Эсгий болон ноосон хувцас, эдлэлийн "Хүннү" брэнд.
Тус брэнд нь эсгийгээр голчлон гоёлын ороолт, ууж, хүрэм, цамц зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд үндэсний болон орчин үеийн загвар дизайнтай байдагаас үндэсний хэв шинжтэй ууж, цамц зэрэг нь илүү сонирхол татаж байна.
Мөн эсгий уран зураг, гоёлын чимэглэлийн зүйлс, углааш, бэлэг дурсгал, тоглоом зэрэг бүтээгдэхүүнүүд байдагаас гэрийн тохижилтонд зориулсан шинэлэг бүтээгдэхүүнийг нь онцлох хэрэгтэй болов уу. Тус брэндийн бусад бүтээгдэхүүнийг эндээс сонирхоно уу.
Ууж (үнэ-199000₮)
Нөмрөг (үнэ-199000₮)
Ууж (үнэ-199000₮)
Ноосон май (үнэ-185000₮)
Урт цамц (үнэ-199000₮) Цүнх, ханцуйгүй богино даашинз(280000₮)
Богино ууж (үнэ-180000₮) Ууж (199000₮)
Цүнх, ороолт, малгай (үнэ-299000₮) Хүрэм(279 000₮)
Хүннү брэндийн хувцас дотор Монгол ууж болон нөмрөг нь мний хувьд үнэхээр таалагдсан. Үнийн хувьд ч
ноолууран уужны хажууд хямд тэгээд өнгөлөг бас загварлаг санагдлаа. Харин танд ямар санагдав? Хүннү брэндийн холбоо барих, дэлгэрэнгүй мэдээллийг блогийн баруун багана дахь холбоо барих мэдээлэлүүд> хувцас дизайн хэсгээс аваарай.
MS: Загвар, чанар, үнэ
гурав альваа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг илтгэдэг үзүүлэлтүүд тул
уншигчид өөрсдийн шүүмж, саналаа илэрхийлэн Монголынхоо үйлдвэрлэгчидийн
хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг та бүгдээс ч бас хүсье.
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment