Monday, November 4, 2013

ЭНГИЙН ХУВЦАСАА ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ БОЛОМЖ

MS:                 Энгийн дуруухан хувцас та өмсөх дуртай ч зарим нэг баяр ёслол дээр чамд байгаа хувцас хэтэрхий даруухан санагдах тохиолдол гарч байсан уу...Шинэ жилд өмсөх даашинзаа энгийн үед ч өмсч байхаар сонгон аваад өмстөл хэтэрхий энгийн харагдаж байна уу.. Тэгвэл үүнийг маш амархан шийдвэрлэж болох нэг арга санал болгьё.
Та өөрийн өмсөх хувцасныхаа зарим нэг дитайл хэсэгт нь хүний хараа татахуйц, хувцасыг тань тодруулж өгөх гялалзсан шигтгээгээр чимэхэд л болно. Ингэхдээ тухайн хувцасныхаа аль хэсэгт ямар өнгийн шигтгээгээр чимэж өгөх, ямар зураг, хээ байх уу, энгийн байх уу гээд яг яаж чимэглэснээс шалтгаалаад тухайн хувцас шинэ загварын мэт, өмнөхөөсөө тэс өөр стилтэй ч харагдаж болох боломжтой.
Жишээ нь доорх зурагнуудыг шигтгээн чимэглэлгүйгээр төсөөлөхөд энгийн, даруу харагдах байх. 



Энгийн нэг цамц, фудболкон дээрээ өөрийн гэсэн үзэл бодол, имиджээ илтгэсэн чимэглэлийг хийн шинэчилж болох юм.


Таны үдшийн даашинз  барууны силээс монол стилд ч хувирч болно.




















 Шигтгээн чимэглэлийг монголд хийж байгаа газарууд нилээн хэд байдаг юм байна. Дээрх зургуудыг Монголдоо энэ чиглэлээр анхдагч болсон үндэсний үйлдвэрлэгч " Эм Ди Эф " ХХК-с авлаа. Энэ компани нь шигтгээгээ гаднаас оруулж ирдэг хэдий ч шигтгээгээр чимсэн хувцас болон дурсгалын зүйлсийг өөрсдийн үйлдвэртээ урладаг юм байна. Хэрвээ өөрт байгаа хувцасан дээрээ ямар нэг хээ, чимэглэл өөрийн гараар хийхийг хүсвэл шигтэгээ болон бусад хэрэглэгдэх бүх хэрэгслийг тус компаны дэлгүүрүүдээс авах боломжтой гэсэн шүү. 
Дээрх компани болон бусад Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн тухай мэдээлэл, холбоо барих хаяг зэргийг блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээлэл  хэсгээс аваарай. 
Бэлтгэсэн: Mongol-style admin Ганган эмээ. www.mongol-style.blogspot.com
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment