Friday, November 8, 2013

ЭСГИЙ БОЛОН НООСОН ХУВЦАС, БҮТЭЭГДЭХҮҮН: ХҮННҮ БРЭНД

Эсгий болон ноосон хувцас, эдлэлийн "Хүннү" брэнд.
Тус брэнд нь эсгийгээр голчлон гоёлын ороолт, ууж, хүрэм, цамц зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд үндэсний болон орчин үеийн загвар дизайнтай байдагаас үндэсний хэв шинжтэй ууж, цамц зэрэг нь илүү сонирхол татаж байна. 
Мөн эсгий уран зураг, гоёлын чимэглэлийн зүйлс, углааш, бэлэг дурсгал, тоглоом зэрэг бүтээгдэхүүнүүд байдагаас гэрийн тохижилтонд зориулсан шинэлэг бүтээгдэхүүнийг нь онцлох хэрэгтэй болов уу.
Доор тус брэндийн урладаг бүтээгэдхүүний дээжээс орууллаа.


Шар цэцэг (Эсгий зулмал 135х75см)
Яргуй
Өнгө өнгөөр алаглах цэцэгс танай гэрийг чимж, гэр бүлд зөөлөн дулаан уур амьсгал нэмэх нь тодорхой. Эдгээр бүтээл нь 75-80000₮ үнэтэй юм байна.


Эсгий углааш (25000₮)
 



Ноосон гоёл чимэглэлийн зүйлс  (Ээмэг-5000, Бугуйвч-10000, Зүүлт-20000)


Монгол айл (60000₮)
Бэлэг дурсгал, тоглоом (30000-98000₮)
Монгол ууж (199000₮) Үндэсний загвартай Хүннү брэндийн хувцас мний хувьд үнэхээр таалагдсан. Үнийн хувьд ч ноолууран уужны хажууд хямд тэгээд өнгөлөг бас загварлаг санагдлаа. Дэлэгрэнгүйг эндээс үзээрэй.

За ороот нөмрөгний хувьд мөн адил загвар, дизайн сайтай санагдлаа. Өөр олон загварыг сонирхож байвал эндээс үзэж сонирхоно уу. 

Миний хамгийн их сонирхол татсан бүтээгдэхүүн нь гэрийн тохижилтонд зориулагдсан ком байлаа. Зурган дээрээс харахад ширээ, зөөлөн сандал, гэрлэн бүрхүүл, ханын тавиур болон ханын зураг гэсэн 5н бүтээгдэхүүнээс бүрдсэн байна. Энэ дотроос ханан дээрх зураг их гоё болжээ..зохиомж маш их таалагдаж байна.
Үнийн хувьд бас боломжийн санагдлаа (1.5сая төг). Цаашдаа энэ чиглэлээрээ илүү дагнан хөгжүүлж, өргөжүүлээрэй гэж хүсье.

MS: Эсгий эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон бусад бүх төрлийн үйлдвэрлэгчдийн дунд хувь хүн, албан байгууллага гэсэн ангилалаар улирал тутам уншигч хэрэглэгчдийн лайк дарсан тоо, бичсэн комент, санал сэтгэгдэлээс хамааран салбар бүрийн шилдэгийг шалгаруулж олонд зарлаж байх тул та бүхэн салбар бүрийн таалагдсан үйлдэрлэгчидээ дэмжин идэвхтэй саналаа хуваалцаарай.  Тус үйлдвэрлэгчтэй холбогдох хаягийг блогийн баруун баганд байрлах холбоо барих мэдээлэл хэсгээс авна уу.

Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment