“Ariunaa Suri” брэндийг үндэслэгч С.Ариунаа нь Германы Урлагийн их сургуулийг загвар зохион
бүтээгч мэргэжлээр төгссөн түүнийг хэдэн жилийн өмнө “Говь” ХХК-ийн
дизайнераар ажиллаж байсныг мэдэх юм.
Мөн
Германы алдарт загвар зохион бүтээгч Эвелин Брэндтэй хамтран ажиллаж
байснаар нь түүний чадварыг үнэлдэг. Өдгөө тэрбээр “Ariunaa Suri”
нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн Германд худалдаж багагүй амжилт олоод
буй.
Ариунаа гуравдугаар сард Токио
хотноо болох “Мерседес Бенз”- ийн загварын долоо хоногт оролцох эрхтэй
болсон юм байна.
Алдартай брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулдаг учраас “Мерседес
Бенз”- ийн шоунд шинэ брэнд, загвар зохион бүтээгчид оролцох нь ховор.“Мерседес
Бенз”-ийн загварын долоо хоног жилд хоёр удаа дэлхийн загварын төв
болсон хотуудад болдог уламжлалтай. Нью-Йорк, Парис, Милан, Лондон,
Токио хотод болдог энэ алдартай шоунд монгол дизайнер оролцож байсан
удаагүй.
Харин
С.Ариунаа хийсэн бүтээснээ зохион байгуулагчдад нь танилцуулснаар
гуравдугаар сарын 18-22-нд болох загварын шоунд оролцож, ирэх өвлийн
өнгө төрхийг тодорхойлсон нэг коллекцоо танилцуулах эрхтэй болсон
байна. Загвар зохион бүтээгч 20 хүнтэй баг бүрдүүлэн оролцохоор
өнгөрсөн намраас ажлаа эхэлсэн юм билээ. Загварын долоо хоногт оролцох
эрхээ хагас сарын өмнө хүлээн авчээ.
Аriuna Suri brand " TREES in the DOWN" Collection
Photographer T.Altanzagas
МонгМонголын загварын анхдагч суваг болох “Fashion channel” суваг телевизийн
нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гаригт нэлээд нижгэр болж
өндөрлөсөн билээ. Уг үйл ажиллагаанд олон зочид төлөөлөгч оролцсон
бөгөөд үйлчилгээ дээд зэрэглэлийн байж ирсэн зочдын сэтгэл ханамж тун
өндөр байсан. Нээлтийн үеэрээ монголынхоо нэрийг гаргаж яваа чадварлаг
зохион бүтээгчдийн бүтээлээс сонирхуулсан бөгөөд бид та бүхэндээ энэ
удаад загвар зохион бүтээгч "Ariunaa Suri"-гийн бүтээлээс сонирхуулж
байна. олын загварын анхдагч суваг болох “Fashion channel” суваг телевиз Монголынхоо нэрийг гаргаж яваа чадварлаг
зохион бүтээгчдийн бүтээлээс үзэгч олондоо сонирхуулж байдаг.
ARIUNAA SURI . BERLIN ULAANBAATAR .
2012 oны 6н сард болсон Берлины загварын долоо хоногт Ариунаа Бэрлин Улаанбаатар нэртэй өөрийн ноолууран хувцасныхаа цуглуулгыг танилцуулсан нь их амжилттай болж өндөрлөжээ.
Ariunaa Suri designer from Berlin Ulaanbaatar exhibits her own collection of cashmere at the Fashion Week Berlin. Welcome!
Тэрээр Японы Токио хотод 3-р сарын 18-22-ны хооронд болж өнгөрсөн “Mercedes Benz”-ийн загварын долоо хоногт “Говь” компанийн дизайнер С.Ариунаа буюу Ариунаа Сүригийн оролцсон 2013 оны намар өвлийн өнгө төрхийг тодорхойлсон коллекциудаас сонирхоорой.
Бидэнтэй хамт байгаарай ~
0 comments:
Post a Comment