Урлан бүтээх үйлд дургүй хүн ховор байх. Бага байхаасаа элс, баримлын шавраар орд харш, машин, бөмбөг хийж энэ төрлийн мэдрэмж, авьяасаа хөгжүүлдэг учраас хүн бүр өөрийнхөө гараар хийж бүтээснээ харж урамшиж амьдардаг. Өдгөө ийм боломжийг хүн бүрийн өмнө нээж өгсөн газар бол “Керамик арт студи”. Хүрд эргэлдэж, түүний дээр тавьсан шавар урлаачийн гарын аясаар хувьсан өөрчлөгдөж, гоёмсог ваар, шаазан эдлэл болж хувирах нь үнэхээр гайхамшигтай. Шаазан ваарны үйлдвэрлэл зогссоноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд керамик урлаачдыг 20 гаруй жил бэлтгэсээр байгаа.
Одоогоор керамик урлалаар мэргэжилтэн бэлтгэдэг ДУДС, Анима хувийн ДУДунд сургууль зэрэг цөөн тооны сургууль байдаг.
Мэдээж их дээд сургуулиудад 4н жилийн хугацаатай
мэргэжилтэн болж төгсөнө. Харин керамик урлагийг сонирхогчидод зориулсан сургалт,
дугуйлан байдаг болов уу.
Одоогоор Улаанбаатар хотод
за монголд ганц гэж хэлэхэд болох байх керамикийн урлагийн мэргэжлийн урлан,
сургалт, үйлчилгээний “Керамик арт студи” ажиллаж байна.
Тус студи нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, жилийн дотор энэ студид 200 гаруй хүн суралцан төгсөж, өөрсдийн хэрэгцээний шаазан, ваар урлах чадвартай болжээ. Тус студийг үүсгэн байгуулагч нь ДУДС-н керамик урлалийн ангийг төгсөгч А.Наранбаатар юм байна.
Тус студи нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн, жилийн дотор энэ студид 200 гаруй хүн суралцан төгсөж, өөрсдийн хэрэгцээний шаазан, ваар урлах чадвартай болжээ. Тус студийг үүсгэн байгуулагч нь ДУДС-н керамик урлалийн ангийг төгсөгч А.Наранбаатар юм байна.
Тус
мэргэжилээр төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах боломж тааруу , бие даан бүтээл хийж болох ч хатаах,
шатаах зуух байхгүй болохоор уран бүтээлчид мухардалд орчихдогийг төгсөгчид
учирлаж байсан.
MS: Тэр
зовлонг миний нэг найз бүсгүй маань
учирлан яриж байсан нь санагдлаа. Тэрээр 2006 оны үед керамик урлалаар сургалт
хайгаад ололгүй ДУДС дээр шууд очоод хувиараа сурч, анхны мэдэгдэхүүнтэй болох,
өөрийн гараар хийж үзэх хүсэлтэй байгаа тухайгаа Сэрээтэр багшд хэлэхэд маш уриалгаханаар
зөвшөөрч байсан гэдэг. Найз маань анх төсөөлөж байснаас нь шал өөр байсныг хэлж
байлаа. " Шавраар нэг бол яг баримлын шавар шиг элдэж, нухаж, хэлбэр дүрс
оруулж хийж болдог юм байна. Нэг бол хүрдэн дээр эргэлтээр нь шавраа хэлбэрт
оруулж хийж болдог юм байна." Тэгэхдээ өөрийнхөөр нь бол "хүрдэн дээр ажиллах маш
их мэдрэмж шаардсан ажил байна лээ, над шиг хүн шавраараа баримлын шавараар юм
хийж байгаа юм шиг тэгж хийх нь дээр юм байна лээ" гээд л нээх их өөрийн арга
барилаа эзэмшцэн хүн шиг л хэ хэ.....Тэгээд цаашаа болоогүй ээ шавраар хийсэн зүйлээ тодорхой чийг дулаантай газар хатаах хэрэгтэй
тэгэхгүй бол хатахдаа хагарчихдаг гэнэ. Бас хагаралгүй хатсан бол шатаах
зууханд хийж өндөр хэмд шатаах ёстой гаргаж ирээд пааландаад дахиад шатаах
ёстой гэл үү дээ... Харамсалтай нь ДУДС-н керамикийн зуух нь нилээн дээр үеийн,
анх сургууль байгуулагдахад л байсан гэхээр чинь одоо хэдэн настай юм байдаг юм
байгаан..." Тогны хүчдэл энэ тэр гээд тогтмол температурт шатааж чадахгүй
байдгаас уран бүтээлчид, оюутнуудын цаг заваа гаргаж ганц л хувь хийсэн
бүтээлүүд хагарчих магадлал өндөртэй байдаг юм байна, би баяжихаараа
сүүлийн үеийн зуухтай керамикийн сургалтын төв нээнээ. Сэрээтэр багш ч гэсэн
тийм төв нээх хүсэлтэй явдаг юм байна лээ. Мөнгөтэй болж байгаад багшыг дэмжээд
нэг тийм сургалтын төвтэй болноо" гэж ярисан санагдна. Найзынхаа ярианаас керамик
урлал нь чимэхлүүр ажил, цаг хугацаа, тэсвэр тэвчээр, мэдрэмж шаардсан
сонирхолтой гар урлалын нэг төрөл юм байна. Тэр сургуулийн шатаах зуухыг яалт ч
үгүй нэг сайжруулах хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрж байлаа. За эргээд керамик
урлаг сонирхогчидод өөрийн гараар, өөрийн бүтээлийг туурвих боломж олгож буй
Керамик арт студийн тухай яриандаа оръё.
Тус студийг
үүсгэн байгуулагч Керамик урлаач А.Наранбаатар олон
жилийн турш сэтгэлийнхээ гүнд мэргэжлээрээ ажиллах хүслээ тээсээр явсан бөгөөд хожим нь интерьер, дизайны чиглэлийн хувийн компани байгуулж байгууллагуудын дотоод заслыг хийж байхдаа ч монгол хүний гарын ураар бүтсэн
ханын чимэглэлийг тухайн газартаа байрлуулсан бол ч... хэмээн шүүрс алддаг
байж. Гурван жилийн өмнө тэрбээр сэтгэл шулуудан АНУ-аас шатаах зуух, БНСУ-аас
керамик эдлэлийн шавар, БНХАУ-аас бусад тоног төхөөрөмжөө худалдан авч “Керамик
арт студи”-ийг байгуулжээ.Тус студи нь
2012 оноос уран зургийн дугуйлан хичээллүүлж эхэлсэн байна.
Студийн шатаах зуух
MS: Та Керамик арт студийн үүсгэн байгуулагчтай ярилцсан ярилцлага болон тус студийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу.
Керамик арт
студийн хаяг, байршил, холбоо барих мэдээллийг эндээс авна уу.
- Мөн тус студийн уран зургийн галлерей болон 116-р сургуулийн сурагчидтай хамтран (2013 оны 2сарын 15-с сарын хугацаанд) гаргаж буй үзэсгэлэнгийн мэдээллийг эндээс авна уу.
0 comments:
Post a Comment