Thursday, May 9, 2013

ЭСГИЙ ОЙМС - ФЭЛТ МОНГОЛИА студи

 ФЭЛТ МОНГОЛИА студийн эсгий оймсны онцлог:

ЭСГИЙ ОЙМС

Эсгий гоёмсог дулаахан оймсыг цэвэр байгалийн гаралтай ширхэгт болох хонины нарийн ноосоор өнгө хослуулан урласан.
Энэхүү оймсыг цасны гутал, буриад гутал, пүүз зэрэг багтаамжтай гутлан дотороо дан даавуун оймстой өмсөхөд таны хөл хаа ч явсан үргэлж дулаахан байхыг мэдрэнэ.
Мөн уланд шингэн резин түрхсэн нь гэртээ өмсөхөд паркетан шалан дээр халтирахгүй, улны элэгдэлээс хамгаалж өгсөнөөрөө давуу талтай.
-Цэвэр хонины нарийн ноос нь хялгасгүй хөлөнд зөөлхөн эвтэйхэн.
-Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
- Эсгий оймснууд маань гутлын зориулалтын уутанд савлагдсан.
-Улаанбаатар хотод 20000 төгрөгнөөс дээш үнийн дүнд хүргэлт үнэгүй. Та хэмжээгээ өгөөд өнгө загвараа сонгоод захиалж хийлгэх боломжтой.
-Размер, Үнэ:
26-31 размер нь 6000 төгрөг
35-39 размер нь 8000төгрөг
40-44 размер нь 10000төгрөг














 Mongol-style: Тус урлангийн эсгий оймсууд нь дизайн сайтайгаас гадна хүний хэрэглээг хангах тал дээр нилээн сайн бодолцсон санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн. ФЭЛТ МОНГОЛИА студийн тухай, бусад эсгий бүтээгдэхүүнүүүдийнх нь талаар Гар урлал> Эсгий эдлэл хэсгээс сонирхоорой.
Дээрх эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс мэдэх боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.

3 comments:

  1. Дажгүй шүү.Тэр улаан таван хошуутайг авнаа.

    ReplyDelete
  2. deereesee 3dahi, dooroosoo 4dehi taaalagdjiin.

    ReplyDelete
  3. Бүгдээрээ л гоё байна өө.Лагер дээрээ нэгийг аваачиж тавинаа.

    ReplyDelete