Дахин давтагдашгүй зүймэл даавуун урлал
Монголд гар урлалийн бүтээгдэхүүн
урладаг, түүнийг хэрэглэдэг, худалдан авдаг
хүмүүс харьцангуй цөөн. Гар урлалын бүтээгдэхүүн гэхээр бид эсгий урлал мэтээр
л төсөөлдөг байлаа. Тэгвэл "Гоёл-2011" наадмын
үеэр үндэсний хувцасны төрөлд цоо шинэ хэв маягийг тусгасан бүтээл орж ирсэн нь
зүймэл даавуун урлалын сургалтын төвийн оёдолчдын бүтээл болох "Торгон зүймэл" коллекц байв. Зүймэл даавуун
урлалыг хөгжилтэй орнууд урлагийн түвшинд авч үздэг. Манайд хэдийнэ тэр түвшинд
хүрээд байгаагийн илрэл энэ юм. Энэхүү урлалыг
Монголд хөгжүүлэх үндсийг тавьсан хүн бол
Ц.Сэлэнгэ. Тэрбээр уг нь хуульч мэргэжилтэй, АНУ-д суралцаж байхдаа зүймэл
даавуун урлалын өнгө алагласан тансаг бүтээгдэхүүнд нүд унагаж өөрөө сурахын сацуу
Монголдоо хөгжүүлэх санаа өвөртлөн иржээ.
Анх 2005 оноос ажилгүй хүмүүсийг ажилтай болгох зорилгоор сургалт явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн төслийн дэмжлэгээр 2000 гаруй хүнийг үнэгүй сургалтад хамруулаад байгаа юм байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэрээрээ захиалга авч өрх, гэрийн орлогодоо нэмэр болж яваа гэнэ. Зүймэл даавуун урлалын төвөөр очиход өнгө алаглан, нүд баясгасан бүтээлүүдийг хаа сайгүй дэлгэжээ. Ор, ширээний бүтээлэг, хормогч, бээлий, аравч, сандлын бүрээс, дэрний уут, ариун цэврийн өрөөний гишгүүр, хөшиг, цүнх, түрийвч гээд ер нь даавуугаар хийж болох бүхий л зүйл байна. Сонин содон зүйл ч нэлээд байв. Тухайлбал, даавуугаар урласан чихрийн таваг, хүзүүний зүүлт, ээмэг зэрэг нь содон туслаа. Мөн вимоны уут төрөл бүрээрээ байх бөгөөд япон хүмүүс захиалгаар хийлгэж байгаа гэх. Орны төрөл бүрийн хээ хуартай бүтээлэг байх бөгөөд тэр дундаа монголчуудын эрхэмлэдэг өлзий хээгээр чимсэн, ор, ширээний бүтээлэг өвөрмөц тансаг юм. Энэ нь давтагдашгүй зүйл хэрэглэх дуртай хүмүүст үнэхээр боломж олгожээ. Ц.Сэлэнгэ монгол хээний тэр дундаа өлзий хээг зүймэл урлалд тусгахыг санаачлан америк багштайгаа хамтран зүйх аргачлалыг гаргаад энэ бүтээлгээ урласан гэнэ. Өлзий хээ нь өлзий дэмбэрэлтэй урт наслахыг бэлгэддэг бөгөөд энэ бэлгэдлийн учрыг мэдсэн гадаадынхан монголчуудаас илүү сонирхдог байна.
Аравч, ханын хивсийг барьж л үзэхгүй бол уран зурагтай андуурахаар юм билээ. Төрөл бүрийн амьтан, байгаль, Монголын газрын зураг, далбаа сүлд, монгол хээ бүгд л аравчинд зураг мэт бууж. Үнэтэй чамин зураг тоос дараад угааж арчихад төвөгтэй байдаг. Тэгвэл зүймэл даавуун зургийг хэд ч угаасан өнгөө алдахгүй хэдэн жил үе дамжин хэрэглэсэн ч үнэ цэнээ алддаггүйгээрээ онцлогтой аж. Энэ урлагийг Монголд хөгжүүлэх үндсийг тавьсан Ц.Сэлэнгээ ажлынхаа хажуугаар бүтэн жил хэртэй "ноцолдож" байж гэртээ орны бүтээлэг урлажээ. Тэрбээр энэ бүтээлгээ цэвэр даавуугаар хийсэн их хөдөлмөр орсон. 50-60 түүнээс цааш жил хэрэглэсэн ч элэгдэхгүй хэмээн ам бардам хэлнэ лээ.
Манайд дээл урладаг уран бүсгүйчүүд олон. Тэд маань торго дурдангаас илүү гарсан өөдсөө тэр бүр ашиглаад байдаггүй. Сайндаа л дэрний уутанд хийж нандигнадаг. Тэгвэл тийм зүйлээр ийм нүд булаам, тансаг бүтээгдэхүүн урлаад сурчихвал гэр орондоо өнгө чимээд зогсохгүй, үнэт өв ч болж болох аж. Торгоны зүймлийг гадаадынхан их сонирхдог гэсэн. Энэ утгаараа торгоны өөдөс ихээхэн эрэлт хэрэгцээтэй олдоц тийм муутай болжээ. Гэхдээ бүх зүйлийг өөдсөөр хийдэг гэвэл өрөөсгөл. Гар урлалын дахин давтагдашгүй тансаг бүтээл гэдэг утгаараа сайн чанарын даавуу худалдан авч бүтээлдээ ашиглах тохиолдол ч бий. Ер нь энэ урлалыг сурчихсан байхад эзэгтэй нар гарын доорх хямд төсөр материалаар гэрийнхээ ахуй хэрэгцээг хангахаас гадна үнэтэй чанартай бүтээгдэхүүнээр чамин тансаг бүтээл урлаж ч болно гэсэн үг. Гоё тансаг эдгээр зүйлийг хийж сурахад элдэв тоног төхөөрөмж багаж хэрэгсэл ажлын байр шаардагдахгүй. Даавууны өөдөс, хайч, утас зүү байхад л хангалттай гэнэ. Оёдлын машинаар оёж болох ч гараараа оёвол илүү эдэлгээтэй болдог байна.
Зүймэл даавуун урлалын төв нь Хөдөлмөр халамжийн газартай хамтран 18-55 насны ажилгүй иргэдэд үнэгүй сургалт явуулж байгаа аж. Тус төв дээр жил болгон гадны багш нар ирж сургалт явуулдаг бөгөөд өнөө жил Шинэ Зеландаас сургагч багш сарын хугацаатай ирээд байгаа юм байна. Кей Экомен хэмээх эмэгтэй нөхрийн хамт ирээд байгаа бөгөөд монгол эмэгтэйчүүдэд тусалж, тэдэнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцахдаа баяртай байна. Монголын зүймэл даавуун урлалыг гадны хүмүүст таниулахад чадлынхаа хэрээр тусална гэж байв. Тэрбээр сургалтын хугацаанд 30-аад хүүхдийн өлгий урлаж, түүнийгээ нялхсын клиникт хандивлах гэж байгаа юм байна.
Заавал ажилгүй гэж туйлшрах бус энэ урлалыг сонирхож буй хүмүүст амралтын өдрүүдэд сургалт явуулдаг байна. Сүүлийн үед тэтгэврийн насныхан энэ урлал руу нэлээд хошуурч байгаа аж. "Гэртээ зүгээр суугаад даралт ихсээд байна" гэдэг байсан хөгшин энэ сургалтад яваад даралт ихсэх өвчнөө мартсан гэнэ. Учир нь үргэлж завгүй зүү, утастай ноцолдож бүх хүүхдүүддээ орны бүтээлэг оёж өгөх гээд хийсэн зүйлээсээ урам авч, илүү сонирхолтой зүйл урлахыг л боддог болсон юм байх. Ер нь зүймэл даавуун урлал хийхэд хурууны өндөг идэвхтэй ажилладаг. Энэ нь хүний мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стресс тайлдаг гэж үздэг байна.
Англи улсаас үүсэлтэй энэхүү урлал нь өдгөө Америк, Австралид түлхүү хөгжөөд байгаа. Зүймэл даавуун урлалыг эдлэх нь нэр төрийн хэрэг гэж үздэг дээрх орнуудтай харьцуулахад манайд шинэлэг зүйл юм. Чамин тансаг энэ хэрэглээг Монголдоо мэдүүлэх, таниулах нь зүймэл даавуун урлалын төвийнхний гол зорилго аж. Тэд "Бид чимээгүй ч гэсэн Монголынхоо нэрийг гаргаад, үндэснийхээ хээ, угалзыг гадны орны урлаг сонирхдог хүмүүст үзүүлж бишрүүлж байгаа. Бидний хийсэн зүйлийг гадныхан биширдэг" хэмээж байсан. Тус төв нь Турк, Япон, Англи, Австрали зэрэг оронд үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Тус төвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, дэлгүүр болон сургалтын төвийн хаягийг эндээс авна уу.
MS: Тус сургалтын төлөөс төрөн гарсан уран бүтээлчидийн хийсэн зүйлсээс дараа дараагийн дугаартаа оруулах болно. Та ч бас өөрийн хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцан, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд уриалан дуудаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
Эх сурвалж:
http://alichtenstein.typepad.com
Д. Цогзолмаа /www.dailynews.mn/
http://mongolianquilts.blogspot.com
http://www.dragonflyquilts.com
No comments:
Post a Comment