Монголд үйлдвэрлэсэн, бүтээсэн, туурвисан бүгдийг түгээн дэлгэрүүлэх,сурталчлах зорилготой олон ниитийн блог.
▼
Monday, January 27, 2014
ҮЗЭГЧДИЙН ҮНЭЛГЭЭНД ӨГСӨН ШҮҮГЧДИЙН ҮНЭЛГЭЭ
Хүмүүсээ та нар киноог юугаар нь сайн муу гэж үнэлдэг вэ.. Интернэтэд үзэгчид өөрсдийн блогтоо үзсэн кинонууддаа үнэлэлт өгөн нилээдгүй бичсэн байдаг.
За тэгээд доорх сэтгэгдэлүүдийг нь уншхад зарим нь илт сайшааж байхад, зарим нь муу кино болсоныг нь гайхаад байдаг. Мэдээж хүн бүрд өөрийн гэсэн үзэмж, таашаал, үнэлэлтийн цэнзүүр байдаг нь ойлгомжтой.
За минйи хувьд киноог 1-10 гэсэн үнэлгээ өгье гэж үзвэл (өмнө нь яаг нэг ингэж тэд эд гэж оноо өгье гэж бодож байгаагүй болохоор нилээн бодлоо, өөрийнхөө кино сонголтыг бодлоо, үзсэний дараах сэтгэгдлээ бодлоо):
1. Хамгийн бага оноо: За олон киноноос хүн сонголт хийх бол эхлээд нэрийг нь уншдаг байх, тэгээд триллерийг нь үзэх үү..үгүй юу гэдгээ шийддэг. Миний хувьд лав ийм л байдаг юм байна. Тэгэхээр нэрнээс нь болоод үзэх нь байтугай триллерийг үзэх сонирхол төрөөгүй киноонд 1 оноо ноогдож байна(ер нь үзэгчдийн киноны сонголтонд киноны нэр нилээн чухал үүрэгтэй байдаг байх шүү). За иймэрхүү киноны тоонд: Франц үнсэлт, оюутны нууц амраг, баасан гариг, хоёулаа унтах уу зэрэг орж байна. Яагаад надад энэ нэрнүүд таалагдахгүй байгааг нээх сайн тайлбарлаж чадахгүйн байна өө. Магадгүй өнөөгийн залуучуудын дундах зарим нэг инээхэд ч хэцүү, уурлахад ч хэцүү тийм нэг дүр зураг л байна байх гэж бодсон юм шиг байгаан. Яг үзвэл ямар юм байгаан мэдэхгүй л дээ.. Миний л хувийн дур сонирхолд нийцээгүй байх...
2. Триллерийг нь үзээд таалагдаагүй кинонууд: Миний бодлоор муу кино хийж болно. Гэхдээ муу байлаа ч ядаж тэр кинонд түүвэрлээд авахад триллер хйичихээр сонирхолтой хэсгүүдтэй байвал дор хаяж үзэгчидээ татаад, ашигаа нэмчихнэ шүү дээ. Триллер ч хийчих юмгүй кино бас байнаа байна..Зохиолондоо байдаг уу, найруулагчдаа байдаг уу бүү мэд...
3. За энэ оноог триллерийг нь үзээд яахав үзвэл үзэх л юм гэсэн маркийн сэтгэгдэл төрсөн киноонд өгч байна кк. Гэхдээ л үзээгүй гэсэн үг.. Зорьж үзэх хүсэл эрмэлзлэлийг хангаллтай татаж чадаагүй..
Ингээд харахад хэрвээ би тухайн кино бүтээлийг үзсэн л бол 4-с дээш оноо өгнө гэсэн үг болж байна. Хэрвээ 1-3н хооронд бол үзэхийг ч хүсээгүй, сонирхол татаагүй буюу үзсэн хүмүүсийн дунд орж олон юм ярихгүй дуугай байж байна гэсэн үг л дээ.
4. За энэ нь үзсэн кинонуудынхаа дунд хамгийн муу үнэлгээ гэсэн үг: Зарим хүн үзсэн кинондоо 1, 2 оноо өгч болох л юм. Миний хувьд үзсэн киноондоо хамгийн доод тал нь 4 оноо өгнөө..Намайг цаг заваа, мөнгө төгрөгөө зарцуулахад хүргэсэн байна шүү дээ. Нэр нь таалагдсан уу, триллер нь таалагдсан уу, хүмүүс үзье гээд байсан уу яасан..ямар ч л байсан үзэхэд хүргэж чадсан байна..ямар нэг давуу тал байгаад байнаа бас.
Гэхдээ үзээд юу нь таалагдахгүй болоод хамгийн бага оноог өгөв гэхээр: Кино театрт бол удахгүй дуусаасай гэж бодогдохоор.. за гэрт бол хэсэг харж байгаад болих жишээтэй..Манай кинонуудаас зарим нь нэг жүжиглэлт худлаа, сонин найруулгатай, сонирхол татахааргүй, бүр зарим нь уур хүргээд.. тэгээд кино хийсэн хүмүүс, жүжигчдийнх нь өмнөөс ичээд байдаг даа..тийм кинонуудыг л энэ оноонд оруулна даа...
5. Айхтар дур татагдаагүй ч дуустал нь үзэж болж байвал: Яахав оргүйд орвол охинтой нь гээд..цаг зав ихтэй байвал нэг үзээд өнгөрдөг. Нээх ичээгээд, санаа зовоохоор муу хийгдчихээгүй ч удалгүй мартагдчихдаг..дурсагддаггүй..богино настай л кино гэх юм уу даа..
6. Ямар нэг талаараа сэтгэлд үлдсэн: Би нэг найзаасаа чиний Монгол дуртай кино чинь, тэгээд яагад гэж асуухад " Ядуугийн зовлон.. яагад гэхээр айгаад байдаг юм....." гэж тоглоом шоглоомоор хэлж байсан..Магадгүй "Ядуугийн зовлон" хэдий нээх сүйдтэй аймшгийн юм гардаггүй ч тухайн хүнийг бас нилээн айлгаж чадсан сэтгэлд нь үлдсэн кино байжээ. Иймээс аймар талаараа сэтгэлд үлдсэн бол энэ нь бүх талаараа биш ч өөрийн гэсэн оцлог давуу талтай л байна гэсэн үг байх..Тухайн үедээ ч бас хөөрхөн айлгахаар л кино байсан л даа. Сайн байсаан..Бас нөгөө алт амилах цагаар гээд кино байна. Нэг л аймар санагдаад байсан санагдаж байна. Яг юуны тухай гардгийг нь санахгүй байгаа ч эвгүй л кино байсан..
7. Ямар нэг байдлаар таашаал өгч чадсан бол: Энэ бол ойлгомжтой..Муу биш бүтээл.
8. Үзсэний дараа тухайн бүтээлтэй холбоотой бодол эргэлддэг бол: Тухайн бүтээлийг үзээд нэг бодол эргэлдээд л..нэг юм ухаарах ч юм уу...аан энэ чинь ингэсэн үг юм байна шүү дээ..нээрээ л ийм байдаг байх энэ тэр гээд л бодогддог доо..Ер нь бол мартагдахгүй кинонуудын нэг..Сайн бүтээлүүд.
9. Дахин үзэхэд бэлэн, гүн сэтгэгдэл үлдээсэн бол: Би ууг нь ямар нэг кино, үзвэрийг дахин дахин үзээд байхыг хүсдэггүй хүн л дээ. Гэхдээ суваг солиход таарчихвал үзсэн байсан ч үзээд байдаг, сэтгэгдэл үлдээсэн, таашаал өгдөг, үзэж дуусгахаас өөр аргагүйд хүрдэг бүтээлүүд орох юм байна л даа..Маш сайн бүтээлүүд.
10. Дахин үзэхийг хүсдэг, уйддаггүй бол: Энэ бол мэдээж шилдэгийн шилдэг..Энд багтах кинонуудын ихэнх нь олон улсад нэртэй. Домог болсон, кино уран бүтээлчдийн заавал үзэх ёстой кинонууд багтаж байна. Олон орны өнцөг булан бүрийн шилдэг, үзүүштэй гэсэн тодотголтой кинонууд..
За да миний үнэлэлт нэг иймэрхүү л байна. Энэ бол зөвхөн миний өөрийн бодлоор байгаам шүү. Кино урлагийн талаар үнэндээ тийм ч сайн мэдлэггүй мунхаг миний бие л үзэгчийн суудлаас өөрийн үзсэн кино бүтээлээ тоогоор үнэлгээ өгвөл ингэж л үнэлэж байгаа царай нь кк. Зарим хүмүүст инээдтэй санагдах байх л даа.. За яадийн тэ...
Та бүхэн ч гэсэн өөрийн кино бүтээлд өгөх үнэлэлт, ямар төрөл жаанрын кино Монголд түлхүү хийгдээсэй гэж хүсдэг тухайгаа. Монголын кино урлагийн талаарх бодлоо дэлгэрэнгүй хуваалцаж байхыг хүсье.
Манай бүхий л урлагийн салбарт шүүмжлэгчид маш бага, идэвхгүй заримд нь бараг байдаггүйгээс одоо яая гэхэв үзэгчид бид л шүүмжиллэж байхаас... Гэхдээ үнэхээр кино урлагийн талаар мэдлэг өндөртэй үзэгчид, мэрэгжлийн хүмүүс нь үзэгчдийн сэтгэгдэлүүдээс Монголын өнөөгийн үзэгчдийн кино урлагийн талаарх бодол, мэдлэгийн түвшинг тодорхойлон үзэгчдийн үнэлгээнд өгөх шүүгчдийн үнэлгээг өгөх бизээ.
MS: Бүгдээрээ өөрсдийн кино урлагт өгөх үнэнэлт, цэнзүүрийн түвшингээсээ доорх сэтгэгдэлд үлдээхээс гадна, нилээн урт хэмжээний тэкст болохоор байгаа бол админы цахим шуудангаар илгээн тус бичлэгт нэмж оруулах боломжтой шүү.
Бидэнтэй хамт байгаарай.
Эх сурвалж:
Mongol style-н админ Маагий.
www.mongol-style.blogspot.com
Surtei ted eden onoo gej bodoj bgaaguin bna oo.bodoodhiy baiz. 5-s deeshee bol sain talruugaa dooshoo bol tegeed l muu taldaa l yum shig bnasht..
ReplyDeleteМанайхан ч триллерээ гайгүй хийчихдэггүй шүү дээ. Ер нь триллерийг яг тэр кинон дахь утгаар нь хийх албагүйшт..Тэгээд л яг хэсгээс нь аваад л хийдийн.нэг бол хэсгүүдээс нь түүвэрлэхдээ хүн ойлгоход шал өөрөөр ойлгогдохоор ч хийж болно.Яг нэг эгзэгтэй гоё хэсгүүдийг нь донжыг нь тааруулах л шаардлагатай байх..Триллер ер нь л муу хийгдэж байгаа манайд.Триллерээс нь үзээд л нээг үзэх хүсэл төрөхгүй байгаам чинь. Анхаармаар юм
ReplyDelete