Monday, February 25, 2013

Ariunaa Suri Brand

“Ariunaa Suri” брэндийг үндэслэгч С.Ариунаа нь Германы Урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн түүнийг хэдэн жилийн өмнө “Говь” ХХК-ийн дизайнераар ажиллаж байсныг мэдэх юм.
Мөн Германы алдарт загвар зохион бүтээгч Эвелин Брэндтэй хамтран ажиллаж байснаар нь түүний чадварыг үнэлдэг. Өдгөө тэрбээр “Ariunaa Suri” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Германд худалдаж багагүй амжилт олоод буй.
Ариунаа гуравдугаар сард Токио хотноо болох “Мерседес Бенз”- ийн загварын долоо хоногт оролцох эрхтэй болсон юм байна.
Алдартай брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулдаг учраас “Мерседес Бенз”- ийн шоунд шинэ брэнд, загвар зохион бүтээгчид оролцох нь ховор.“Мерседес Бенз”-ийн загварын долоо хоног жилд хоёр удаа дэлхийн загварын төв болсон хотуудад болдог уламжлалтай. Нью-Йорк, Парис, Милан, Лондон, Токио хотод болдог энэ алдартай шоунд монгол дизайнер оролцож байсан удаагүй. 
Харин С.Ариунаа хийсэн бүтээснээ зохион байгуулагчдад нь танилцуулснаар гуравдугаар сарын 18-22-нд болох загварын шоунд оролцож, ирэх өвлийн өнгө төрхийг тодорхойлсон нэг коллекцоо танилцуулах эрхтэй болсон байна. Загвар зохион бүтээгч 20 хүнтэй баг бүрдүүлэн оролцохоор өнгөрсөн намраас ажлаа эхэлсэн юм билээ. Загварын долоо хоногт оролцох эрхээ хагас сарын өмнө хүлээн авчээ.

Аriuna Suri brand  " TREES in the DOWN" Collection
Photographer T.Altanzagas


МонгМонголын загварын анхдагч суваг болох “Fashion channel” суваг телевизийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гаригт нэлээд нижгэр болж өндөрлөсөн билээ. Уг үйл ажиллагаанд олон зочид төлөөлөгч оролцсон бөгөөд үйлчилгээ дээд зэрэглэлийн байж ирсэн зочдын сэтгэл ханамж тун өндөр байсан. Нээлтийн үеэрээ монголынхоо нэрийг гаргаж яваа чадварлаг зохион бүтээгчдийн бүтээлээс сонирхуулсан бөгөөд бид та бүхэндээ энэ удаад  загвар зохион бүтээгч "Ariunaa Suri"-гийн бүтээлээс сонирхуулж байна. олын загварын анхдагч суваг болох “Fashion channel” суваг телевиз Монголынхоо нэрийг гаргаж яваа чадварлаг зохион бүтээгчдийн бүтээлээс үзэгч олондоо сонирхуулж байдаг. 


ARIUNAA SURI . BERLIN ULAANBAATAR .

2012 oны 6н сард болсон Берлины загварын долоо хоногт Ариунаа Бэрлин Улаанбаатар нэртэй өөрийн ноолууран хувцасныхаа цуглуулгыг танилцуулсан нь их амжилттай болж өндөрлөжээ.

Ariunaa Suri designer from Berlin Ulaanbaatar exhibits her own collection of cashmere at the Fashion Week Berlin. Welcome!



























Тэрээр Японы Токио хотод 3-р сарын 18-22-ны хооронд болж өнгөрсөн “Mercedes Benz”-ийн загварын долоо хоногт “Говь” компанийн дизайнер С.Ариунаа буюу Ариунаа Сүригийн оролцсон 2013 оны намар өвлийн өнгө төрхийг тодорхойлсон коллекциудаас сонирхоорой.



 MS: Загвар зохион бүтээгч Ариунаатай холбоо барих, дэлгэрэнгүй мэдээллийн эндээс авна уу.

 Дараа дараагийн дугааруудад Монголоос эхтэй ирээдүйн нэрт загвар зохион бүтээгчдийн уран бүтээлээс, загвар дизайных нь урсгал, чиг хандлагаас танилцуулах болно. Та ч бас өөрийн бүтээлээсээ танилцуулаарай. Бид үргэлж таатай хүлээн авах болно.
Бидэнтэй хамт байгаарай ~

Monday, February 4, 2013

Монгол залуус олон улсын мөсөн урлалын тэмцээнд тэргүүлжээ

Олон улсын мөсөн урлалын 23 дахь удаагийн тэмцээн энэ жил АНУ-ын Колорадо мужид амжилттай зохион байгуулагдлаа.
 Энэ жилийн тэргүүн байранд Монголын баг тамирчид оролцсон бөгөөд “Монгол дайчид” бүтээлээрээ ийнхүү шалгарчээ. “Монгол дайчид” бүтээл олон улсын нэр хүндтэй урлаачид, архитекторчдоос өндөр үнэлгээ авч чадсаны дээр олны таашаал хүртсэн бүтээлээр мөн нэрлэгдсэн юм. 13 дугаар зууны үеийн монгол баатруудыг хүлэг морьдтой нь уралснаараа бусад мөсөн барималуудаас онцлог байсан аж.

Энэ гайхалтай мөсөн барималыг хийхэд 20 тонн мөс зарцуулсан бөгөөд 65 цагийн дотор бүтээсэн байна. Харин хоёрдугаар байрыг Испанийн баг эзэлжээ. Тэдний урласан  бүтээл Пикассогийн “Banyista Nua” зургаас сэдэвлэсэн бүтээл байсан юм. Гуравдугаар байрт Эстонын баг “Koit” хэмээх бүтээлээрээ  шалгарчээ.
Энэ уралдааны өнгөрсөн жилийн тэргүүн байрыг Канадын баг авч байсан юм.
Эх сурвалж:
shuud.mn   Э.Мөнхнасан 

АНИМА ДУДунд сургууль

 Чиглэл: Уран зураг, керамик ваар урлал, монгол зураг, үндэсний хувцас урлал, сийлбэр.
 Товч танилцуулга:
 Төрийн шагналт Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх Урлаг дизайны Анима дунд сургууль нь 1994 онд байгуулагдаад 18дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Репины Академийн сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлээ орж уран зураг, монгол зураг, үндэсний хувцас урлал, керамик ваар урлал, сийлбэр ангиуддаа жил бүр элсэлт авч 10-15оюутан төгсгөдөг. Сургуулийн онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн оюутнуудыг 100% үнэ төлбөргүй сургадаг. Мөн дан ганц чадварлаг сургалтаас гадна залуу хүүхдийн сэтгэлгээг өргөсгөх, өөрийнхөөрөө ертөнцийг үзэх үзлээ бүрэлдүүлэх гэх мэт дотоод асуудалд нь тус дэм болж сэтгэлээсээ нэгэн гэр бүл шиг уур амьсгал бүрдүүлэхийн тулд багш оюутнууд бид бүгдээр өдөр бүр хичээж ажилладаг.
Сонирхогчдын уран зургийн дугуйлан хичээллүүлдэг юм байна.  

 Холбоо барих: 
Утас: +97699754453,  +97691212284
 Сошиал медиа:
 https://www.facebook.com/AnimaArtDesignSchoolAnimaDuDus
Хаяг:
1р байр : Гандан, Их хүрээ дацангийн гудамж, 2давхар улбар шар байшин.
2р байр: Кино үйлдвэр, Гэгээн Тройцкий сүм, 2давхар цагаан байшин. , Ulaanbaatar, Mongolia.

КЕРАМИК УРЛАЛААР СУРАЛЦМААР БАЙНА УУ

Мэдэрч урлана,мэдэрч үзнэ.




Урлан бүтээх үйлд дургүй хүн ховор байх. Бага байхаасаа элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийж энэ төрлийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлдэг учраас хүн бүр өөрийнхөө гараар хийж бүтээснээ харж урамшиж амьдардаг. Өдгөө ийм боломжийг хүн бүрийн өмнө нээж өгсөн газар бол “Керамик арт студи”. Хүрд эргэлдэж, түүний дээр тавьсан шавар урлаачийн гарын аясаар хувьсан өөрчлөгдөж, гоёмсог ваар, шаазан эдлэл болж хувирах нь үнэхээр гайхамшигтай. Шаазан ваарны үйлдвэрлэл зогссоноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд керамик урлаачдыг 20 гаруй жил бэлтгэсээр байгаа.
Одоогоор керамик урлалаар мэргэжилтэн бэлтгэдэг ДУДС, Анима хувийн ДУДунд сургууль  зэрэг цөөн тооны сургууль байдаг.
Мэдээж  их дээд сургуулиудад 4н жилийн хугацаатай мэргэжилтэн болж төгсөнө. Харин керамик урлагийг сонирхогчидод зориулсан сургалт, дугуйлан байдаг болов уу. 

Одоогоор Улаанбаатар хотод за монголд ганц гэж хэлэхэд болох байх керамикийн урлагийн мэргэжлийн урлан, сургалт, үйлчилгээний “Керамик арт студи” ажиллаж байна. 

                    Тус студи нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, жилийн дотор энэ студид 200 гаруй хүн суралцан төгсөж, өөрсдийн хэрэгцээний шаазан, ваар урлах чадвартай болжээ. Тус студийг үүсгэн байгуулагч нь ДУДС-н керамик урлалийн ангийг төгсөгч А.Наранбаатар юм байна.
        Тус мэргэжилээр төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах боломж тааруу , бие даан бүтээл хийж болох ч хатаах, шатаах зуух байхгүй болохоор уран бүтээлчид мухардалд орчихдогийг төгсөгчид учирлаж байсан. 
MS: Тэр зовлонг миний нэг найз бүсгүй маань учирлан яриж байсан нь санагдлаа. Тэрээр 2006 оны үед керамик урлалаар сургалт хайгаад ололгүй ДУДС дээр шууд очоод хувиараа сурч, анхны мэдэгдэхүүнтэй болох, өөрийн гараар хийж үзэх хүсэлтэй байгаа тухайгаа Сэрээтэр  багшд хэлэхэд маш уриалгаханаар зөвшөөрч байсан гэдэг. Найз маань анх төсөөлөж байснаас нь шал өөр байсныг хэлж байлаа. " Шавраар нэг бол яг баримлын шавар шиг элдэж, нухаж, хэлбэр дүрс оруулж хийж болдог юм байна. Нэг бол хүрдэн дээр эргэлтээр нь шавраа хэлбэрт оруулж хийж болдог юм байна."  Тэгэхдээ өөрийнхөөр нь бол "хүрдэн дээр ажиллах маш их мэдрэмж шаардсан ажил байна лээ, над шиг хүн шавраараа баримлын шавараар юм хийж байгаа юм шиг тэгж хийх нь дээр юм байна лээ" гээд л нээх их өөрийн арга барилаа эзэмшцэн хүн шиг л хэ хэ.....Тэгээд цаашаа болоогүй ээ шавраар хийсэн зүйлээ  тодорхой чийг дулаантай газар хатаах хэрэгтэй тэгэхгүй бол хатахдаа хагарчихдаг гэнэ. Бас хагаралгүй хатсан бол шатаах зууханд хийж өндөр хэмд шатаах ёстой гаргаж ирээд пааландаад дахиад шатаах ёстой гэл үү дээ... Харамсалтай нь ДУДС-н керамикийн зуух нь нилээн дээр үеийн, анх сургууль байгуулагдахад л байсан гэхээр чинь одоо хэдэн настай юм байдаг юм байгаан..." Тогны хүчдэл энэ тэр гээд тогтмол температурт шатааж чадахгүй байдгаас уран бүтээлчид, оюутнуудын цаг заваа гаргаж ганц л хувь хийсэн бүтээлүүд хагарчих магадлал өндөртэй байдаг юм байна, би баяжихаараа сүүлийн үеийн зуухтай керамикийн сургалтын төв нээнээ. Сэрээтэр багш ч гэсэн тийм төв нээх хүсэлтэй явдаг юм байна лээ. Мөнгөтэй болж байгаад багшыг дэмжээд нэг тийм сургалтын төвтэй болноо" гэж ярисан санагдна.     Найзынхаа ярианаас керамик урлал нь чимэхлүүр ажил, цаг хугацаа, тэсвэр тэвчээр, мэдрэмж шаардсан сонирхолтой гар урлалын нэг төрөл юм байна. Тэр сургуулийн шатаах зуухыг яалт ч үгүй нэг сайжруулах хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрж байлаа. За эргээд керамик урлаг сонирхогчидод өөрийн гараар, өөрийн бүтээлийг туурвих боломж олгож буй Керамик арт студийн тухай яриандаа оръё. 
Тус студийг үүсгэн байгуулагч Керамик урлаач А.Наранбаатар олон жилийн турш сэтгэлийнхээ гүнд мэргэжлээрээ ажиллах хүслээ тээсээр явсан бөгөөд хожим нь интерьер, дизайны чиглэлийн хувийн компани байгуулж байгууллагуудын дотоод заслыг хийж байхдаа ч монгол хүний гарын ураар бүтсэн ханын чимэглэлийг тухайн газартаа байрлуулсан бол ч... хэмээн шүүрс алддаг байж. Гурван жилийн өмнө тэрбээр сэтгэл шулуудан АНУ-аас шатаах зуух, БНСУ-аас керамик эдлэлийн шавар, БНХАУ-аас бусад тоног төхөөрөмжөө худалдан авч “Керамик арт студи”-ийг байгуулжээ.Тус студи нь 2012 оноос уран зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн байна.  

 Студийн шатаах зуух 

Студийн уран зургийн анги

MS: Та Керамик арт студийн үүсгэн байгуулагчтай ярилцсан ярилцлага болон тус студийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.

Керамик арт студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
 
- Мөн тус студийн уран зургийн галлерей болон 116-р сургуулийн сурагчидтай хамтран (2013 оны 2сарын 15-с сарын хугацаанд)  гаргаж буй үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс авна уу.
Бүхий л насныхны тэр дундаа залуучуудын урлагийн мэдлэг, гоо сайхны мэдрэмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй тэдний хамт олны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж илүү олон хүмүүст хүргээрэй гэж ерөөе. 

Керамик Арт Студи

Чиглэл: Керамик урлагийн мэргэжлийн урлан, сургалт, үйлчилгээ.
Мөн уран зургийн ангитай.
Холбоо барих:
Утас: 70109093, 99221104
Сошиал медиа: 
https://www.facebook.com/ceramicstudio








Байршил:


Saturday, February 2, 2013

ТЭМТРЭХҮЙ керамик урлалын үзэсгэлэн

Уран баримал хэсгийг нэгэн онцлууштай үзэсгэлэнгийн тухай мэдээлэлээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын Уран Зургийн Галерейн санаачилга, Керамик арт студи, 116-р сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байгаан байна.  
Үзэсгэлэнгийн зорилго:
Харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээ тун хомс байдаг. Үүнд мөн музей ордог. Үзэгчид музейн үзмэрт гар хүрч болохгүй гэсэн хориг аль ч музейд байдаг. Учир нь үзмэр нь ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг.
Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд музей үзэх боломжгүй болдог бөгөөд тэдэнд музей үзэх адил тэгш боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр
бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулахад үзэсгэлэнгийн зорилго оршино.

Үйл ажиллагаа:
• Төслийн хүрээнд сонгосон 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдүүдэд Керамик арт студийн мэргэжлийн багш нараар керамикийн урлагийн үндсэн арга барилуудыг заах, дадлагажуулж, хийсэн бүтээлийг пааландах
• Уг бүтээлүүдээр Уран зургийн галерейд 1 сарын турш үзэсгэлэн зохион байгуулах.
• Нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж, тусгай сургалттай болон ерөнхий боловсролын сургууль, музейдээр аялах.
• Төслийн явцыг баримтжуулан NTV телевизээр 3 удаагийн нэвтрүүлэг цацна.
Үзэсгэлэнгийн нээлт 2013 оны 2 дугаар сарын 15-нд 15.00 цагт
Уран зургийн галерейд (Соёлын төв өргөө Б корпус) нээгдэх үзэсгэлэн 2013 оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Санхүүжүүлэгч: ННХ/ Соросын сан, соёл урлагийн хөтөлбөр.
Дэмжигч: Монголын Урлагийн Зөвлөл
Хамтрагч: Керамик арт студи, 116-р сургууль
Мэдээллийн түнш: NTV телевиз
Эх сурвалж: http://www.art-gallery.mn/archives/6595

MD:Үнэхээр сайхан төсөл болж байгаан байна. Зохион байгуулж буй байгууллагууддаа амжилт хүсье. Хүүхдийн хүмүүжилт урлаг, спорт чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодож явдаг болохоор үнэхээр тэр болгон урлаг спортоор хичээллээд суралцаад байх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан ийм сайхан төсөл хэрэгжүүлж байгаад баяртай байна. Миний мөрөөдлийн нэг хэсэгийг энэ хүмүүс биелүүлж байх юм даа (✿ ♥‿♥) . Цаашдаа хүрээгээ тэлэн өргөжих болтугай.
Бүтэн сар үргэлжилэх юм байна. Ер нь залуу гэр бүлүүд, залуучууд орох газар ховор кино театраас өөр газаргүй гэж их яридаг даа. Тэгэхээр чөлөөт цагаараа тус үзэсгэлэн болон бусад үзэсгэлэнгүүдээр зугаалахыг санал болгьё.

Мөн та керамик урлалыг сонирхдог, өөрийн гараар ямар нэг зүйл хийж үзэх хүсэлтэй явдаг бол манай энэ бичлэгийг уншаарай.