Mongol-styel aдмин Ганган эмээ: Needle Felting гээд эсгийгээр ёстой хөөрхөн хөөрхөн юм хийж болдог сайхан урлалын арга байх юмаа. Манайд хэр хөгжсөнийг нь сайн мэдэхгүй юм. Энд тэнд дэлгүүр, үзэсгэлэн энэ тэрд нээх харагдаж байгаагүй л юм шиг. Манайд ууг нь эсгий урлал нилээн хөгжөөд байгаа санагдсан, энэ аргаар урладаг хүмүүс байгаа биз ээ... За мэдэхгүй нэгэнд нь мэдлэг болж, цаашдаа өрхийн үйлдвэрлэл явуулахаар санаа болж магадгүй гэсэн үүднээс орууллаа. Ер нь шинэ санаа булангийн бүх л санаа Монгол хүн бүр үйлдвэрлэгч байгаасай... Өөрсдөө хийж болох бүх юмаа эндээ хийгээсэй гэж хүссэн үүднээс л та бүхэнд хүрдэг...Намайг юу гэх гээд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ ; ) ....
Needle Felting - Зүүн эсгий урлал гээд орчуулчихсан шүү.
Хөөрхөн байгаа биз. Амитдыг халит харахад бараг жинхэн юм шиг л харагдаж байх юмаа.
Ийм бүтээлүүд хийхэд хэрэглэгддэг зүйлс нь нэг иймэрхүү.....
Өнгө өнгийн ноос, зүү
Эх биеийг нь ерөнхийлж гаргаад тэгээд өнгийн ноосоороо бүрэх маягаар хийдэг юм шиг байгаан. Энэ аргаар нэг жижиг хонь хийж байгаа бичлэгийг орууллаа. Сонирхож байвал илүү нарийн юм хийх заавартай бичлэг youtube дээр зөндөө байгаа. Өөрсдөө хайгаад үзээрэй.
Mongol style admin Ганган эмээ: Энэ мэтчилэн олон хөөрхөн зүйлс хийсэн байна лээ. Манайд ч гэсэн үндэсний хэв маяг, ховор хөөрхөн амьтадаасаа хийвэл догь санагдаад л байна. За тэгээд энэ аргаар урласан зүйлсээсээ бусаддаа сонирхуулан хийж бүтээх хүсэл, эрмэлзлэлийг нь өдөөж өгнө гэдэгт итгэлтэй байгаа шүү.
MS: Бидэнтэй хамт байгаарай.
Hand made^^ Handcrafts are so amaizing!!
ReplyDeleteЭнэ аргаар юм хийдэг хүн байна уу. Сурмаар байна. Дээрээс нь материалыг нь авмаар байна. Мэдээлэл байна уу. Гоё санагдчихлаа..
ReplyDeleteGoy medeeleltei heregtei blog bna da.yaasan ch ih medeeleltei yum.
ReplyDelete