Sunday, April 21, 2013

Сонсдог ном>Монгол эр хүний шинж чанар

MS: Эрдмийн хурам нэвтрүүлгээс: Эр хүний шинжийн талаар бурхны томд юу гэж өгүүлсэн байдаг болон эрэгтэй хүүхдийг багаас нь хэрхэн өсгөвөл зохих талаар мэдүүштэй зүйлүүдийг багтаасан юм байна. Эндээс татаж аваарай.
Ер нь миний хувьд лав эрэгтэй хүүхдийг эцэг эхчүүд маш хариуцлагтай, үүргээ ухамсарласан хүн болгож өсгөх хэрэгтэй санагддийн..Би лав эрэгтэй хүүхдээ арван жилд байхаас нь л гэрт тодорхой үүрэг даалгавар хариуцуулаад л.. Юу юугүй нэг охин хүүхдийг жирэмсэн болгочихооргүй хариуцлагатай, ирээдүйд ганц өөрийгөө бус бүхэл бүтэн гэр бүл авч явах хүн тул эртнээс хичээж, бодолтой бодлоготой явах талаар сайн анхаарна гэж бодоод л байдгийн..Хэрвээ тэгж чадвал одоо нийтлэг ажиглагдаад байгаа хүүхэдтэй болоод л аргагүй эрхэнд нийлдэг, тэгээд төд удалгүй салдаг асуудалд орчихгүй л байх ядаж. Гол нь энд тэр  2 хүнээс гадна бүхэл бүтэн бас нэг хүний хувь заяаны асуудал яригдана..Монгол эрчүүд арчаагүй энэ тэр гээд л яридаг тийм болгож байгаа нь эцэг эхийн хүмүүжил нилээн нөлөөтэй байдаг байх шүү.. Багаас нь эрэгтэй хүүхдийг сайн ухамсартай, үүрэг хариуцлагатай хүн болгож төлөвшүүлж чадвал хүүхнүүд бидэнд хичнээн амар вэ. Хөгширцөн жоохон хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж зовохгүй хэ хэ..За за баахан юм биччихлээ. За дээрх нэвтрүүлгийг сонсоод үзээрэй. Авах юм их л байгаа..

1 comment:

  1. Ангираа6/18/2013 07:39:00 PM

    Санал нэг байна.Манай эрчүүд л ухамсартай,чадварлаг, дайчин, хариуцлагатай байж чадвал улс орон аяндаа хөгжөөд салалт, өнчин хүүхэд багасаад ирнэ шүү дээ.Блогийнхонд амжилт. Сайн сайхан мэдээлэл их оруулж байгаарай.

    ReplyDelete