Нөүтбүүк, Табын зориулалттай эсгий цүнх
Энэ цүнх нь цэвэр эсгий биш ноосон материалыг эсгийрүүлэх аргаар хийсэн юм байна.
Эсгийрүүлэхээс өмнөх материал нь доод талд нь байна. Зүгээр ноосон материал харагдаж байгаа биз. Тэгээд эсгийдээд дээд талын тийм цүнх болсон байна.
Даавуун дээр иймэрхүү ноосоор чимэглэсэн хувцас, ороолт зэргийг дэлгүүрүүдээр харсан биздээ. Тэгэхээр дээрх цүнх нь ингэж бага зэрэг ноосоор биш нилэнхүйд нь л ноосоор бүрж даавуун цүнхийг эсгийрүүлж байгаа л гэсэн үг л дээ.
Нилээн дэлгэрэнгүй заавартайгаа юм байна лээ. Дэлгэрэнгүйг эндээс: http://www.classiceliteyarns.com Зааврыг нь татаж авах боломжтой.
Хуучин муусайн ноосон болон бусад материалтай хувцаснуудаа ашиглан эсгийрүүлэх аргаар цоо шинэ бүтээл хийж болох боломжтой л юм байна.
Дээрх цүнхнүүдээс гадна ингэж эсгийрүүлсэг бүтээгдэхүүний санааг дараа дараагийн бичлэгтээ оруулж байх болно. Биднийг хүлээлгүй ихийг мэдэхийг хүсвэл Google-s Felted wool product эсвэл design гээд хайгаад үзээрэй. Youtube дээр ч янзан бүрийн заавар байгаа л байх. Амжилт..
Лийртэй цүнхний зааварыг доох сайтнаас татаад аваарай.
http://www.classiceliteyarns.com
MS: Эгийгээр урладаг олон уран бүтээлчид, үйлдвэрлэгчид байгаа байх. Энэ аргаар эсгийрүүлж хийсэн өөрсдийн зүйлсээсээ, өөрсдийн хийх аргаасаа бусадтайгаа хуваалцаарай.
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment