг ашигладаг болсон бөгөөд уг төхөөрөмж нь нэмэлт жижиг шахуургатай. Ингэснээр агаар сэлгэлтийн явцад гардаг дулааны алдагдлын 50-90%-ийг дахин ашиглах боломжтой. Мөн дулаан солилцууртай агаар сэлгэлтийн системийг одоо ашиглаж буй сууцны барилгад угсрах боломжтой. Энэхүү систем нь үр ашиг ихтэй ч өртөг өндөртэй, суурилуулахад мэргэжлийн мэдлэг шаардагдана. Ердийн тохиолдолд агаар сэлгэлтийг тухайн байдлаас хамааран өдөрт 2-3 удаа богино хугацаанд огцом байдлаар дээд тал 15 минутын хугацаанд хийх нь зүйтэй. Цонхоо байнга онгорхой байлгах нь их хэмжээний дулааны алдагдалд хүргэдгийг санах хэрэгтэй.
Дээд давхрын хучилтын дулаалга
Адрын хөндийг ашигладаггүй бол дулаалга хийхэд хямд бөгөөд хялбар байх Болно. Дулаалга хийхдээ хучилтан дээр дулаалгын хуйлмал материал эсвэл дулаалгын хавтан дэвсэнэ. Адрын хөндий нь хүн орж ажиллаж болохоор зайтай байх нь чухал. Дулаалга хийхэд дулаалгын хуйлмал эсвэл хатуу хөөсөнцөр болон эрдэс хөвөн хавтан тохиромжтой бөгөөд эдгээр нь илжирч муудахгүйгээс гадна, хөнгөн, боловсруулахад хялбар байдаг. Дулаан тусгаарлалтанд тавих шаардлагын дагуу дулаалгын зузаан 20 см-ээс багагүй байх ёстой. Дулаалгын хавтанг шаланд хөдөлгөөнгүй, завсар зайгүйгээр зориулалтын цавуугаар наавал илүү сайн. Жишээ нь, плитаны цавуу хэрэглэж болно. Мөн дулаалгын хавтанг 2-3 үе дэвсэх тохиолдолд хавтангуудыг ам дарж байхаар угсрана. Хэрэв адрын хөндийд ган хоолой, халаалтын системийн тэлэлтийн болон цэвэр усны сав зэргийг байрлуулсан бол тэдгээрийг мөн дулаална. Адрийн хөндийгөөр үе үе хүн явах хэрэг гарах тул дулаалгын дээгүүр банз дэвсэж зам гаргах хэрэгтэй. Адрийн хөндийг агуулах байдлаар ашиглахаар бол банзан шал хийх нь зүйтэй. Хэрэв адрын хөндийд орох боломжгүй, зай муутай бол дулаалгыг таазнаас нь хийнэ. Гэхдээ энэ нь одоо байгаа өрөөний өндрийг наад зах нь 20см-ээр багасгах тул ингэж багасгах боломжтой эсэх, барилгын норм дүрэмтэй зөрчилдэх эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Энэ хувилбар нь нилээд ажиллагаатай бөгөөд мэргэжлийн ур чадвар шаардана. Дулаалга хийхдээ эхлээд таазанд брус бэхэлж хооронд нь дулаалгын материалаа тогтооно. Дулаалгын материалыг чийг, цанталтаас хамгаалахын тулд уур тусгаарлагч хийх шаардлагатай. Уур тусгаарлагчийг зориулалтын материалаар хийх бөгөөд голдуу 0.2мм-ээс багагүй зузаантай полиэтилен плёнк хэрэглэдэг. Дээврийн ердийн хар цаас уур тусгаарлахдаа сайнгүйг анхаараарай.
Хавтгай дээврийн дулаалга

Хэрэв таны байшин хавтгай дээвэртэй, дулаалга нь хар цаасны доор байгаа бол нэмэлт дулаалга хийх ажлыг зөвхөн мэргэжлийн байгууллагаар хийлгэх нь зүйтэй. Зардал хэмнэх үүднээс одоо байгаа дээврийг хөндөлгүйгээр шууд дээр нь нэмэлт дулаалга хийх арга байдаг. Мөн одоо байгаа дээврийг засварлах үед энэ ажлыг давхар гүйцэтгэх боломжийг харгалзан үзээрэй.
Дээврийн налуу хэсгийн дулаалга
Дээврийн налууг дулаалахад шувуу нурууны хооронд дулаалгын эрдэс хөвөн эсвэл хатуу хөөсөнцөр хавтан хийнэ. Дулаалгын материал, гадна талд байрлах ус тусгаарлагчийн хооронд ойролцоогоор 2см зузаан агаарын үе гаргах хэрэгтэй. Ингэснээр дулаалганд орсон чийг гадагшлах боломжтой бөгөөд дулаалгын материал үргэлж хуурай байх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ хэсэгт агаар сэлгэлт явагдах боломжийг бүрдүүлэхийн тулд дээврийн хормойн болон оройн хэсэгт зориулалтын нүх гаргана. Дээврийн налуу хэсгийг дулаалахаас гадна мөн дээврийн хажуу талын ханыг (фронтон) дулаална. Энэ ханыг ихэнх тохиолдолд байшингийн бусад ханаас нимгэн өрсөн байдаг. Ханыг гаднаас бүхэлд нь дулаалахаар бол дээврийн хажуу ханыг хамтад нь дулаална. Бусад тохиолдолд дотор талаас нь дулаалахад хялбар. Энд нэг зүйлийг анхааруулахад, адрын хэсэгт сууцны өрөө гаргахаар төлөвлөж байгаа бол анхаарвал зохих норм дүрмийн заалт байдаг, жишээ нь өрөөний байх ёстой өндрийн доод хэмжээ, галын аюулгүй байдал г.м. Иймд энэ хэсэгт шинээр сууцны өрөө гаргахын өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Дээврийн шувуу нурууны хоорондох дулаалга
Дээврийн налуу хэсгийг дулаалахад хуйлмал, нэг талдаа нимгэн мөнгөлөг цаасан артай эрдэс хөвөн их тохиромжтой. Ийм дулаалгын материал нь хажуу талаараа илүү гарсан туузтай. Хуйлмалын өргөн 60, 70, 80, 100 см байна. Дулаалгын зузааныг тооцооны үндсэн дээр нормын заалтыг баримтлан сонгоорой. Дулаалга хийхдээ шувуу нурууны хоорондох зайнаас арай өргөн байхаар бодож авна. Зузаан нь ямарч тохиолдолд 20см-ээс багагүй байх нь зүйтэй. Гэвч ийм огтлолтой шувуу нуруу өргөн хэрэглэдэггүй тул дулаалгын зарим хэсгийг шувуу нурууны дээр эсвэл доор хийх болдог. Хуйлмал дулаалгыг дээрээс нь эхэлж шувуу нурууны хооронд чихэж хажуу талын туузыг шувуун нуруун дээр ам даруулах байдлаар наана, эсвэл үдээсний машинаар үдэж тогтооно. Мөнгөлөг цаасан ар нь дотогшоо харах бөгөөд энэ нь уур тусгаарлагч, агаарын битүүмжлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Энд мөн хатуу хөөсөнцөр, эсвэл эрдэс хөвөн хавтан хэрэглэж болно. Хавтангийн хэмжээг сонгохдоо аль болох бага хаягдал гарахаар аваарай. Давхарлаж хийх тохиолдолд ам даруулах нь чухал. Дотор талын өнгөлгөөнд гипс картонон хавтан, харуулдсан банз эсвэл бусад төрлийн өнгөлгөөний материал ашиглаж болно. Эдгээрийг урьдчилан хадсан брус дээр тогтооно.
Мөн одоо байгаа шувуу нурууны хоорондох дулаалгыг хэвээр үлдээж доод талд нь 5см -ийн брус хөндлөн хадаж хооронд нь ижил зузаантай хөөсөнцөр хавтан хийснээр одоо байгаа дулаалгыг сайжруулах боломжтой юм. Нэмэлт дулаалгыг шувуу нуруу, одоо байгаа дулаалгын хавтангийн хоорондох зай завсрыг хаахаар хөндлөн чигт тогтооно. Ингэснээр дээврийн битүүмжлэл, дулаан тусгаарлалтыг улам сайжруулна. Хэрэв шувуу нурууны хоорондох хэмжээ жигд бус эсвэл шувуу нурууны огтлол нь өндөр биш бол дулаалгыг шувуун нурууны доор хийж болно.
Гадна талаас хийх дулаалга
Ашиглагдаж буй ихэнх сууцны барилгын дээврийн дулаалга хангалтгүй байдаг. Иймээс дээврийн хучлагыг солих, шинэчлэх үед нэмэлт дулаалгыг гаднаас нь шургуулж хийх боломжтойг анхаараарай.
Mongols-style админ БА: Энхтайван үнэхээр хэрэгтэй, мэрэгжлийн зөвлөгөө нийтлэсэн байна. Цаашдаа үргэлжлүүлэн нийтлэнэ гэж найдаж байна. Манай байрны буланд цанталт үүсээд, цонх хөлрөөд байгаан. Дээрх санаануудаас дулаан алдагдлыг нь бууруулаад үзнэ дээ..
Эх сурвалж: Оюунбат Энхтайван  http://www.oyko0911.webs.com 
МС: Бидэнтэй хамт байгаарай.

Sunday, April 27, 2014

Модон сийлбэр МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ Ш.Даваасүрэн Ү.Хүрэлбат - Хөгжлийн хурдаар

Монгол түмэн ардын гар урлалын арвин их өвтэй бөгөөд 1950-иад оноос тухайн үеийн төр засгаас арга хэмжээ авч, гар урчуудын нэгдэл, артель байгуулж хөхүүлэн дэмжиж байснаар манай урчуудын залгамж халаа тасралгүй үргэжилсээр өдгөө бидний үед иржээ. Уран Зургийн Галерейн сийлбэрийн сан хөмрөгт нийт 460 орчим бүтээлүүд хадгалагдах агаад мод, яс, чулуу, төмөр зэрэг бүхий л төрлийн материалаар урласан хосгүй үнэт бүтээлүүд байдаг.

Ш.Даваасүрэн Ү.Хүрэлбат - Хөгжлийн хурдаар

Бүтээсэн он: 1986
Хэмжээ, жин: 50х64 см 3.0кг
Материал: Мод





Mongol-style admin MGL: Монголын уран бүтээл тэр дундаа модон сийлбэр үнэхээр бахархмаар санагдлаа. Нарийн хийц , чамин загвар нь монголчууд бидний үндэстний бахархал яах аргагүй мөн билээ. Эх сурвалжийг http://www.art-gallery.mn/ орж үзээрэй...Мэдээж зурагнаас бус бодитоор нь ойроос харах нь илүү гэдэг нь ойлгомжтой..Зав гарган уран зургийн гаререйгаар зочлоорой..

Монголын уран Зургийн Галерей
Соёлын Төв Өргөө “Б” корпус
Сүхбаатарын талбай-3
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Wednesday, April 23, 2014

Л.Чуваамэд:Урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болжээ



Л.Чуваамэд:Урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болжээ
Монголчууд ардын гар урлалаараа дэлхийд алдартай билээ. Харин Тvшээт ханы сийлбэрчид Монголдоо гэж яригдах нь бий. Энэхvv алдарт сийлбэрчдийн нэг Урлагийн гавьяат зvтгэлтэн, Ардын зураач, сийлбэрч Л.Чуваамэдтэй ярилцлаа.

-Та чинь аль нутгийн хvн билээ дээ.
-Би 1934 онд Архангай аймгийн Лvн суманд тєрсєн. Тэр vеийн Лvн сум чинь одоо Хархорин болчихсон байна шvv дээ. Эрдэнэ зуугийн нутагт юм даа. Одоогийн Хархориноос хойш 15 км-ийн зайд Баянгол, Орхоны цаад хєвєєнд тєрсєн хvн. Харин Лvн сум 1956 онд татан буугдаад Хашаатын бригад болсон. Тэгээд Хархорины сангийн аж ахуйг байгуулсан шvv дээ. Гэхдээ би хуучин бичигдсэн тvvхээрээ Архангайнх гэж явдаг юм даа.

-Хархоринд танай садан тєрлийнхєн олон байдаг юм билээ. Тэгээд ч таныг Євєрхангайнхан манай нутгийнх гэж булаацалддаг нь ийм учиртай байжээ?
-Ер нь бол одоогийн Євєрхангайн Хархоринд тєрсєн газар минь байгаа. Тvvгээр авч vзэх юм бол Хархорин гэж болох юм. Гэхдээ би анхлан Архангайн Лvн суманд тєрж єссєн, тvvгээрээ овоглож сургууль соёлд орж, бvтээлээ туурвисан. Vvнийгээ нэг их єєрчилдєггvй юм. Ялгаагvй л дээ, Архангай, Євєрхангай аймгийн заагт тєрсєн нутаг минь бий. Би жалга довны vзэл гаргадаггvй. Миний тєрсєн нутаг чинь Орхон, Хєгшний хєндий гэж уужимхан нутаг шvv дээ. Наад талдаа Хашаатын нутаг, Баясгалан, Єндєр цагаан урагшаа тойроод Эрээн, Дулаан цаашаа Баянзvрх, хойшоо Хараатын vзvvр Хар балгас гээд энэ л Хєгшний хєндийд нvдэнд харагдаж байгаа бvхэн л миний нутаг юм шvv дээ. Энэ хооронд л балчир насандаа хєндлєн гулд давхиж явлаа. Яах ч аргагvй Эрдэнэзуугийн нутаг.

-Тvшээд ханыхан хэзээнээсээ урчууд сайтай гэдэг. Тэр бvхэн таныг сийлбэрч болоход нєлєєлєв vv, эсвэл?
-Vнэн шvv. Манай Эрдэнэзуу, Тvшээт хан урчууд сайтай. Тэр нєлєє байлгvй яахав. Аав маань амьдралдаа хэрэгцээтэй тавилга, сав суулга, vхэр тэрэг гээд бvх зvйлийг хийдэг гарын уртай хvн байлаа. Тємрєєр ч юм хийдэг байсан. Тэдгээрийг хийх багажаа ч бас єєрєє урлана. Тvvнчлэн Эрдэнэзуу орчимд олон урчууд байсан юм. Энэ бvхэн намайг сийлбэрч болоход нєлєєлсєн. Хар багаасаа модтой зууралдаад 50 гаруй жил болж байна.

-Уран бvтээлч хvнд урлах дуртай зvйл гэж байдаг. Таны хувьд?
-Энэ их сонирхолтой. Багадаа таван хошуу мал урлах дуртай байсан. Тvvнд маань манай эцэг их дургvйцдэг байлаа. Малын тоо авлаа гээд. Vнэндээ би малынхаа тоог гvйцээчихсэн бололтой. Одоо надад таван хошуу малаас нэг ширхэг ч байхгvй. Тэр дундаа морийг хар багаасаа л урласан даа. Хэдэн тvм болсон байлгvй.

-Одоо ер нь урын санд тань хэчнээн бvтээл байдаг вэ. Тоолж vздэг vv?
-Би хийсэн бvтээлийнхээ тоог бичдэг юм. Яагаад гэвэл єєрийнхєє хийсэн зvйлийг баримт баталгаатайгаар хvнд хэлж єгєхийн тулд. Манай нэг лам ах байсан юм. Тэр хvн л анх чиний хийсэн юм чинь алга болоод байх юм. Чи ерєєсєє єдєр тутам тэмдэглэл хєтєлж бай гэж хэлснээр би бvтээлээ бvртгэдэг болсон юм. Зєвхєн шатар л гэхэд ясан шатар, модон шатар нийлээд 27 хийсэн байдаг юм. Ерєнхийдєє миний урласан арав гаруй мянган бvтээл байдаг юм. Харамсалтай нь єєрт vлдсэн нь их цєєхєн . дєє. Ер нь гар урчууд хvний л юм хийсээр байгаад дуусдаг юм байна шvv дээ. Урласан бvхэн маань зарагдсаар байгаад л дуусдаг юм байна.

-Гэхдээ сийлбэр хийснээр таны амьдрал єєрчлєгдсєн биз дээ?
-Аливаа юмны vнэлгээ хязгаартай шvv дээ. Социализмын vед єєрийн бvтээлээрээ тухайн vед хvмvvсийн авч байсан 600-700 тєгрєгийн цалингийн хэмжээний орлогыг л олдог байлаа..

-Манай урчууд гадаад, дотоодод vзэсгэлэнгээ их гаргадаг. Таны хувьд?
-Гадаадад байтугай дотооддоо ч vзэсгэлэн гаргаж vзээгvй гэвэл хvмvvс бараг vнэмшихгvй байх. Тэгээд ч намайг "Vзэсгэлэн гаргаж vзээгvй vхэр монгол" гэж сонинд бичсэн байдаг юм. Би чинь сайхан сайхан бvтээлvvдээ бэлгэн єгєєд гадаад явуулчих болохоор vзэсгэлэн гаргах боломж олдоогvй гэх vv дээ. Яахав цєєн тооны сэдэвт бvтээл, галерей, Тvvхийн музейд байна л даа. Барилгын дотоод чимэглэл нилээд байна. Ордны дотор талын чимэглэл, бэлэгдлийн чанартай бvтээл тэр дундаа олон ширээ хийсэн дээ. Тєрийн ордны хэлэлцээрийн ширээ, хуримын ордны ширээ, Мэгжид Жанрайсагийн ширээ гэх зэрэг. Тэдгээрийн гэрэл зургийг л авна уу гэхээс биш авч ирээд vзэсгэлэнд тавьчихаж болохгvй шvv дээ.

-Таны бvтээлvvд бусад сийлбэрчдээс юугаараа онцлогтой вэ?
-Тvvнийг урчууд дvгнэх байх.

-Манайд гар урлал єнєєдєр хєгжлийнхєє ямар шатанд явж байна вэ?
-Монгол сийлбэрийг тєвшинд нь авч vзэх юм бол хєгжсєн. Сийлбэрийг хийхэд олон янзын арга бий. Бодит байдлаар, уран сайхны аргаар орчин vеийн модерн хэлбэрээр урлан бvтээх гээд. Бvр эртний урлалын хэлбэр их сайхан. Монголчуудын ардын урлалд гаргасан олон янзын хэлбэр байдаг. Тvvнийг судалж vзэхгvй бол хєгжихгvй шvv дээ. Аль аль талаар нь vзэж судалж л байхгvй бол болохгvй. Одоо манай ардын урлаг олон талаар хєгжиж байна. Яг энэ vед бvтээл тал руугаа явдаг хvн байхгvй байна. Сийлбэрийн урлагийг зvгээр л бэлэг дурсгалын, мєнгє олох тєдийхєнд урсгаад алга болгож байна. Авьяаслаг хvvхдvvд тєрж байна гэхэд бvтээл хийх боломж алга. Тэгэхээр сонирхол ч vгvй болж байна. Яаж тvргэхэн борлуулах вэ, яаж гvйлгээнд гаргах вэ гэдгийг л залуус илvvтэй сонирхож байна. Євєрхангайн, Хужирт, Хархорин, Архангайн урд тал зэрэгт ардын урлал, сийлбэр илvv хєгжиж ирсэн уламжлалтай. Дархны урлал ч энд багтана. Нарийн дархнаараа Дарьганга, Ноён сэврээн хийц гэж байсан. Ер нь ардын урлал нутаг орноо дагаж, єєр єєрийн онцлогоо хадгалан хєгжиж байсан. Одоо харин хотод л тєвлєрч байх шив дээ.

-Уран бvтээлчид гарын багштай байх нь цєєнгvй. Таны багш ямар хvн байв?
-Євєрхангайн Хужиртын уран Дорж гэж хvн байсан. Энэ хvн л надад урлахуйн ухааныг зааж, алдааг минь засч залруулдаг байлаа. Гэхдээ ер нь надаас ємнє бvтээн туурвиж байсан хvмvvс бvгд л миний багш шvv дээ. Урчуудын артель гэж байхад тэнд уран Дорж, Гvнд, Жамьяншарав, Сэнгээ зэрэг алдартай урчууд байлаа. Одоо тэр улсуудын тvvх намтар, цєєн хэдэн бvтээл л vлдэж дээ. Дvрслэх урлаг vнэндээ бусад урлагийг бодвол сурталчилгаа багатай урлаг юм.

-Залуучуудыг мєнгєний тєлєє бус урлагиин тєлєє явуулахад юу хэрэгтэй байна вэ?
-Манайд сайн сургуулиуд байна. Ардын урлалаар олон хvvхэд тєгсч байна. Эндээс жинхэнэ уран бvтээлч болж байгаа нь цєєхєн байна. Ардын гар урлал одоо хэрэглээ тал руу явж байна. Арга ч vгvй биз нийгэм нь тийм юм чинь.

-Таны амьдралын хамгийн баяртай vе гэвэл?
-1955 оны хоёрдугаар сарын 19-ний єдєр миний хувьд хамгийн сайхан єдєр байсан. Том урчуудын нэг гэгдэж тєрийн хvндэтгэл хvлээсэн єдєр байлаа. Тvvнээс хойш 50 гаруй жил боллоо.

-Сийлбэрийн урлаг бусад урлагаас юугаараа давуу талтай бол?
-Бvх тєрлийн урлагт єрєєсєє сэтгэхvй тусдаг. Тиймээс бvгд ижил. Сэдэв тусдаг. Нэг сайхан уул ус, байгаль дэлхий гээд яруу найрагч, хєгжим ч, сийлбэрч адил дvрсэлж чаддаг. Гvйцэтгэх арга нь єєр ч урлаг бол нэг юм.

-Санаагаа хэрхэн олдог вэ. Гэнэт сэтгэлд тань буудаг уу?
-Урлалыг дvрслэн бvтээх санаа гэнэт орж ирнэ. Харин гvйцэтгэх л... Ардын урлалд "Ухааны ур, гарын ур, нvдний ур" гэж байдаг. Энэ гурэв нийлж байж тєгс урлал болдог. Эдгээр нь нэг зэрэг хvнд заяана гэдэг их ховор юм. Тэгэхээр ерєєсєє урлагиин хамгийн гол ноёлогч нь ухаан юм. Гэхдээ хэчнээн ухаантай байгаад гvйцэтгэл дутах, гарын ур дутах, нvдний ур дутах гэж байна. Ямар ч хvнд зорилго байхгvй бол хэчнээн авьяастай байгаад ч юунд ч хvрэхгvй. Харин тааруухан уртай хvн зорилготой байгаад тvvнийхээ тєлєє хичээвэл зорьсондоо хvрдэг юм.

Манайхны боловсрол сайн байна. Гэхдээ энэ боловсролыг ашиглаж чадахгvй нь их байна. Тухайлбал, шавар зуураад тэндээс юм нээж гаргаж байгаа хvн алга байна. Дээр vеийн урчууд маань єєрсдєє багаж, зэвсгээ хийдэг байж. Одоо тийм биш. Бэлэн зvйл дээр тонгочоод байхаас биш би нэг шинэ юм бvтээчихье гэх хvн алга. Шаазангийн Х.Дагвадорж гуай Хэнтий аймгаас шавар авч ирээд єєрєє зуурч цутгаад жинсрэг хийж байсан. Хужиртын уран Сандагдорж гуай гангаар бvх л хэрэгтэй багажаа хийчихдэг байлаа.

-Та гар урлалын тvvхийг судалж байв уу. Оргил vе нь хэдийд вэ?
-Vе vеэрээ л хєгжиж байна. Гэхдээ нийгэмтэйгээ холбоотойгоор. Феодалын нийгмийн vед бурхан тахилын нарийн урлал хєгжсєн. Азийн урлалууд хоорондоо их холбоотой. Хятад, Энэтхэг, Вьетнам, Монгол их тєстэй. Эртний хаадуудын ордон, эдэлж хэрэглэж байсан зvйл зэрэг их тєстэй ч монголчууд
эртний урлагаар ноёлж байсан vе бий шvv. Vvнийг судлаачид хэлнэ дээ. Одоо тэр булш бунхан хирэгсvvрvvдээс олдож байгаа урлагиин бvтээл гар урлал vнэхээр гайхалтай. Би судалж сvйд болсон юмгvй. Яах вэ єєрийхєє урлалын хvрээнд тодорхой судалдаг. Талийгаач Бадраа Их сургуульд урлаг судлалын анги нээсэн. Одоо тэр ангийг тєгесєн хvvхдvvд сайн судалгаа хийж байна.

-Та удам залгасан сийлбэрч гэсэн. Таны мэргэжлийг хvvхдvvдээс тань євлєж авсан уу?
-Манай хvv байдаг. Тэр маань барилгын дизайн чимэглэлийн урлалаар явдаг. Боловсрол бол надаас єндєр хvн.

-Ингэхэд таныг сийлбэрчдээс тєр засгийн хамгийн олон шагналыг авсан хvн гэдэг байх аа?
-"Max ховордоход богц ахална" гэгч болж байна. Явж явж би мод зордог сийлбэр хийдэг хvмvvсээс нэлээд шагналыг нь авчихсан хvн юм. Гар урчууд дотроосоо анхны Ардын зураач болсон. Гэтэл шавь нар маань " Багшид Ардын зураач цол єгчих юм даа. Уг нь ардын сийлбэрч гэсэн цол єгсєн бол аятайхан байхгvй юу" гэж ярьж байсан. Гэхдээ "Ардын зураач" гэдэг нь зєв юм. Зураггvйгээр сийлбэр, барилга, чимэглэл энэ бvхнийг яаж хийх билээ дээ. Эхлээд загвараа гаргадаггvй хvнийг яаж уран бvтээлч хун гэх юм бэ. Анх 1981 онд Урлагиин гавьяат зvтгэлтэн цол авсан. Энэ цол маань єнєєдрийг хvртэл олон жил єгєєжтэй байсан. Тvvнийхээ буяныг нэлээд хэдэн жил эдэлчихлээ. Vйлдвэр, хоршооллын 30 жилийн ойгоор Євєрхангайгаас Гvнд, Дорж, Гэлэгдандар гуай гурав Урлагиин гавьяат цол анх авсан. Хожим нь Сэнгээ гэж хvн авсан. Намайг оруулаад манай Євєрхангайнхан таван гавьяаттай гэдэг байсан.

Л.МЯГМАРСVРЭН




Бүтээсэн он: 1978
Хэмжээ, жин: 46х80х50 25.6кг
Материал: Мод




 Бүтээсэн он: 1967
Хэмжээ, жин: 11х7х5 см 100 гр
Материал: Мод







 Бүтээсэн он: 1972
Хэмжээ, жин: 43х70х30 4.35 кгМатериал: Мод






 Бүтээсэн он: 1959
Хэмжээ, жин: 40х4.5 смМатериал: Цагаан зандан




Бүтээсэн он: 1971
Хэмжээ, жин: 48.6х6 см 250 гр
Материал: зандан мод




 Бүтээсэн он: 1968
Хэмжээ, жин: 30х21.5х10 см 600 грМатериал: Мод







Mongol-style admin MGL: Сайн байна уу? Та бүхэнэд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн нийтлэлдээ Л.Чуваамэд гуайн модон сийлбэрийг танилцууллаа. Энэ хүний урлаг бүтээлд хайртай чин сэтгэл нь Л.МЯГМАРСVРЭН-тэй хийсэн ярилцлагаас харагдаж байна.  Үнэхээр  
урлаг єнєєдєр зvгээр л мєнгє олох хэрэгсэл болж байгаа гэдэгт та бүхэн санал нийлж байна уу? эсвэл үгүй юу?  Санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсэж байна...
Зургийн эх сурвалж: www.art-gallery.mn/


Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан.  

Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Monday, April 21, 2014

MIM - Эсгий бүтээгдэхүүн

Байгууллагын танилцуулга:


MIM буюу made in Mongolia гэх брэнд нь уламжлалт эсгий эдлэл урлалийн арга болон орчин үеийн дизайныг хослуулан үйлдвэрлэлээ явуулдаг байна. Тус үйлдвэр нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна. Англи улс болон Далай ламын дэмжлэгтэй Асрал төрийн бус байгууллагын эсгий эдлэл үйлдвэрлэх арга технологийн сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн өрхийн орлогоо дээшлүүлэн тус брэндийг бүтээгдэхүүнийг урлан, дотоодын болон гадаадын зах зээлд гаргаж байна.

Бүтээгдэхүүнүү: Эсгий малгай ороолт, жижиг цүнх, кошлёк, углаашууд, чихмэл эсгий тоглоом зэргийг үйлдвэрлэдэг.






















Mongol-style:  Тус урлангийн эсгий бүтээгдэхүүнүүд нь дизайн дажгүй санагдлаа.
MIM  эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Тэгээд мэдээж уншигчиддаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

Saturday, April 19, 2014

Ноос, ноолуур сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчид, дизайнерууд



1.  BLUE SKY CASHMERE  Ноолууран бүтээгдэхүүн. Тус үйлдвэрлэгч, бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Fashion хэсгээс сонирхоно уу.
Хаяг:
ХУД, 1-р хороо, Апу-н 2-р байр, (Хуучин 27-р бааз) УБ 17042
Утас: 70120785
Цахим шуудан:
blueskycashmere@yahoo.com
Цахим хуудас: www.bsc.mn
Сошиал медиа:
Дизайнерууд: 


Худалдаалах цэг, нэрийн дэлгүүрүүд:
- Хан уул дүүрэг, үйлдвэрийн байр
утас: 7012-0785
- Central tower 2-р давхар
- УИД 2-р давхар
- Улаанбаатар ИД 2-р давхар
- Max Mall ИД 2-р давхар
- Баянгол зочид буудал Б корпус 1-р давхар 
- UB mart 3-р давхар
- Cashmere house 
- Coral center 3-р давхар
- Grand plaza 2-р давхар  

2.  МETE Cashmere  Ноолуур, сарлагийн хөөвөр, хонь болон тэмээний ноосон бүтээгдэхүүн.
Тус үйлдвэрлэгч, бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Fashion хэсгээс сонирхоно уу. 
Хаяг:

Утас: 88017876 
Цахим шуудан: 
Цахим хуудас:
Сошиал медиа:
Дизайнерууд: 


Худалдаалах цэг, нэрийн дэлгүүрүүд:
- Гранд плаза 2-р давхар 
 
3.  МОНГОЛ НЭХМЭЛ ХК  Ноолуур, сарлагийн хөөвөр, хонь болон тэмээний ноосон бүтээгдэхүүн.
Хаяг: Хан уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-30

Утас: 342535, 342675
Цахим шуудан: 
info@mongoltextile.com
Цахим хуудас: www.mongoltextile.com
Сошиал медиа:
Дизайнерууд: 
 

4.  ХАТАН СҮЛЖЭЭ ХХК  Тэмээний ноос, ямааны ноолуурыг өвөл зуны аль ч улиралд өмсөхөд тохиромжтой хөнгөн дулаан болгож үйлдвэрлэсэн. Ямааны ноолуур, тэмээний ноос, акрил, ангор болон бүх төрлийн сүлжмэлийн утсаар гадаад дотоодын захиалагчдын хүссэн өнгө загвараар бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Хаяг:
БГД, 16-р хороо, Амарсанаагийн гуд, УБ
Утас: 365527, 70110191  
Fax: 70120191 
Цахим шуудан:  badmaa69@yahoo.com
Цахим хуудас:
Сошиал медиа:
Дизайнерууд: 


Худалдаалах цэг, нэрийн дэлгүүрүүд:
- Монголд үйлдвэрлэв худалдааны төвийн байр , УБ 

- БГД, 14-р хороо, Номин их дэлгүүр
- Их дэлгүүр, УБ 
- Олон Улсын Нисэх Онгоцны "Чингис" буудал , УБ

5.  МONGOLIAN CAMEL WOOL ХХК  Тэмээний ноосон хөнжлийг монголдоо үйлдвэрлэн худалдаалдаг.
Хаяг:
СХД, 7-р хороо, 14-р байр, В1 давх, (Хилчин хотхон) УБ
Утас: 91919717, 99540197
Цахим шуудан:  e.sodnoy@yahoo.com
Цахим хуудас:
Сошиал медиа:
Дизайнерууд: 


6.  УРАН СҮЛЖЭЭ ХХК  Хонины ноос, тэмээний ноосон бүтээгдэхүүнийн үйлдвэрлэл, худалдаа, захиалга, засвар үйлчилгээ
Хаяг:
ЧД, 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төв, 2 давх, 12.01.10 тоот УБ
Утас: 99139522
Цахим шуудан:  
Цахим хуудас:
Сошиал медиа:
Дизайнерууд: 

 

MS: Хэрэв та болон танай байгууллага үйлдвэрлэл эрхэлдэг бол  бидэнд хандан өөрсдийн танилцуулгаа ямар нэгэн үнэ төлбөргүйгээр нийтлүүлэн олонд хүргэх боломжтой. Өөрсдийн байгууллага болон бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд илгээгээрэй..

Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like & Share хийгээрэй манайхаан. 
Бидэнтэй хамт байгаарай. 

Thursday, April 17, 2014

Д.Урианхай найрагчийн бүтээлээс

Mongol-style админ Аюуш Бодрол:
Францын эрдэмтэн судлаачдын хоёр жил тутамд шалгаруулан бүтээдэг "Дэлхийн нэг шүлгийн ном"-д Ази тивээс анх удаа яруу найрагч Д.Урианхайн нэгэн шүлэг хэвлэгдсэн бөгөөд тэрхүү шүлгийг оруулмаар санагдлаа.

Инээд шиг хуучин хүний амьдралд

Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...

Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Tuesday, April 15, 2014

КОМПЛАНТ ХХК - Полистрол бетон ханын хөнгөн хавтан

  Mongol-style: Компани болон бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсан КОМПЛАНТ компаныханд баярллаа. Цаашдаа байнга хамтарч ажиллаж байна гэдэгт итгэлтэй байна. Танай хамт олонд амжилт хүсье.

 Компаны товч танилцуулга: 

 Комплант ХХК нь  европын шилдэг технологиор Ханын хөнгөн хавтанг эх орондоо үйлдвэрлэж байна. Комплант ханын хавтан нь монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, хөнгөн жинтэй, дулаан алдалт багатай, эдэлгээ удаан, галд тэсвэртэй, хөдөлмөр хөнгөвчилсөн хямд өртөгтэй зэрэг олон давуу талтай эрчим хүч хэмнэсэн ногоон технологи юм.
  Комплант ханын хавтан нь төмөр бетон каркасан барилгын дотор хана, амьны орон сууц барихад нэн тохиромжтой. Таны сонирхлыг Комплант ханын хавтангийн үр ашиг-үнийн харьцаа өөрийн эрхгүй татах болно.Комплант ХХК-н цөм нь сүүлийн үед нэвтэрч буй тэргүүний технологи, мэргэжлийн удирлагын баг, чанарын өндөр хяналт, уян хатан менежментийн систем, барилгын салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай мастер, ахлах ажилчид чадварлаг залуу инженерүүд юм.
    Комплант үйлдвэрийн бүтээгдхүүн нь EN ISO 12100:2012, 693:2001+A1:2009,  EN 60204-1:2006+ A1:2009 зэрэг стандартыг хангасан чанарын гэрчилгээтэй.

Яагаад КОМПЛАНТ ХАНЫН ХӨНГӨН ХАВТАН-г сонгох ёстой вэ?
    Комплант ХХК нь  эрчим хүч хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй, хөдөлмөр хөнгөвчилсөн, ногоон технолигийг монголын зах зээлд нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор шинжлэх ухааны барилгын салбарт ажиллаж буй томоохон, үйлдвэрлэгч ханган нийлүүлэгч юм.

 Бүтээгдэхүүний танилцуулга:

Зориулалт: Иргэний болон үйлчилгээний барилгын даацын бус гадна хана, айлын хоорондын хана, өрөө хоорондын тусгаарлах ханаар ашиглана. Портланд цементийг полистрол дулаалгатай цуг тусгай органик бэхжүүлэгчээр бэхжүүлэн өндөр даралтад шахаж боловсруулснаар нийлмэл бүтэцтэй бат бөх материал гаргаж авсан.

Ханын хөнгөн хавтан бодит харагдах байдлаар


Онцлог:
  • Хавтангийн жин нь тоосгоноос 7 дахин хөнгөн бөгөөд барилгын суурийн ачааллыг багасгах
  • Үйлдвэрлэлийн өртөг нь тоосго, блокноос хямд
  • Гадны нөлөөллийн эвдрэлийг эсэргүүцэх чадал нь өөрийнх нь жингээс 2 дахин их
  • Галд тэсвэртэй, дулаан хадгалах чадвартай
  • Хөдөлмөр хөнгөвчилнө
  • Судал бүхий бэхжүүлсэн цементээр хийдэг учраас эмульсдэх, ханын цаас наах зэрэг заслын ажлуудыг шууд хийх боломжтой.
    • Бодит механик үзүүлэлт: “Комплант” ханын хөнгөн хавтан нь даац жин зэргээрээ бусад хавтангаас илүү.
    • Дуу тусгаарлах чадвар: Уг хавтан нь дууг сайн тусгаарладаг, 70-90 мм-ийн зузаантай хавтан нь 120мм-ийн зузаантай тоосгон хананаас илүү дууг тусгаарладаг.
    • Усны чийгний дээд зэргийн хамгаалалт: Өвөрмөц бүтэц нь ус чийг үл нэвтрүүлэх дээд зэргийн хамгаалалт болно.
    • Галд тэсвэрлэх чадвар: Бусад хавтан галд тэсвэрлэх чадвар 1 цаг байхад 75 мм-ийн зузаантай “КОМПЛАНТ” ханын хавтангийн тэсвэрлэх чадвар 3 цаг байна. 10000 С хэмд 240 мин байлгахад хавтанд гэмтэл учрахгүй.
    • Онцгой үзүүлэлт: Уг хавтанг хөрөөдөх, хадах, цоолоход хялбар тул угсралт хийж суурилуулах ажлыг хөнгөвчилнө. Цонх, хаалга суух зай болон цахилгаан хангамж, ус дамжуулалт, халаалт зэрэг инженерийн шугам сүлжээний нүхийг зураг төслийн дагуу  урьдчилан гаргаж болдог давуу талтай.
    “Комплант” ханын хөнгөн хавтан нь ханын материалын үйлдвэрлэлийн салбарт бүхий л талын дэвшилтэт шинж чанарыг нэг доор шийдсэн гайхалтай технологи юм.

    Үнийн санал 2013оны 5н сар: 

Д/д
Ханын хавтан
Хэмжээ мм
Үнэ (төг/м2)
1
Гадна ханын хавтан
1800х610х150
65000
2
Айл хоорондын хавтан
1800х610х120
55000
3
Өрөө хоорондын хавтан
(2440-3000)х610х90
42000
4
Термо хавтан
(2440-3000)х610х220
95000

Хэрэглээ:
- Гадна ханын 150мм зузаантай хавтан нь карказан барилгын гадна хана дүүргэлтэд 360мм блокны оронд хэрэглэнэ.
- 120мм зузаантай хавтанг дуу тусгаарлах зориулалтаар айл хоорондын 240мм блокны оронд хэрэглэнэ. 
- Термо хавтангаар амины байшингийн гадна хана босгоход нэмэллт дулаалгагүй хэрэглэнэ.

 Mongol-style:  Барилгын гол бүрэлдэхүүн болох ханын дүүргэгч материалынхаа сонголтыг хийхдээ материалуудын үзүүлэлт, үнэ зэргийг сайн судлан харицуулалт хийж байж сонгох шаардлагатай байдаг тул сайн судлаад сонголтоо хийхийг зөвлөж байна. Дээрх материалуудын дэлгэрэнгүй танилцуулга, техникийн үзүүлэлтүүд зэргийг тус компаны цахим хуудаснаас нь аваарай.
Тус үйлвэртэй болон бусад блокны үйлдвэрүүдийн холбогдох хаяг, холбоо барих мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Барилгын материал хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.