Илүү ихийг мэдэхийг хүсвэл : http://www.mongoliancalligraphy.com
http://www.munkho.de/wp
Каллиграф гэдэг үг нь грекийн гоё бичиг гэсэн 2 үгнээс үүсэлтэй байна. Бид дэлхийд ганц монгол уран бичлэгээрээ гоёж, гангараж яагад болохгүй гэж. Би хувьдаа гэртээ нилээн хэдэн монгол бичгээр бичсэн ном авч цуглуулга болгон тавих санаатай байгаа. Уншаад шалихгүй юмаа гэхэд ядаж л монгол бичгээ дээдлэх сэтгэлээр хоймортой залах нь зөв болов уу. Гадаадаас хүмүүс, танилууд ирэхэд ч бас гайхуулах харуулах юмтай сайхан биш гэж үү.
Сүүлийн үед монгол уран бичлэгийн уран бүтээлчид нилээн нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Уран бүтээлч бүр өөрийн гэсэн онцлогтой, уран сэтгэмжээрээ ялгардаг байх.
Миний ойлгосоноор монголын уран бичлэгийн загалмайлсан эцэг гэгдэх Д.Баттөмөр гэгч хүнийг орчин үеийн монгол уран бичлэгийн эх суурийг тавьж олон уран бүтээлчдийг энэ урлагт татан оруулсан юм байна. Тэрээр уран бичлэгийн олон төрөл (сэлэм тэтэмт үсэг, дуулалт үсэг, мөрөн голын усан үсэг г.м) , өөрийнх нь хэлсэнээр уран бичлэгийн тэг зохиомжын орчин үеийн онолыг гаргасан хүн юм.
Түүний зохиомжит уран бичлэгүүд нь одоогоор дэлхийн 56н орны төрийн тэргүүн, ерөнхийлгчдийн ордон өргөөнд байрлаж буйгаас заримыг нь дурдвал:
- Далай лам
- Оросын ерөнхийлөгч, ерөнхий сайд В.Путин, М.Медведев
- Америкийн экс ерөнхийлөгч Ж.Буш
- Кувэйт болон Саудын Арабын хаадууд
- Дайн болон Монакогийн ханхүү нар
- Японы эзэн хаан болон ханхүү
- Солонгос, Япон, Хятадын сайдууд
- НҮБ-н элч төлөөлөгчдийн өрөөнүүдийн хойморт заларсан байдаг юм байна.
Ийм олон оронд хүндэтгэгдэн заларсан монгол бичгээ бид чухамдаа гэрийнхээ хойморт залах ёстой бус уу.
Уран бичлэгээр захиалан бичүүлж болох санаанууд:
- Хүссэн өөрийн дуртай үгээ, сургааль үг, ишлэлээ зохиомжлон болон хичээнгүй бичгээр бичүүлэх:
Улаанбаатар |
Тэнгэр |
- Өрийн болон гэр бүлийнхнийхээ нэрийг бичүүлэх: Гол нэрнийхээ хажуугаар өөрийн дуртай шүлэг, сургааль үгс зэрэг хүссэн ишлэлээ бичүүлвэл зүгээр санагдсан:
- Өөрийн нэрийн тамга болон компаныхаа нэрийг тамган дээрээ уран бичлэгээр зохиомжлон оруулж өгч болох юм: Доор эхний нь урам сэтгэмжээр, дараагийнх нь эвхмэл бичгээр, сүүлийнх нь энгийн гаргацтай бичлэгээр бичсэн юм байна. Ямар байдлаар хийлгэх нь таны сонголт.
Ингэхдээ мэдээж хүн бүр уран бичлэгээр бичдэггүй тул уран бүтээлчидэд хандах хэрэгтэй болно. Дараа дараагийнхаа бичлэгт уран бүтээлчдийг түлхүү танилцуулах, уран бүтээлчийн бусдаас ялгарах онцлогийнх нь талаар мэдээллүүдийг хүргэхийг зорих болно. Иймээс уран бүтээлчид бидэнд хандах бүрэн боломжтой юм шүү.
No comments:
Post a Comment