Эсгий гэрийн чимэглэл: Гэрлийн бүрхүүл

Wednesday, December 4, 2013

Mongol-style Aдмин БА: Эсгийгээр төрөл бүрийн гэрийн чимэглэл, сувенирний зүйлс хийгддэг ч гэрлэн бүрхүүл хараахан хийгдсэн харагдаагүй санагдаж байна. Тэгвэл гэрлийн бүрхүүлийг эсгийгээр хийснийг сонирхоорой. Цаашдаа олон өнгө, дизайны сонголттойгоор хийгдэнэ гэж байгаа. Санал сэтгэгдэлээ бас хуваалцаарай.

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:10
Дизайныг: Хустай
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Хустай
Бүтээгдэхүүний код: Sr-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 2ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ:  1м:2.5м
Худалдаалагдсан тоо:
Өнгө:Цагаан
Үнэ: 21 000₮



 Нийт үйлдвэрлэгдэх тоо:10
Дизайныг: Хустай 
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Хустай
Бүтээгдэхүүний код: Sr-13.2
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 1ш, захиалах бол ажлын 1-2 хоногт.
Хэмжээ:  1м:2.5м
Худалдаалагдсан тоо:
Өнгө: Цагаан
Үнэ: 21 000₮


 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь  Mongol-style дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. Мэдээж Share хийж үнэдснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.

Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.
Хаяг: СБД  6-р хороо, залуучууд зочид буудлын баруун урд 46а байр 303 тоот.
Утас: 89100200
Mail & yahoo messenger: mongolstyle@ymail.com

Монгол Модон ор

Tuesday, December 3, 2013



Mongol-style Aдмин БА: Дизайнд фүшион стиль нилээн түрж орж ирсэний нэг илрэл нь интерьер дизайнд ч мөн адил хоёр өөр урсгалын буюу модерныг классиктай, этникийг модернтай хослуулсанаар илэрч байгаа харагддаг. Та хэрэв фүшион стилээр гэрээ тохижуулах гэж байгаа бол үндэсний хэв маягийг агуулсан этник загварын тавилгыг сонгоорой. Зөвхөн гэр гэхгүй албан газар, ресторан, үйлчилгээний газруудад ч этник загварын тавилгуудаар чимж өгч болох юм. Онлайн дэлгүүр албан ёсоор нээгдэхэд тус оронд home decor-ийн нэмэлт зөөлөвч, дизайнтай нь зохицох диваны бүтээлэг, дэр зэргийг хослуулан шинэчлэн тавих болно.

 Нийт үйлдвэрлэгдэх тоо:
Дизайныг: Гантөгс
Захиалагч: 
Үйлдвэрлэсэн: Гантөгс
Бүтээгдэхүүний код: Gt-13.1
Бэлэн байгаа эсэх: Бэлэн 6ш, захиалах бол ажлын 5-7 хоногт.
Хэмжээ:  1м:2.5м
Худалдаалагдсан тоо: 18ш
Өнгө: Улбар шар
Үнэ: 390 000₮

 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь  Mongol-style дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. Мэдээж Share хийж үнэдснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах, орчин тойроноо чимэглэх, гэрээ тохижуулах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна.


Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг.
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.

Этник загварын - Хар торон даашинз

Saturday, November 30, 2013

Mongol-style Aдмин Ганган эмээ: Надад энэ даашинзны материалын сонголт,  загвар таалагдлаа. Хээнцэр харагдаж байна. Ажил хэрэгч бүсгүйчүүдэд илүү тохиромжтой санагдлаа. Бас нилээн тачаангуй л харагдахаар юм шиг. Энгийн хэрнээ үндэсний хэв маягийг шингээсэн уулзалт, үдэшлэг, арга хэмжээнд өмсөж болохоор, ялангуяа гадаад дотоодод амьдардаг хүмүүст, гадаадынхантай харьцдаг байгууллагын хүүхнүүдэд их сайхан харагдах болов уу. За тэгээд цагаан сар, наадам, хонхны баяраар ч өмсчихөж болж байна. Уншигчид өөрсдийн бодлоо хэлнэ бизээ. Онлайн дэлгүүр маань нээгдэхэд энэ даашинзыг бусад гоёл чимэглэл, гутал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй хослуулан шинэчлэн тавих болно.

 Нийт үйлдвэрлэгдэх тоо: 50ш
Дизайныг: Nomadic Edition ХХК
Захиалагч:  Nomadic Edition ХХК
Үйлдвэрлэсэн: Nomadic Edition ХХК
Бэлэн байгаа эсэх: Бэлэн, захиалах бол ажлын 3 хоногт.
Хэмжээ:  S, M
Худалдаалагдсан тоо:
Өнгө: Хар
Үнэ: 79 000₮




 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. 

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна. 


Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг. 
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.

Б.БОЛДБААТАР: МӨНГӨН БҮСНИЙ АНХНЫ ЗАГВАРЫГ БИ ГАРГАЖ БАЙЛАА

Monday, November 11, 2013

Б.Болдбаатар: Би мөнгөн бүсний загварыг анх гаргасан
MS: Арьсан урлалыг урлагийн түвшинд хөгжүүлэхийг зорьж ажилладаг ахмад уран бүтээлчдийн нэг Б.Болдбаатар гуатай ярилцсан ярилцлагыг орууллаа. Одоо ч тэрээр өөрийгөө хүнд зааж сургахаар түвшинд сурч мэдээгүй байна хэмээдэг бөгөөд боломж нь байдаг бол Америк шиг арьсан урлал хөгжсөн газар орчинд нь очин техник технологи, арга барилаас нь сурах юмсан хэмээн ярьж суугаа нь зарим залуучуудаас ч илүү өөдрөг, хийж бүтээх их эрмэлзлэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй хүн юм гэж бодогдууллаа.

Одоогоос 46 жилийн тэртээ буюу 1966 онд дэлгэцэнд гарсан “Үер” кино Монголын кино урлагт эсрэг дүрийн нэгэн том жүжигчнийг гаргаж өгчээ. Энэ бол Молом зангийн дүрээр олонтойгоо мэндэлсэн Банзарын Дамчаа хэмээх урианхай эр байв. Анхны дүрээ бүтээсэн тэр цагаас эхлээд Монголын кино урлагт эсрэг дүрийн баатар хэмээн хочлуулж, хүндлүүлж ирсэн тэрээр байгалиас заяасан хосгүй авьяастай жүжигчин, ховорхон таарах хүний мөстэй нэгэн байсныг Монголын ард түмэн хэзээ ч үл мартах учиртай. Тэгвэл тэр их авьяас, билэгтний төрсөн дүү Банзарын Болдбаатар хэмээх насандаа баймгүй толио, хөдөлгөөнтэй жижигхэн шар өвгөнтэй цөөн хором хөөрөлдлөө.
    Сайн хүний хүү, сүүт гүүний унага хэмээх сайхан үг байдаг даа. Тэр яг л тийм нэгэн. Аав шигээ, ах шигээ авьяастай хөдөлмөрч эрхэм гэдгийг анх уулзаж, ажлынх нь өрөөнд орохдоо л мэдэрсэн. Түүний өрөө муур, шувууны үүр, оромж гэгддэг олон давхар байрны доод хонгил буюу “подваль”. “Гэрэлтэй, гэгээтэй газар гэхээр л түрээс нь тэнгэрт хадаж тэтгэвэрийн мань хэдэд дийлдэхгүй юм шүү дээ. Уг нь сайхан газар суугаад ажил төрлөө хийвэл сайхан л юм. Гэхдээ энд суулаа гээд муудсан юм алга аа” хэмээн ер жишимгүй хэлж суугаа энэ эрхэм насаараа арьс ширэн эдлэлтэй зууралдсан хүн. Тэр дор амьдардагийг нь бодоход төр засаг мартсан юм болов уу гэхээр бас үгүй ээ. Төрийн томоохон тамга, тэмдэг гэх мэт арьс ширэн эдлэлээр юм хийлгэх болохоороо мань ахыг зорьдог юм байх.  Ямартаа ч энэ чиглэлийн урлаг нүүдэлчин соёл иргэншилтэй Монгол улсад бараг мартагдах дөхөж буй энэ үед өөрийн урласан бүтээлүүдээрээ гадныхны нүдийг хужирлаж суугаа Б.Болбаатар ахын яриаг танд хүргэе.


    Юуны өмнө өөрийгөө манай уншигчидад танилцуулаач?
   













 Аавыг маань Налайх даяар андахгүй байх. Уран Банзар гээд их мундаг хүн байсан юм. Нам даралтын зуухыг анх санаачилж, хийж байсан хүн. Харин миний том ахыг Монгол даяараа мэдэх байх. Кино урлагт эсрэг дүрийн гол баатар Б.Дамчаа гэж. Намайг анх зураг зурах тал дээр Б.Дамчаа ах маань зааж тусалж байлаа. Миний анхны багш гэх үү дээ. Сүүдэр яаж гаргахав гээд л өөрөө их мундаг гоё зурдаг хүн байсан. Ээж, аав хоёрыг хүртэл зурсан нь одоо манай эгч хадгалдаг. Ер нь манайхны дийлэнхи нь урлагаар замнацгаасан. Би дээрээ 4 эгч, 3 ахтай айлын отгон хүүхэд. Том эгч Б.Нина маань МУБИС-д насаараа сэтгэл судлалын багшаар ажиллаж байна. Харин намайг Б.Болдбаатар гэдэг. Урчуудын Эвлэлийн хороо хавиар бол Боогий гэхээр андахгүй. Дүрслэх урлагийн дунд сургуулийн арьсны ангийг дизайнар Соёлмаа нарын нэрд гарсан хүмүүстэй мөр зэрэгцэн төгсөж байлаа. Амьдралынхаа ихэнхи хугацааг арьс ширэн эдлэлтэй зууралдаж өнгөрөөж байна. Сайн аав, сайн ах, эгчийн дүү гэдэг утгаараа тэднийхээ нэр нүүрийг түлэхгүйн тулд арьсан урлагийг хөгжүүлэх их үйлсэд төдийгөөс өдий хүртэл зүтгэж байна даа.
    Ер нь арьсан эдлэлийн урлагт хэзээнээс хөл тавив? Энэ чиглэлийн урлаг Монголд хэр хөгжсөн байдаг юм бол?

    Дүрслэх урлагийн дунд сургуулийн арьсны ангийг төгссөн тэр цагаас хойш арьс, ширээр юм хийж байна. Олон киноны жижиг эдлэлүүдийг хийж байсны заримыг нь дурдвал “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэх мэт. Манайд арьсан урлаг гэж ярьдаг боловч үнэндээ гараараа хийхээ болиод удаж байна. Саяхнаас л бид хийж эхэлсэн нь энэ.
Уг нь ардын урлаг давтагдашгүй сайхан урлаг юм. Ялангуяа арьсан урлаг амьдралд ойр, өдөр тутам хэрэглэгдэж байдгаараа бүр онцлог. Хүн төрөлхтөн үүссэн цагаас арьсан эдлэл, арьсан урлаг хөгжиж эхэлсэн гэж болно шүү дээ. Эртний хүмүүсийн хувцас, эдлэл хэрэглэлд арьс маш их үүрэгтэй байсныг түүхэн сурвалжууд баталдаг. Монголоос гадна арьсан урлагийг төв Америкийн индианууд өргөн хэрэглэж, урлаг болтол нь хөгжүүлсэн байдаг. Хэдийгээр нас өндөр гарсан ч гэлээ мэргэжлийн өндөр түвшинд арьсан урлагийг хөгжүүлсэн улсуудад очиж, судалж, суралцах юмсан. Манайд багаж нь гэхэд их ховор. Тэгээд л америк багаж цуглуулаад ардын урлагаа хөгжүүлэх чин хүсэлдээ автаад сууж байна даа. Манайд сүүлийн үед бэлэг дурсгал болон иинтерьер дизайн тал руугаа их хөгжиж байна.
   
Ингэхэд арьсан урлагаар дагнан үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс хэр олон байдаг вэ?
    Их ховор. С.Дагва гээд  надтай хамт төгссөн нэг өвгөн бий. Тэр бид хоёр л шив дээ, үндсэндээ. Ер нь мэргэшиж, дагнаж хийж байгаа их ховор шүү. Гэхдээ цөөхөн  хэдэн залуучууд бас сонирхоод хийж байгаа гэнэ лээ. Жижиг сажиг түрийвч, зүүлт энэ тэрийг л хийж байгаа болохоос биш С.Дагва бид хоёр шиг урлагийн түвшинд нь  хийж байгаа хүн бараг байхгүй гэхэд болно. Харин хэв цутгаад дардасаар дарах ч юм уу, наамалын аргаар хийж байгаа хүмүүс олон.
    Арьсан урлагийг цаашид илүү боловсронгуй хөгжүүлэхийн тулд хойч үедээ өвлүүлж, зааж сургах хэрэгтэй. Таньд шавь орж, суралцах хүсэлтэй залуус байна биз?
    Үнэндээ бусдад зааж сургах хэмжээнд бүрэн эзэмшиж амжаагүй л явна. Тиймээс л өндөр түвшинд хөгжсөн газруудад нь очиж суралцаж, үйл ажиллагаатай нь танилцахыг хүсдэг хэрэг. Тэгэвч цаашид нэг гарын шавьтай болохыг хүсэлгүй яахав. Даанч тууштай суралцаад, өвлөөд үлдэх хүн олдохгүй юм. Уг нь манай оёдолчин бүсгүйн нөхөр мундаг авьяастай нэг залуу бий. Ажилтай болохоор надтай зууралдаад байж чадахгүй юм даа.
    Ойрд ямар бүтээл дээр сууж байна. Захиалга их байна уу?
    Хамгийн сүүлд урд хөрш рүү морины 
эмээл агуулдаг арьсан авдар хийж явууллаа. Мөн ерөнхийлөгчид өргөн барьсан монгол төрийн есөн уртын дууны CD-ний хайрцаг хийсэн. Гэх мэтээр захиалга байнаа, байна.

   

















 Манайд арьс, ширээр хийгдсэн түлхүүрийн оосроос эхлээд бэлэг дурсгалын зүйлс их байдаг. Эдгээрийг ямар хүмүүс хийдэг юм бол оо. Тодорхой эзэн байдаг л байх?
    Тэдгээрийг чинь анх санаачилсан хүн гэж байдаг юм шүү дээ. Жишээлбэл, монгол гутлын хэлбэр бүхий түлхүүрийн оосрын загварыг анх дизайнер Н.Соёлмаа гаргаж байсан юм. Тухайн үедээ машины бүхээгний чимэглэл маягаар гарч байсан. Ер нь аливаа юмыг анх хэн загварыг нь гаргаж байсныг үзэж судлах хэрэгтэй л дээ. Одоо ч ийм юм байхаа больж дээ. Уг нь санаа гэдэг чинь их үнэтэй эд юм шүү дээ.
Би хувьдаа мөнгөн бүсний загварыг анх гаргасан хүн. 1990 онд “Харанга рок” гэсэн бичигтэй бүсийг тоглолтонд нь зориулж хийсэн юм.  Тэр өргөн арьсан бүс хүмүүст их таалагдсан юм шиг билээ. Дараахан нь улсын начин С.Ганхүү захиалга өгч мөнгөөр тоноглуулж хийлгэж авсан. Тэр цагаас ёстой моод болсон доо.
Үнэхээр ч хүний гараар бүтээсэн бүхэн, дээр нь хүний оюун санаанаас гарсан санаа гэдэг асар үнэтэй капитал.
Таны хувьд санааг нь гаргаж бүтээж байсан зүйлүүдээс тань сэтгэлд тод үлдэж, таалагддагийг нь онцлооч гэвэл?
    1980 онд сургуулиа төгсөх жил Хүүхдийн төлөө фондын даргын туслах ирж Хүндэт дэвтэр хийлгэмээр байна гэлээ. Тэр үед А.И.Цэдэнбал-Филатова гуай даргаар нь ажиллаж байсан юм шүү дээ. Тэр мундаг хүний удирдлаган дор маш том дэвтрийн хавтас хийж, 500 төгрөгөөр шагнуулж байсан нь санаанаас ер гардаггүй. Одоо ч сайхан санагддаг. Давхар давхар баяр тохиосон өдөр гэж би хэлдэг юм. Учир нь наян оны өвлийн цагаан олимп нээлтээ хийсэн тэр өдөр миний төрсөн өдөртэй давхацсан хэрэг. 1980 оны 2-р сарын 13-ны өдөр л дөө.
 Ингэхэд та хаана харьяалагдаж байна вэ?
    Урчуудын Эвлэлийн хорооны чөлөөт уран бүтээлч гэж өөрийгөө боддог ш дээ. Үр хүүхдүүддээ ч тэгж хэлдэг. Гэхдээ яг үнэндээ намайг аль хэдийнэ гишүүнээсээ хасчихсан юм билээ. Элсье гэхээр бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байх ёстой гэх мэт олон шаардлагатай байдаг юм байна. Хийж бүтээсэн болгоноо зарчихдаг эсвэл захиалгаар хийдэг надад үзэсгэлэн гаргах ямар боломж байх вэ дээ. Надад зураг нь л үлддэг. Шуудхан хэлэхэд Урчуудын Эвлэлийн хороо мань мэтийгээ гэлтгүй ардын урлагаа хүртэл жаахан орхигдуулаад байгаа тал бий шүү. Ярилцсанд баярлалаа. Танд улам их амжилт хүсье. Р.Эрдэнэболд


Эх сурвалж: www.grandnews.mn
MS: Үнэхээр л сэтгэлээ гаргаж хийсэн урлагийн бүтээл гэж хэлэгдэхээр бүтээлүүд байна даа. Нээрээ ч манайд арьсан эдлэл дээр төмөр дардацаар хийх нь их байдаг бололтой санагдсан. Тэр хөгшин индианы хөрөг ямар онцгой харагдаж байнаа. Ингээд харахад арьсан дээр өнгө будаг хослуулаад зурсан байдаг даа..тэгсэнээс дээрх дан арьсан дээр нь гэрэл сүүдрийг гарган цохиж (ингэж хэлдэг үү кк) хийх нь илүү оргинал, классик харагдах юм байнаа. Надад нэг хар цагаан гоё зураг байдаг юм тэрнийгээ иймэрхүү аргаар арьсан дээр хийлгэвэл яг тохирох юм шиг санагдчихлаа. Ер нь хадгалалт удаантай үр хүүхэддээ өвлүүлэн үдээх гэж бодсон зураг, хөргийг ингэж хийлгэвэл тохиромжтой юм байна л даа. 
Б.Болдбаатар уран бүтээлчийн хаяг, холбоо барих мэдээллийг блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээллүүд хэсгээс авна уу. 
Та бүхэнд монголчуудын бүтээсэн арьсан урлалын ховор, чамин хийцтэй альваа бүтээл байдаг бол бусаддаа сонирхуулаарай. Бидэнд мэйл илгээхэд л болно. Эсвэл yahoo messenger-р холбогдож болно шүү. 
Бидэнтэй хамт байгаарай. 

ЭСГИЙ БОЛОН НООСОН ХУВЦАС, БҮТЭЭГДЭХҮҮН: ХҮННҮ БРЭНД

Friday, November 8, 2013

Эсгий болон ноосон хувцас, эдлэлийн "Хүннү" брэнд.
Тус брэнд нь эсгийгээр голчлон гоёлын ороолт, ууж, хүрэм, цамц зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд үндэсний болон орчин үеийн загвар дизайнтай байдагаас үндэсний хэв шинжтэй ууж, цамц зэрэг нь илүү сонирхол татаж байна. 
Мөн эсгий уран зураг, гоёлын чимэглэлийн зүйлс, углааш, бэлэг дурсгал, тоглоом зэрэг бүтээгдэхүүнүүд байдагаас гэрийн тохижилтонд зориулсан шинэлэг бүтээгдэхүүнийг нь онцлох хэрэгтэй болов уу.
Доор тус брэндийн урладаг бүтээгэдхүүний дээжээс орууллаа.


Шар цэцэг (Эсгий зулмал 135х75см)
Яргуй
Өнгө өнгөөр алаглах цэцэгс танай гэрийг чимж, гэр бүлд зөөлөн дулаан уур амьсгал нэмэх нь тодорхой. Эдгээр бүтээл нь 75-80000₮ үнэтэй юм байна.


Эсгий углааш (25000₮)
 



Ноосон гоёл чимэглэлийн зүйлс  (Ээмэг-5000, Бугуйвч-10000, Зүүлт-20000)


Монгол айл (60000₮)
Бэлэг дурсгал, тоглоом (30000-98000₮)
Монгол ууж (199000₮) Үндэсний загвартай Хүннү брэндийн хувцас мний хувьд үнэхээр таалагдсан. Үнийн хувьд ч ноолууран уужны хажууд хямд тэгээд өнгөлөг бас загварлаг санагдлаа. Дэлэгрэнгүйг эндээс үзээрэй.

За ороот нөмрөгний хувьд мөн адил загвар, дизайн сайтай санагдлаа. Өөр олон загварыг сонирхож байвал эндээс үзэж сонирхоно уу. 

Миний хамгийн их сонирхол татсан бүтээгдэхүүн нь гэрийн тохижилтонд зориулагдсан ком байлаа. Зурган дээрээс харахад ширээ, зөөлөн сандал, гэрлэн бүрхүүл, ханын тавиур болон ханын зураг гэсэн 5н бүтээгдэхүүнээс бүрдсэн байна. Энэ дотроос ханан дээрх зураг их гоё болжээ..зохиомж маш их таалагдаж байна.
Үнийн хувьд бас боломжийн санагдлаа (1.5сая төг). Цаашдаа энэ чиглэлээрээ илүү дагнан хөгжүүлж, өргөжүүлээрэй гэж хүсье.

MS: Эсгий эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон бусад бүх төрлийн үйлдвэрлэгчдийн дунд хувь хүн, албан байгууллага гэсэн ангилалаар улирал тутам уншигч хэрэглэгчдийн лайк дарсан тоо, бичсэн комент, санал сэтгэгдэлээс хамааран салбар бүрийн шилдэгийг шалгаруулж олонд зарлаж байх тул та бүхэн салбар бүрийн таалагдсан үйлдэрлэгчидээ дэмжин идэвхтэй саналаа хуваалцаарай.  Тус үйлдвэрлэгчтэй холбогдох хаягийг блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээлэл хэсгээс авна уу.

Бидэнтэй хамт байгаарай.

ЭНГИЙН ХУВЦАСАА ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ

Monday, November 4, 2013

MS:                 Энгийн дуруухан хувцас та өмсөх дуртай ч зарим нэг баяр ёслол дээр чамд байгаа хувцас хэтэрхий даруухан санагдах тохиолдол гарч байсан уу...Шинэ жилд өмсөх даашинзаа энгийн үед ч өмсч байхаар сонгон аваад өмстөл хэтэрхий энгийн харагдаж байна уу.. Тэгвэл үүнийг маш амархан шийдвэрлэж болох нэг арга санал болгьё.
Та өөрийн өмсөх хувцасныхаа зарим нэг дитайл хэсэгт нь хүний хараа татахуйц, хувцасыг тань тодруулж өгөх гялалзсан шигтгээгээр чимэхэд л болно. Ингэхдээ тухайн хувцасныхаа аль хэсэгт ямар өнгийн шигтгээгээр чимэж өгөх, ямар зураг, хээ байх уу, энгийн байх уу гээд яг яаж чимэглэснээс шалтгаалаад тухайн хувцас шинэ загварын мэт, өмнөхөөсөө тэс өөр стилтэй ч харагдаж болох боломжтой.
Жишээ нь доорх зурагнуудыг шигтгээн чимэглэлгүйгээр төсөөлөхөд энгийн, даруу харагдах байх. 



Энгийн нэг цамц, фудболкон дээрээ өөрийн гэсэн үзэл бодол, имиджээ илтгэсэн чимэглэлийг хийн шинэчилж болох юм.


Таны үдшийн даашинз  барууны силээс монол стилд ч хувирч болно.




















 Шигтгээн чимэглэлийг монголд хийж байгаа газарууд нилээн хэд байдаг юм байна. Дээрх зургуудыг Монголдоо энэ чиглэлээр анхдагч болсон үндэсний үйлдвэрлэгч " Эм Ди Эф " ХХК-с авлаа. Энэ компани нь шигтгээгээ гаднаас оруулж ирдэг хэдий ч шигтгээгээр чимсэн хувцас болон дурсгалын зүйлсийг өөрсдийн үйлдвэртээ урладаг юм байна. Хэрвээ өөрт байгаа хувцасан дээрээ ямар нэг хээ, чимэглэл өөрийн гараар хийхийг хүсвэл шигтэгээ болон бусад хэрэглэгдэх бүх хэрэгслийг тус компаны дэлгүүрүүдээс авах боломжтой гэсэн шүү. 
Дээрх компани болон бусад Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн тухай мэдээлэл, холбоо барих хаяг зэргийг блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээлэл  хэсгээс аваарай. 
Бэлтгэсэн: Mongol-style admin Ганган эмээ. www.mongol-style.blogspot.com
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman