Дvрслэх урлаг бол урлагийн том салбар. Монголд энэ урлаг ямар шатандаа
хєгжиж байгаа, тєрєєс ямар тусламж дэмжлэг vзvvлэх хэрэгтэй байгаа
талаар “Занаду АРТ” галерейн танхимд “Дvрслэх урлагийн талаар ярилцах
уу” сэдэвт сэтгvvлч уран бvтээлчдийн чєлєєт ярилцлагаар:
Энэхvv ярилцлагад Монголын зураач, уран бvтээлчид оролцсон
юм. Тухайлбал, “Хєх нар тєв”-ийн захирал Ё.Далх-Очир, Монголын урчуудын
эвлэлийн шагналт Ж.Цолмонхvv, С.Дагвадорж нар сэтгvvлчдэд хандан
дvрслэх урлагийн чиглэл тєрєл, орчин vеийн урлагийн чиг хандлага,
vзэсгэлэн музейн шvvмж хэрхэн бэлтгэх талаар ярилцав.
Монголчууд хєгжим,
бvжиг, тайзны урлагийн талаар мэдлэг сайтай байдаг ч уран барилга,
баримал, дvрслэх урлагийн талаар тєдийлєн сайн мэддэггvй биш. Томоохон
барилгын компаниуд л гэхэд Хятадаас уран барилгын каталогиудыг нь
худалдаж аваад л энд дууриалгаад хийх жишээтэй. Газар сайгvй хэний гэдэг
нь мэдэгдэхгvй хєшєє баримлуудаас мэргэжлийн тєвшинд талбай, орон зайг
нь тооцоолон хийсэн нэг ч бvтээл байхгvй. Эрх дархтай, мєнгєтэй нэгэн нь
нас барсан хамаатан саднаа мєнхлєх гэж дуртай газраа хєшєє босгож
байна. Байшин барилга дээр энд тэндгvй л реклам сурталчилгааны том том
хуудас єлгєєтэй. Гэтэл уран барилга гэдэг єєрєє урлагийн бvтээл. Тэр
гайхамшгийг ингэж гутааж болдоггvй хэмээн бухимдацгааж байсан юм.
Харин
єндєр хєгжилтэй орнуудын хот зохион байгуулалтын жишгээр Улаанбаатар
хотын захиргаа, уран барилгачид, мэргэжлийн зєвлєгч хvмvvс хамтран
ажиллах хэрэгтэй. Мєн Монголын урчуудын эвлэл, архитекторуудын холбоо
зэргийг дэмжиж бvр тендер зарлаж байж шинээр барих хєшєє дурсгал, байшин
барилгуудын тєслийг батлах ёстой. Гэтэл єнєєдєр Монголд урлагийн
шvvмжлэгчид нь байтугай судлаачид нь ч алга гэж эдгээр уран бvтээлч байр
суурь, vзэл бодлоо илэрхийлж байлаа.
Тvvнчлэн
тэд дvрслэх урлагийн бvтээлvvдийг байгаагаар нь хадгалан vлдээх талаар
тєрєєс анхаарч vзэхээс гадна шинэ залуу уран бvтээлчдийг ивээн тэтгэж
дэмжиж байгаа бизнесийн байгууллагуудын татварыг хєнгєлєх замаар дэмжлэг
туслалцаа vзvvлбэл Монголын урлаг хурдацтай хєгжих боломжтой гэж vзэж
байв.
Учир нь, єнєєдєр дэлхийд модерн арт чиглэлийн бvтээлvvдийг 10-160 сая
хvртэлх ам.доллараар дуудлага худалдаанд vнэлэх болсон байна. Цаг
хугацаа єнгєрєх тусам урлагийн бvтээлийн vнэ нь єсч байдаг. Тиймээс
хамгийн vнэтэй капитал бол уран баримал, дvрслэх урлаг болоод байна.
Жишээлбэл, “Хаан” банкны зургадугаар давхар урлагийн фонд болчихсон
байна. Энэ чинь бизнесийн ухаан байхгvй юу. Монголчууд заяанаасаа гарын,
нvдний ур сайтай хvмvvс, vvн дээрээ ухааны ур нэмчихвэл бvгд баялаг
vйлдвэрлэж чадна гэж эдгээр уран бvтээлчид vзэж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж:
Г.Чулуунцэцэг
Ардчилал сонин
MS: Тиймээ яалт ч үгүй хөндөх ёстой сэдэв байлаа. Монголынхоо дүрслэх урлагийг хөгжүүлэхэд манай бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн оролцоо их байгаасай. Магадгүй хэнд хаана хандаж хийлгэхээ мэддэггүй юм л бол урдаас оруулаад ирдэг сэтгэлгээ нь дийлчихдэг юм болов уу..Өчнөөн муулдаг Урд хөршөө хангалттай л дэмжиж тэжээлээшдээ. Одоо бие биенээ дэмжих, тэр дундаа урлагийн салбараа дэмжин хамтран ажиллацгаавал яасийн..
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment