Олон
улсын мөсөн урлалын 23 дахь удаагийн тэмцээн энэ жил АНУ-ын Колорадо
мужид амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн тэргүүн байранд Монголын баг тамирчид оролцсон бөгөөд “Монгол дайчид” бүтээлээрээ ийнхүү шалгарчээ. “Монгол дайчид” бүтээл олон улсын нэр хүндтэй урлаачид, архитекторчдоос өндөр үнэлгээ авч чадсаны дээр олны таашаал хүртсэн бүтээлээр мөн нэрлэгдсэн юм. 13 дугаар зууны үеийн монгол баатруудыг хүлэг морьдтой нь уралснаараа бусад мөсөн барималуудаас онцлог байсан аж.
Энэ гайхалтай мөсөн барималыг хийхэд 20 тонн мөс зарцуулсан бөгөөд 65 цагийн дотор бүтээсэн байна. Харин хоёрдугаар байрыг Испанийн баг эзэлжээ. Тэдний урласан бүтээл Пикассогийн “Banyista Nua” зургаас сэдэвлэсэн бүтээл байсан юм. Гуравдугаар байрт Эстонын баг “Koit” хэмээх бүтээлээрээ шалгарчээ.
Энэ уралдааны өнгөрсөн жилийн тэргүүн байрыг Канадын баг авч байсан юм.
Эх сурвалж:
shuud.mn Э.Мөнхнасан

0 comments:
Post a Comment