SRB ХХКомпани монгол арьсаар дэлхийд танигдсан брэндийг бий болгох зорилготойгоор 2012 онд үүсгэн байгуулагдсан. Тэдний гол зорилго бол монгол улсын төдийгүй гадаад улсын хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон төрлийн арьс, ширэн бүтээгдэхүүнийг онцгой чанарын өндөр түвшинд нийлүүлж “MR” брэндийг олонд таниулах явдал юм. Тэдний Монгол улсын адил төрлийн үйлдвэрлэл эрхлэгч компаниудаас дараах зүйлсээр ялгарах онцлогтой бөгөөд цаашид гадаадруу чиглэсэн борлуулалтаараа салбартаа тэргүүлэгч компани болохыг зорин ажиллаж байгаа юм байна.
Тус үйлдвэрийн давуу тал нь өөрсдийн дүгнэснээр:
- Арьс, ширэн эдлэл хийх үндсэн түүхий эд нь жинхэнэ монгол арьс
- Бүтээгдэхүүний тоног хэрэгслүүд нь техник, технологиор дэлхийд тэргүүлж буй БНСУ-аас нийлүүлэгддэг
- Бүтээгдэхүүний загвар, дизайн нь сонирхолтой, өнгөний өвөрмөц сонголттой
- Чанарын өндөр түвшинд мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлсэн бөгөөд монголдоо хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бусад компаниудтай хамтран ажилладаг.
SRB ХХК-тай болон бусад арьсан цүнх үйлдвэрлэгчидтэй холбоо барих мэдээлэлийг эндээс орж авах боломжтой.
Mongol-style admin Ганган эмээ: Хийц лав сайтай санагдсан. Дизайны хувьд боломжийн. Үнэ бага зэрэг өндөр гэж би хувьдаа дүгнэсэн билээ. Ямар ч л байсан Монголын үйлдвэрлэгчдийн орхигдуулаад байдаг худалдан авалтын дараах сэтгэл ханамж, хэрэглээний талаас нь сайн бодолцож хийдэг байж магадгүй гэж ажиглагдсан. Би өөрөө яг энэ брэндээс худалдан авч хэрэглээгүй болохоор тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна. Тэгэхээр аль хэдийнээ хэрэглээд явж байгаа хэрэглэгчид санал бодлоо хуваалцана бизээ.
Танай хамт олонд амжилт хүсье..
МS: Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment