ТЭМТРЭХҮЙ керамик урлалын үзэсгэлэн

Saturday, February 2, 2013

Уран баримал хэсгийг нэгэн онцлууштай үзэсгэлэнгийн тухай мэдээлэлээр эхлүүлж байгаадаа баяртай байна. Монголын Уран Зургийн Галерейн санаачилга, Керамик арт студи, 116-р сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байгаан байна.  
Үзэсгэлэнгийн зорилго:
Харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээ тун хомс байдаг. Үүнд мөн музей ордог. Үзэгчид музейн үзмэрт гар хүрч болохгүй гэсэн хориг аль ч музейд байдаг. Учир нь үзмэр нь ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг.
Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд музей үзэх боломжгүй болдог бөгөөд тэдэнд музей үзэх адил тэгш боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр
бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулахад үзэсгэлэнгийн зорилго оршино.

Үйл ажиллагаа:
• Төслийн хүрээнд сонгосон 116-р сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдүүдэд Керамик арт студийн мэргэжлийн багш нараар керамикийн урлагийн үндсэн арга барилуудыг заах, дадлагажуулж, хийсэн бүтээлийг пааландах
• Уг бүтээлүүдээр Уран зургийн галерейд 1 сарын турш үзэсгэлэн зохион байгуулах.
• Нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж, тусгай сургалттай болон ерөнхий боловсролын сургууль, музейдээр аялах.
• Төслийн явцыг баримтжуулан NTV телевизээр 3 удаагийн нэвтрүүлэг цацна.
Үзэсгэлэнгийн нээлт 2013 оны 2 дугаар сарын 15-нд 15.00 цагт
Уран зургийн галерейд (Соёлын төв өргөө Б корпус) нээгдэх үзэсгэлэн 2013 оны 2 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Санхүүжүүлэгч: ННХ/ Соросын сан, соёл урлагийн хөтөлбөр.
Дэмжигч: Монголын Урлагийн Зөвлөл
Хамтрагч: Керамик арт студи, 116-р сургууль
Мэдээллийн түнш: NTV телевиз
Эх сурвалж: http://www.art-gallery.mn/archives/6595

MD:Үнэхээр сайхан төсөл болж байгаан байна. Зохион байгуулж буй байгууллагууддаа амжилт хүсье. Хүүхдийн хүмүүжилт урлаг, спорт чухал үүрэг гүйцэтгэдэг гэж бодож явдаг болохоор үнэхээр тэр болгон урлаг спортоор хичээллээд суралцаад байх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан ийм сайхан төсөл хэрэгжүүлж байгаад баяртай байна. Миний мөрөөдлийн нэг хэсэгийг энэ хүмүүс биелүүлж байх юм даа (✿ ♥‿♥) . Цаашдаа хүрээгээ тэлэн өргөжих болтугай.
Бүтэн сар үргэлжилэх юм байна. Ер нь залуу гэр бүлүүд, залуучууд орох газар ховор кино театраас өөр газаргүй гэж их яридаг даа. Тэгэхээр чөлөөт цагаараа тус үзэсгэлэн болон бусад үзэсгэлэнгүүдээр зугаалахыг санал болгьё.

Мөн та керамик урлалыг сонирхдог, өөрийн гараар ямар нэг зүйл хийж үзэх хүсэлтэй явдаг бол манай энэ бичлэгийг уншаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman