Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутал Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ.
Монгол гутлын бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.
Ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.
Монгол гутал 8 - 64 угалзтай, цулгуй гэж байдаг. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолно. Залуу хүн нэг их олон угалзтай гутал өмсдөггүй. 40 угалзтайг ахмад хүн, 64 угалзтайг өндөр настан өмсдөг учиртай.
Бөх хүний гутал тусгай эсгүүр, загвартай. Уян хатан зөөлөн байдаг. Жишээлбэл, ул нь гэхэд маш нимэгхэн гишгэхэд чулуу мэдрэгдэхээр хийдэг.
Учир нь хаана, юу гишгэж буйгаа мэдэрч байх ёстой. Гутлын боомыг хойшоо тавиатай хийдэг бөгөөд шагайгаараа чөлөөтэй хөдөлж болохоор уян хатан байх ёстой.
Монгол гуталны үнэ ханш: 2015 оны 2сарын 3ны байдлаар
80-250.0 төгрөг (Наран туул зах дээр)
80-250.0 төгрөг (Наран туул зах дээр)
150 -аас 800 мянгын хооронд. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн.
Зүү ороож оёсон Архангайн хийц Үнэ: 5,500,000
Өвөрмөц загварын хос гутал хийхэд зургаан сар зарцуулдаг гэсэн. Гуталны үнэ 1 сая 500 төгрөг гэсэн шүү.
Mongol-style админ Бобо: Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг нь тодорхой. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Сар шинээрээ дээл өмсөж байгаа л юм чинь гуталаа яаж мартах билээ. "Тулах төрийн гутал" гэдэг биз дээ.
No comments:
Post a Comment