Thursday, September 4, 2014

ТАНИЛАГ - ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ БРЭНД




“Microsoft”, “Yahoo”, “Facebook” тэргүүтэй дэлхий дахинаа нэр нь түгэж, хэдэн зуун сая хэрэглэгчидтэй болсон компаниудад дунд шатны удирдах албан тушаалд монгол хүн ажиллана гэдэг хэдхэн жилийн өмнө мөрөөдөл төдий байлаа. Тэрхүү зүүд зэрэглээ мэт мөрөөдөл биелсэн талаарх таатай мэдээлэл элэг нэгтнүүдэд нь том зорилго өвөртлөн түүнийхээ төлөө зоригтой тэмцэх хүсэл мөрөөдөл авчирсан гэхэд болно. Харин өнөөдөр “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent” зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдтэй зэрэгцэхүйц монгол брэнд төрөн гарсныг дуулгая. 


 MS: Хэдий гадаад хүн үүсгэн байгуулсан ч Монголын төлөө сэтгэлтэй, Монголын нэрийг дэлхийн давцанд гаргахаар явж буй энэ бүсгүйгээс суралцах зүйл их санагдлаа. Бид ч салбар бүртээ хоорондоо өрсөлдөхөөсөө илүү тухайн салбарын үйлдвэрлэгчид хамтраад, нэгдээд, бие биенээсээ суралцан, хүчээ нэгтгээд гадаад зах зээлд өрсөлдвөл дахин дэлхийн талыг эзэлж болох бусуу. 
ЭМЭЭХ СЭТГЭЛЭЭС УРГАСАН ЭТГЭЭД НЭРТЭЙ БРЭНД
Америкт суралцдаг Айко Сүзүки бүсгүйд зуныхаа амралтаар Азийн орнуудаар аялах боломж олд жээ. БНСУ, Хятадаас эхэлсэн аялал нь Камбож, Лаосоор дайрч, Монголоор дуус сан аж. Зүүн өмнөд Азийн орнуудын зүдрүүхэн амьдралтай танилцсан хэдий ч Монголын багачуудын нүдэнд хургасан гуниг, амьдралын хар бараан сүүдэр буусан төрх түүнд айдас, харуусал төрүүлсэн байна. Ингээд 1999 онд хийсэн оюутан ахуй цагийн аяллаас үлдсэн сэтгэгдэл, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг нь гэрэл гэгээтэй амьдралд хөтлөх нэг ч атугай тустай зүйл хийхсэн гэсэн хүсэл нь япон бүсгүйд дэлхийн акулуудтай өрсөлдөхүйц монгол брэнд төрүүлэх сэдэл өгчээ. Арваад жилийн турш тээж явсан санаагаа хэрэгжүүлэхээр ганцаараа Монголд ирэн суурьшиж, анх орон сууцны хонгилд монгол уран гартнуудыг цуглуулан цүнх, түрийвчний үйлдвэр байгуулсан нь өдгөө өөрийн гэсэн зах зээл, хэ рэглэгчидтэй болоод буй “Танилаг” брэндийн үүсгэн байгуулагдсан түүх юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүнээ Япон, Англид борлуулж байсан тус компани өмнөх оны сүүлчээр Монголд дэлгүүрээ нээжээ. 


АУГАА ЮМ БҮХЭН ӨЧҮҮХЭН ЖИЖГЭЭС
Тус үйлдвэрийн ажилтнууд бүтээгдэхүүнийхээ өчүүхэн жижиг хэсэг, бүр нүдэнд үл харагдах хэсгүүдэд анхаарал хандуулан, нягт нямбай гүйцэтгэдэг нь хэрэглэгчдийн таашаалд нийцдэг аж. Гар хүрсэн бүх зүйлдээ сэтгэлээ шингээх япон зан монгол брэндэд ийн биеллээ олсон нь тэр. Арьсан эдлэл, аксессуарын “Танилаг”, ноолууран алчуурны “Slouny” зэрэг брэндүүд үйлдвэрлэн үйл ажиллагаагаа өргөтгөсөн тус компани цүнх, түрийвчээ Японы YKK брэндээр тоноглодог. Дэлхийн цахилгааны зах зээлийн 90 хувийг дангаар хангадаг тус компанийг салбартаа тэргүүлэгч гэдгийг цүнх, түрийвч, хувцас үйлдвэрлэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч “Louis Vuitton”, “Chanel” зэ рэг дэлхийд нэр хүндтэй компани бүтээгдэхүүнээ YKK-ээр тоноглодог байна. Тэд дэлхийн загварын шинэ чиг хандлага болсон цахилгааных нь шүд бүр өөр өнгөтэй байх шийдлээр цүнхнүүдээ хийн гоёж болно гэсэн. Чанарыг эрхэмлэгчдийн таашаадаг матар, могойн арьс төдийгүй тэмээн хяруулын арьс гээд өндөр технологиор боловсруулдаг арьсан цүнх, түрийвчийг БНСУ дахь салбар үйлдвэрт нь урладаг бол Солонгос болон Монголын савхин бүтээгдэхүүнийг Монгол дахь оёдолчдод даатгадаг гэнэ. 
ДЭЛХИЙН БРЭНДҮҮДТЭЙ МӨР ЗЭРЭГЦЭХ “ТАНИЛАГ” 

Хөгжингүй орнуудын өндөр шалгуур хангасан бүтээгдэхүүнийг монголчууд ч үйлдвэрлэх боломжтой гэдгийг батлах зорилготой тус үйлдвэр чанар төдийгүй маркетингийг чухалчилдгаараа Монголын бусад брэндээс ялгардаг. Брэнд бүтээгдэхүүн худалддаг өндөр зэрэглэлийн “Ise tan” их дэлгүүрийн дэд захирал тус брэндийн зөв лөхөөр ажиллаж буй бөгөөд “Танилаг”-ынхан хоёрхон жилийн хугацаанд хэрэглэгчдийн дунд нэр хүнд олж, Монгол брэндийн үнэ цэнийг хэдийнэ мэдрүүлээд байгаа. Өөрийн брэндтэй болох нь загвар зохион бүтээгч бүрийн мөрөөдөл. Харин Японд өөрийн брэндтэй болно гэдэг дэндүү хэцүү алхам. Өрсөлдөөн ихтэй ертөнцөд брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ танилцуулгыг каталогт байршуулна гэдэг насных нь мөрөөдөл байсаар өнгөрөх тохиолдол ч цөөнгүй. Нэг удаагийн шалгаруулалтад 1000 гаруй бүтээгдэхүүн өрсөлддөг “Katei gahou” бүтээгдэхүүн захиалгын каталогт цүнх, түрийвчнийхээ танилцуулгыг хэдийнэ байршуулаад буй нь тус үйлдвэрийн хамт олны ажил хэр амжилттай байгааг илтгэнэ. Түүгээр барахгүй нэр хүндтэй брэндүүдийг цахим сүлжээгээр худалдаалдаг босго өндөртэй цахим дэлгүүрт “Танилаг”-ын бүтээгдэхүүн “Armani”, “Burberry”, “Dolce&Gabbana”, “Mont Blanc”, “Yves Saint Laurent”- ынхтай мөр зэрэгцэж буй. 
ҮР ДҮНТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТОГТОЛЦОО
Өнгөрөгч онд болсон арьс ширэн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлд вэрлэгчдийн холбооноос тодруулдаг оны шилдгүүдэд өрсөлдөж, “Шилдэг цүнх үйлдвэрлэгч”-ээр шалгарсан тус компани бүтээгдэхүүний чанар төдийгүй үйлчилгээний нөхцөлд анхаарал хандуулдаг брэндийн бодлогыг ч үйл ажиллагаандаа тусгажээ. “Хэрэглэгч та хаан” гэх хэтийдсэн уриа лоозон хадчихсан атал “Авахгүй бол үзүүлэхгүй” гэсэн үеэ өнгөрөөсөн зах зээлийн тогтолцооны үед ч байгаагүй өвөрмөц хууль биччихээд суух үйлчилгээний байгуул лагуудын тогтсон жишгийг халах нь “Танилаг”-ын бас нэг зорилт. “Maxmall” дэлгүүр дэх лангууныхаа гэрэлтүүлгийг нэмж, худалдан авагчдын ая тухыг хангахуйц болгон зассан нь зэргэлдээх дэлгүүрийнхэнд ч нөлөөлж, тус их дэлгүүрийн арьс ширэн эдлэлийн тасаг бүхэлдээ гэгээ татах болсон аж. Тэгэхээр хэрэглэгчийг дээдлэх тогтолцоог бий болгох төлөвлөгөө нь хэдийнэ хэрэгжээд эхэлчихэж. Өнөөх брэнд гэх нэрийн цаана нуугдах өргөн цар хүрээтэй бодлогын нэг нь энэ. 
MAX MALL дэлгүүрийн 2-р давхар. Танилаг дэлгүүр.
МОНГОЛЫНХ ГЭСЭН БҮХЭН ҮНЭТЭЙ
“LV”-ийн түрийвчний үнэ толгой эргэм олон тэгтэй байхад гайхаж, шагшрах хүн одоо байхаа больсон. Нэг үгээр хэлбэл, сая гаруй төгрөгийн үнэтэй түрийвч дэл гүүрийн шилэн хоргонд байх нь хэвийн л зүйл гэдгийг моодноос хоцордоггүй, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гээгддэггүй дэгжин монголчууд хэдийнэ мэддэг болчихсон. Харин “Монголын брэнд яагаад хямд байх ёстой юм бэ” гэсэн бодол одоогоор хэрэглэгчдийн дунд хэвшиж чадахгүй л байгаа. Тиймдээ ч “Танилаг”-ын бүтээгдэхүүнийг сонирхогчид “Яагаад ийм өндөр үнэтэй байгаа юм бэ” гэх асуултыг олонтаа тавьдаг аж. Харин “Танилаг”-ынхан “Монголын бүтээгдэхүүн гэхээр л яагаад хямдхан байх ёстой юм бэ” хэмээн асуух дуртай гэнэ. Акулуудтай өрсөлдөхүйц том зорилго тавьсан учраас зөвхөн зардал, өртгөөс бус, нэр хүнд, маркетингийн бодлого гэх бас нэгэн хүчин зүйлээс шалтгаалах үнийг тогтоосон нь тэр аж.
Эх сурвалж:  О.УНДАРМАА /mongolnews.mn/
 Ашигласан зургийн эх сурвалж: http://www.facebook.com/tanilagbrand

 


 Гоёл чимэглэл















 Ноолууран бүтээгдэхүүн
 Гутал
MS: Одоо тус брэнд нь ноолууран хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэлийн зүйлс гээд тэдгээрийг хослуулсан коллекшион загвар гаргаж байгаа нь их амжилттай, марктингийн зөв шийдэл болсон санагдлаа. 
Монголын арьс шир, ноос ноолууран эдлэлийн үйлдвэрлэлд дэлхийн зах зээлийг эзэгнэсэн олон алдартай брэндүүд  бий болох нь цаг хугацааны л асуудал гэдэгт итгэлтэй байна. 
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment