Та хэр сайн монгол бичгээ мэдэх вэ? Үнэндээ би өөрөө сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ их сургуулийн анги дотроо бас гайгүйд нь орж байгаадаа гайхсан бас жоохон онгирмоор сэтгэл төрөөд л авсан. Ууг нь би гэдэг хүн чинь бэлтгэл ангиасаа эхлээд монгол бичиг сурч бага ангийн 4-р ангиасаа л энэ крилл үсгийг чинь анх сурч эхэлсэн ууган монгол бичигтэнгүүдийн нэг юм шүү дээ тэгээд л криллээр ийм алдаа ихтэй бичдэг байх / буруугаа сайхан бусадруу чихчиж байгаа биздээ кк/. Бид нар чинь бас түүхэн үеийнхэн шүү. Монгол бичгийн цагаан толгойгоор үсэглэлийн баяраа хийсэн үеийнхэн, дахиж ингэж нэгдүргээр ангиас нь монгол бичиг үздэг болооч уу үгүйч үү. Бага ангидаа ангийнхан дундаа монгол бичгийн хичээл дээрээ муу хүүхдүүдийн тоонд ордог байсаан (ганц монгол бичигтээ ч биш бүх хичээлдээ муу хүүхэд байсан юмаа. Хүмүүс бага ангидаа онц сурдаг байхад би дунд ангиасаа л онц сурч эхэлсэн юм даа). Долдугаар анги хүртлээ үзсэн болов ч нэг ч удаа онц гарч үзээгүй юмдаг. Гэхдээ л би монгол бичигт хайртай, хүндэтгэлтэй хандаж явдаг шүү.
Монгол бичиг гээд л бодсон чинь нэг юм гэнт бодогдоод, монгол бичгийг бас Уйгаржин бичиг гээд нэрлээд байдаг санагдлаа. Тэгээд яагад ингэж Уйгаржин гэж нэрлээд байдаг юм бол доо гэсэн юм бодогдоод явцан. Та нараас мэдэх хүн байна уу. Уйгар үндэстэний бичиг байсан юм болов уу. Ер нь би лав үнэндээ монгол бичгийнхээ үүх түүх, хэдий үеэс зохиогдон өдийг хүрэхдээ ямар зам туулж ирсэн тухай мэдлэггүй л хүн юм.
Монгол бичгийн тухай интернэтээс хайж үзэхэд нилээн судалгаан дээр үндэслэн бичсэн болов уу гэмээр бичлэгүүдтэй блог олдлоо. Та бүхэн ч гэсэн орж сонирхож үзээрэй - http://www.munkho.de/wp/ маш дэлгэрэнгүй, сонирхолтойн байна лээ.
Одоо 10н жилд монгол бичгийг хэддүгээр ангиас хэдэн жил заадаг тухай мэдэх юм алга. Ямар ч л байсан заадаг байлгүй дээ. Хувийн сургууль болон гадаадад багаасаа сурсан хүүхдүүд харин яадаг юм бол. Монгол бичгээр бичихгүй юмаа гэхэд уншиж чаддаг байвал зүгээр л байх.
Нээрээ уншина гэснээс монгол бичгийг унших нь ч бага юм даа бид нар. Монгол бичгээр бичигдсэн сонин, сэтгүүл, нэвтрүүлэг гардаг нь гардаг л байх олж уншдаггүй нь л тэр зэрэг байх даа. Монгол бичиг гэж хайж яваад монгол бичгээр бичсэн ном бичвэрүүдийг нийтэлдэг сайт мэдэж авлаа. Ороод бичвэрүүдээс уншиж үзээд байсан сонирхолтой, гоё санагдаад явцан. Хэдий монгол бичгээр бичсэн ном сонин зорин авч уншаад байдаггүй ч гэсэн өдөр тутмын хэрэглээ болсон цахим сүлжээгээр цаг заваараа ороод сонирхоод унших чадвараа сэргээгээд байхад гэмгүй санагдсан шүү - энд дарна уу.
За тэгээд би хувьдаа дээрх блогчин, энэ сайтынхан шиг монгол бичгээ сурталчиллаад таниулаад явдаггүй ч гэсэн өөрийн хэмжээндээ ядаж гарын үсгээ монгол бичгээрээ бичдэг байя гээд монгол бичгээр гарын үсэгтэй болсон. Мөн компаныхаа нэрийг уран бичлэгээр бичүүлээд жаазанд хийн ханандаа өлгөсөн бас тамган дээрээ гаргасан. Их л гоё тамгатай компани л байгаад байдаг даа / үйл ажиллагаа л нээх явуулдгүй болхоос биш хэ хэ/. Гоё харагдаж байгааг нь гайхаад ойр орчмын хүмүүс их дуурайсан шүү дээ. Гарын үсгийн хувьд нэг давуу тал нь гоё харагддагаас гадна хэн ч миний гарын үсгийг дуурайх гээд чаддагүйн кк. Би яг ч цэвэр бичигтэн шиг бичдэггүй л дээ. Тэгээд л дуурайж бичхэд хэцүү байдаг байх.
Гарын үсгийн тухайд олон хүн монгол бичгээр бичдэггүй ч бас цөөн бус хүн байдаг байх гэж бодож байна.
Тиймээс монгол бичгээр бичсэн гарын үсгүүдээр нэг сэдэв болгон байнга нэмж, шинэчиллэж байхаар шийдлээ. Манай блог нийтийн блог учраас та бүхэн өөрийн монгол бичгэн гарын үсэг, монгол бичиг ашигласан тамга тэмдэг, дурсгалын зүйлс зэргээсээ бусаддаа сонирхуулаарай. Энэ нь таны монгол хүн монгол бичгээ дээдлэх үзэлийг сурталчиллахад оруулж буй хувь нэмэр байх болно.
Монгол бичиг, уран бичлэгийн талаар мэдээ, мэдээлэл цуглуулдаг, судалгаа хийдэг бол өөрийнхөө блог, сайтуудыг мэдэгдээрэй. Мөн та уран бичлэгээр дагнасан уран бүтээлч бол өөрийгөө болон өөрийн уран бүтээлүүдээс бусадтайгаа, сонирхогч, дэмжигчидтэй хуваалцана уу гэж урьж байна. Жич: Уншигчдаас уран бичлэгээр үг бичүүлэх сонирхолтой хүмүүс их ханддаг тул уран бүтээлчдийг таилцуулгаа явуулахыг хүсье.
No comments:
Post a Comment