Цагаан сарын бэлгийн багцууд

Wednesday, January 22, 2014

За ойрд нийтлэл оруулаагүй удлаа. Шалтгаан нь доор зурагнуудаас тодорхой болох байх. Шинэ жил залгуулаад цагаан сар маш ойрхон болоод юм юм давхцаад цаг зав тааруу л гүйцгээгээд байна. Ууг нь энэ 1-р сардаа багтаагаад онлайн дэлгүүрийнхээ нээлтийг хийчих санаатай байсан амжихгүй л болж байна нээлтээ 2сарын 14нд гэж товлоод байгаа. Шинэ он гарангуут манай хамт олон онлайн дэлгүүрийнхээ нээлтийн арга хэмжээнүүдийг шат дараалан зохион байгуулах ажилдаа шамдан орлоо.
Юун түрүүнд цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэрээрээ үйлдвэрлэл эрхлэгчид, асрамжын газрын хүүхдүүдийн бүтээлийг дэмжин борлуулах зорилгоор тэдгээр бүтээлүүд, бүтээгдэхүүнүүд оролцсон бэлгийн багцаар оролцож байна. Шинийн 3нд буюу 2сарын 2нд онлайн сайтынхаа нээлтийн загварын шоу, үзэсгэлэн худалдааг AER club-т өдрийн 12:00-с 24:00цагийн хооронд зохион байгуулахаар товлон бэлтгэл ажлаа хангаад явж байна. Ирж үзэсгэлэн худалдаанд оролцож, загварын шоу үзэн, худалдан авалт хийж нэг үдшийг өнгөрөөгөөрэй. Тус үдэшлэгт дан Монгол дуу эгшихлэх бөгөөд загварын шоунд орсон хувцасууд, аксесуар, цүнх түрүйвч болон бусад олон бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авах ховорхон боломжыг бүү алдаарай. Стрэссээ тайлан зугаатай, хөгжилтэй шоппинг хийж Монголчуудын хийсэн бүтээснийг дэмжихийг хүсье. Такс 20000₮ бөгөөд үүний 10000₮-т худалдаалагдах бүтээгдэхүүнээс авах эрхтэй байгаа.

Та бүхэн цаг заваа хэмнэн үндэснийхээ тэр дундаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, хүүхдүүдийн бүтээлүүдээс бүрдсэн бэлгийн багцыг гэрээсээ захиалан хүргүүлж болох боломжтой юм. Үнийн хувьд хаана ч байхгүй хамгийн хямд үнийг амлаж байгаа. Уг худалдаалагддаг үнээсээ 20-50% хямдралтай үнээр бэлгийн багцад орж байгаа болно.

Доорх бэлгүүдээс сонголтоо хийгээрэй.

 Нярай хүүхдийн бэлгийн багц - 3500₮: 



Малгай+Цамц+Бяцхан доктор чяцарганы шүүс+ цаасан хайрцаг+цаасан уут

0-2 насны хүүхдийн бэлгийн багцууд: 

Багц1 - 4000₮
Хиймэл нэхий бээлий+шар дорктор шүүс+ цаасан уут

 Багц2 - 4500₮
Хиймэл нэхий бээлий+оймс+ цаасан уут

 Багц2 - 4500₮
Хиймэл нэхий бойтог+оймс+ цаасан уут




 Бэлгийн багцад орсон Гэр оймс ХХК хүүхдийн оймос нь доорх загвараас гадна хүн аалз болон бэтмэний загвартай сонголтууд бий. Зургийг нь нэмээд оруулнаа. Оруулж амжаагүй байхад зарагдаад дуусчихлаа...


 Дээрх бэлгийн багцад орж буй хиймэл нэхий бээлий болон бойтогууд нь хөгжлийн бэрхшээлтэй эргэдийн хийсэн бүтээгдэхүүн юм. Бор болон шаргал өнгөний сонголттой.
Бээлий дангаараа зарагдах үнэ: 4000₮ / 0-2 насны хүүхэд/


Бойтог дангаараа зарагдах үнэ: 7000₮ / 0-4 насны хүүхэд/


6-12 хүртлэх насны охидуудад зориулсан бэлгийн багцууд: 



Нас харгалзахгүй охид эмэгтэйчүүдийн бэлгийн багц

Багц1-4000₮: Үсний гоёл 5н хос. 2боолт, 2хавчаар нэг үсний даруулга. 30 орчим төрлийн загвартай байгаа. Нэг загвараас цөөн тоогоор хийгддэг.




Багц2-6500₮ болон 8000₮: Самрын ясаар хийсэн зохиомж. Самрын яс болон үр жимсээр хийсэн бүтээлүүд нь гэрт байх сайн гэдэг ба сайн сайхан зүйлс үр жимс адил үржиж, дэлгэрхийг бэлэгшээдэг байна. Эдгээр бүтээлүүд нь улсын асрамжын газар Өнөр бүл төвийн авьяаслаг бяцхан дүү нарын маань бүтээлүүд юм шүү. Эдгээр уран бүтээлүүд нь дахин давтагдашгүй ганц хувь бөгөөд дээр нь хийсэн хүүхдийнх нь нэр бичээстэй байгаа. Ийм ховор нандин бүтээлийг бэлгийн багцад л ингэж хямдаар борлуулж байна. Цаашдаа 10-15.000₮ худалдаалагдах юм. Гэртээ жаазлаад тавихад өрөөнд дулаан уур амьсгал, өнгө нэмэх нь дамжиггүй урлагийн бүтээл юм.

А4 хэмжээтэй нь 6500₮. Зохиомж+оймс+уут


 А3 хэмжээтэй нь 8000₮: Зохиомж+оймс+уут









6-12 хүртлэх насны хөвгүүдэд зориулсан бэлгийн багцууд: 

Багц1- 3500₮: Оймс+цүнхэнд зүүдэг тоглоом+бяцхан доктор шүүс


 Багц2- 3500₮: Оймс+түлхүүрний оосор+бяцхан доктор шүүс




 Түлхүүрний оосор энгэрийн зүүлт


Ахлах ангийн охидууд болон эмэгтэйчүүдийн бэлгийн багцууд: 

 Багц1-3000₮: оймс+ хөргөгчин дээрх наалт+ цаасан уут



 Багц2-3500₮: Үнэг болон туулайн үсээр хийсэн үсний боолт+ оймс+ цаасан уут



 Багц1-4000₮: дотуур хувцас+ оймс+ цаасан уут




Материалын хувьд чанартай, дизайны өргөн сонголттой. Гурван билэг ХХК-н GB дотуур хувцасны брэнд бүтээгдэхүүн.

Эрэгтэйчүүдийн бэлгийн багцууд: 

Багц1- 3500:  Оймс+монголын газрын зурагтай, байгалийн чулуутай хөргөгчин дээр наадаг наалт




             
Монголын байгалийн баялагийг харуулсан чамин чулуун чимэгтэй хөргөгчний наалт үнэхээр хаана ч байхгүй чулууны цуглуулга юм. Дангаар нь 50% хямдралтай 2500₮ худалдаалж байгаа. Баймааргүй хямд үнээр худалдаалагдаж байгаа бүтээл юм. Сайн харвал утаат болор за миний кулон болгоод зүүцэн байгаа чулуу ( нэрийг нь мартчихаж дээрх зурган дээр байгаа хар өнгөтэй чулуу) зэрэг байна. Бараг чулууг нь салгаад нэг нэгээр нь кулон зүүлт хийлгээд зүүчихмээр л санагдаад байгаа юм даа. Манай гэрийн ховор нандин зүйлсийн тоонд ордог чулуунууд энд ингээд олноороо 2500₮ гээд зарагдаж байгаа нь зармааргүй хадгалчмаар..харамлах сэтгэл төрөөд байх юмаа хэ хэ.. Арай л хямд зарагдаж байгаа эд дээ. Юм мэддэг хүн нь дуугай хэдийг аваад л явчих юм билээ.. Зуулчдад зуны цагаар борлуулдаг бүтээгдэхүүн гэж байгаа. Манай говийн охин Булгаагын маань бүтээл. Аав нь чулуугаар эд зүйлс хийдэг гэр бүлээрээ хөдөлмөрч, бүтээлч хүмүүс дээ.



Багц2- 5000₮:  Дотуур шоортон өмд+ оймс+ цаасан уут.



цэвэр даавуун материалтай Гэр оймс ХХК-н бүтээгдэхүүн



Багц3- 5000₮:  Футболк + оймс+ цаасан уут.


Футболкнууд нь 12 жилийн зурагтай, хайчилбарын зурагтай гээд өнгө размерийн өргөн сонголттой байгаа. Материалын хувьд чанар сайтай цэвэр даавуу. Футболк дангаараа 7000₮.




Багц4- 8000₮:  Хулганы суурь + оймс+ цаасан уут.
 Хулганы суурь дээр Улаанбаатар хотын дүрслэлийг гаргасан UB орчим гэсэн бичигтэй байгаа. 


Багц5- 15000₮:  Notebook-ны эсгий гэр + оймс+ цаасан уут.

 Зөөврийн компьютерийн гэр нь компьютерийг хүйтний улиралд хөлдөхөөс, дулааны улиралд халахаас хамгаалахаас гадна соронзон долгионыг шингээдэг давуу талтай. Мөн заавал зориулалтын нөүтбүүкны цүнх гэлгүйгээр том хэмжээний ямар ч цүнхэнд зөөврийн компьютераа эсгий гэрэнд хийгээд л шууд авч явах боломжтой. Зөөлөвч, хамгаалалт болж өгнө. Ялангуяа манай эмэгтэйчүүд олон цүнхтэй байдаг даа. Шууд цүнхэндээ нөүтээ хийчих бас эвгүй санагддаг л байх. Тэгэхээр эсгий гэрэндээ хийгээд илүү дутуу зориулалтын цүнх давхар чирч явах шаардлагагүй боллоо гэсэн үг. Энэ мэт олон давуу талтай эсгий цүнхийг бэлгийн багцад оймостой цаасан уутанд хийгээд ердөө 15000₮-р худалдаалж байна. Гар утасны гэр л 10,20 000 гэдэг байхад маш боломжын хямд үнэ санал болгож байгаа.
























Бэлгийн багц худалдаалах цэгүүд Мишээл экспогийн 83-р лангуу /үзэсгэлэнгийн заалны ертөнцийн зүгээр зүүн урд зүгт/. Ойрхон гэвэл Залуучууд зочид буудлийн урд 44-р байр 303 тоотоос үзэж харж байгаад авч болно. Мишээл явж амжихгүй хүмүүс нь дуудлагаар захиалан / бэлгэнээс 20ш дээш авбал/ үнэгүй хүргүүлээрэй. 
утас: 88008216, 89100200, 99524032
Мишээл дээр өдөртөө нилээн ачаалалтай байгаа болохоор эртхэн захиалахгүй бол дороо дуусахаар байгаа шүү. Захиалгыг маргааш өдөр нь хүргэж өгөх боломжтой. 






Аан нээрээ бас ийм цагаан сарын гангараа зарагдаж байгаа. Энийг гэхдээ мишээл экспо дээрээс очиж үзээд аваарай. 5000₮, 15000₮, 18000₮, 30000₮ гэсэн үнэтэй байгаа. Сэнжийг нь мөнгөөр солиулж болно. Бага зэргийн нэмэгдэлтэйгээр. Гоёлын төмөр, мөнгөн түрхлэгтэй. 




Mongol-style Admin Мөнгөө
Бидэнтэй хамт байгаарай... 

12 comments:

Хонхон цэцэг said...

Нээрээ тэр чулуутэй газрын зураг гоё юмаа. Хэдийг авч найз нартаа бэлгэлнээ.Гоё ажил эрхлэн явуулж байгаа залуустаа амжилт шүү.

Тунгаа said...

Нөгөөдөр гэхэд байх болов уу. Яанаа цалин буух болоогүй байдаг. Хэдэн бэлэг захичихаж болох уу. Ууг нь нийтдээ 30 орчим бэлэг болоод байна.Хадамд хэлбэл бас 40өөд бэлэг авна гэх байх.

Ганболд Бүдээ said...

Хөөрхөн юмаа. Ёстой зөв юм хийж байга залуус байна даа. Амжилт. Мишээл орхоороо очиж авнаа.

Anonymous said...

mongol gertei tulhuurnii oosor arai l denduu egduuteimaa kk

Anonymous said...

Оймос- оймс, шинж-сэнж, бэлгэнүүд -бэлэгнүүд

Unknown said...

Үг үсгийн алдааг засан хэлсэн хүнд баярллаа. Дараа анхаарнаа.

Цагаанаа said...

Эрэгтэйчүүдийн футболкноос чинь дангаар нь авяа. 25ш байгаа болов уу. 88080052

Хонгор said...

Өө ийм гоё хөөрхөн, хямд бэлэгнүүд байсан юм уу. Одоо л харж байнашт. Эрт мэдсэн бол. Балайн бэлгээ авцан байдаг....

Unknown said...
This comment has been removed by the author.
Тэлмүүнээ нь said...

Хэй фэйшн партитай гэсэн үү. Очиж үзнээ. Шинийн гурванд яг хийх юмгүй идэж хэвтээд таардийн. Шууд тэндээсээ худалдан авалт хийнэ биздээ. Гоё гоё. Карт уншина биздээ.

Unknown said...

hulganii suuri n dangaaraa hed yum awi

Anonymous said...

Mongol-Style.Blogspot.Com: Цагаан Сарын Бэлгийн Багцууд >>>>> Download Now

>>>>> Download Full

Mongol-Style.Blogspot.Com: Цагаан Сарын Бэлгийн Багцууд >>>>> Download LINK

>>>>> Download Now

Mongol-Style.Blogspot.Com: Цагаан Сарын Бэлгийн Багцууд >>>>> Download Full

>>>>> Download LINK

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman