Ану хатан үзсэн тэмдэглэл
Энэ киног зорин байж үзлээ ..Тайз засалт, хувцас, маш сайн байлаа ... Одооны түвшинд гэхэд өөрийн хөрөнгөөр бүтээсэн гэхэд тийм байхад сайхан байнаа...
Их дэгжин санагдсаныг хэлээд юу гэх үү..
Бас тухайн хувцас нь жүжигчнийг гүй ээ мөн гоё сүрлэг харагдуулж, ийм өвөг дээдэстэй хүмүүс байлаа шүүдээ бид гэж бахархах сэтгэлийг төрүүлж байв.
Эрчүүд нь ямар сайхан эршүүд хүчтэй харагддаг юм .. Омголон гэж жигтэйхэн.. сүртэй гэж жигтэйхэн ..
Хүүхнүүд нь их гоё өмсгөлтэй юм аа.. тэгээд бас эрчүүдээсээ дутахгүймаа .. Монголд эр эмийн ялгаварладаггүй байсныг харуулах мэт ..
Киноны үйл явцийг багцалбал::::
Ану гүнж Цорос аймгийн хунтайж Галдантай санамсаргүй тааралдана. Анхны харцаар бие биендээ дурлана. Тэгсэн Галдангийн ах Ануг өөрийн бага хатан болгохоор гуйна . Анутайгаа сууж чадаагүй байжийгаад ах нь хорлогдоно. Галдангийн ээж нь Цаст орны Лхаст очиж Галданг буцаж ирээч гэж гуйна. Галдан хувилгаан хүн болсон боловч өөрийн хайр сэтгэл Ану болон эзгүй болсон төрийг засахаар буцаж ирж Анутайгаа хуримлана..
Хуримын их дайллага дээр урьж авчирч хас тэмдэгтэй мөнгөн товчоо хэргийн газар үлдээж Галдангийн ахыг хөнөөсөн нөхдүүдийг хөнөөж өшөөгөө авна.
Тэгээд Галдан цаашаа Ойрдын ардыг нэгтгэж, Зүүн улсыг байгуулж өөрөө хаан болно.
Нилээн овоо удирдаад явж байнуудаа гэтэл амжилттай яваад эхлэхээрээ эрэгтэй хүн ямар зан чанар гаргадгуу тэрийг гаргаж өгнө дөө ... Дүү цэвээнравдангийнхаа хайртай бүсгүй Ахайг бага хатнаар буулгаж авна.. Тэгээд л нөгөө баахан хагаралдаан үүсээд л халх малх чинь ойрдруу дайрч бас хүчээ багасгаж аваад ядаж байтал манжууд дайрдын байгааздээ ..
Тэгээд манжийн гурван бүлэг цэргийн эсрэг цэргээ гурав хувааснаар хүчээ сулруулсан юмшиг санагдсан.
Галдан бошигт "Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгаа гэж үгүй" гэж хэлээд дайтна...
Тэгээд дайсны гол хүчинд бут цохигддын даваан дээр Хатан нь дайрч хааныгаа оргуулахад нь туслана.
Манжийн хаан Ялагдсан юмшиг яллаа гэж хэлээд нутаг буцна.
нэг иймэрхүү дэлгэрэнгүй чалчаад хамаг нөү хау яриад байлтайн биш..
Зураг дүрслэл үнэхээр гайхамшигтай байлаа .. Их таалагдлаа..
Тэгээд бас монголын бодит түүх гэхээр их харууслаа... Уйлах шахлаа ...
Магадгүй одоо ч гэсэн хөрөнгө мөнгө горьдсон гарууд хятадуудын аргад унаад л явдаг байхдаа гэж бодлоо..Бүрр омогших сэтгэл төрөөд болдгүй ээ..
За хувцас хунарыг бол дээр бичсэн байна..
Дууны хувьд бол жаахан дутуухан боловч бүрр нэг дуугүй хаячихсангүй ... Нилээн хэдэн дуу нэммээр ч юмуу.. Гурван цагийн кино шүүдээ .. адаглаад 5 аад өөр төрлийн дуунууд оруулбал ..
Зурагт авалт их гоё байсан ... Гоё гоё дүрслэлтэй .. магадгүй компьютер график сайтай байвуудаа.. Би бас нэг юм ажигласан .. Хүмүүс хээр ярьж байхад цаана нь мал энэтэр идээшилж байвал гүй ээ мөн их гоё зохихнээ гэж .. Тулаантай хэсгүүд дээр камермэн нь дагаад гүйсийнмуу ... харжийгаа хүний нүд өвдөөд байналээ .
Тулаантай хэсгийн зураг авалт жаахан онцгүй байлаа.. яахуудээ бидэндээ бол болжил байна.. Техник энэтэр нь хүрдэггүй биз..
Жүжиглэлт::
Тулааны үед монгол баатруудын жүжиглэлт хачин сайхан болж дагаад байлдчихмаар байлаа ..
Ану хатанд тоголсон Отгонжаргал эхэндээ жаахан наалдацгүй байснаа сүүлдээ тэр нөхрийнхөө төлөө байлдахаар зориг шулуудаж байгаа байлдаанд нисэх шувуу мэт дүүлэн орж байгаа нь үнэхээр гайхамшигтай болжээ.. Галдан бошигтод тоголсон жүжигчин Мягмарын хувьд бол энэ дүр түүний амжилтын оргил болвуу.. Мягмарт дурлахаа шахлаа .. Урьд нь дүрүүдийг нь харчаад сайхан залуубэ гэж боддоггүй байсан чинь одоо шууд дурлах гээд байнашт кжкж .. Монгол хувцас эрэгтэй хүнийг ямар гоё харагдуулдын бээ... Өвөг дээдэс минь бидэнд ямар гоё соёлыг үлдээгээ бэ ..
Ану Хатны туслах Мандарваагийн дүр бас их сайхан байлаа.. Санаа зовжийгаа гээд л .. Жаахан харамсалтай өнгөрсөн..
Баатрууд сайхан байлаа .. хэлээд юу гэхэв.. Данжили баатрыг хүн бүр магтсан харагдсан .. Магтаал үнэн байжээ..
Надад их таалагдсан дүр бас Ану хатны ээжийн дүр.. Сайхан эмэгтэй юм билээ.. Сайхан гарсан байналээ.. Аавд нь жүжиглэсэн хүнийг шүүмжилбэл алдас болох биз... Нуль их хайр .. тэгээд ялагдаад бүсээ мулталж байгаа зэрэг нь ..
Аа тээн ... Галдан хааны ээж болон түүний туслах хоёр бол чадвартай жүжигчид чадвартай л жүжиглэдийн байна гэдгийг харуулж байна.. Ээж нь Лхаст очоод Галдангаас нутагтаа ирээч гэж гуйхад нь Галдаан чи яваачдээ ээжийгээ энгэж гуйж байхад нь гэж хэлмээр санагдсан.
Галдангийн ахыг хөнөөсөн аавынх нь их хатаны дүрд тоголсон эмэгтэй бас гайхамшигтай байлаа .. Хэдхэн кадрт хэдхэн үг хэлээд киноны эхлэлд хуриман дээр алуулдаг тэр айгаад алхаж байгаа алхам нь их таалагдсан ..
Цэвээнравдангийн дүр таалагдсан боловч түүний дүүгийн дүрд тоголсон нөгөө 3 охин хамтлагын Анхмаагийн нөхрийг жүжигчин болоогүй байнадаа гэмээр санагдлаа.. Дүр төрх нь сайхан боловч дуу нь бишээ .. Үхэхдээ харин сайхан үхсээн үхсэн.
Аа тэгээд нөгөө алдарт Ахай хатанд тоголсон Батцэцэг миссийн тоглолт...Киног алсан гэхэд болно. Инээгээд л байхын инээгээд л байхын .. Ахай хатныг Цэвээнравдан хулгайлаад одоход Ану араас нь довтолгоно.. Тэгэхэд бараг баярлаад ч байгаамуу бололтой явж байналээ.. Галданд дургүй байсан Цэвээнравдангийн тагнуул байсан ч юмуудаа гэмээр ч хар өөрийн эрхтэй төрсөн. Ахай хатны дүрд тоглох гэж байсан залуу жүжигчин Дөлгөөн илүү байх болвуу гэж бодсон .. Яг инээмсэглэлтэй нь тохирсон хэсэг нь анхны зураг болох хээр зураг зураад сууж байхад Цэвээнравдан ирж уулздаг хэсэг нь байлаа.. 16тай охины айлгүй төрх мөн байна.. Тэрийг сайн гаргаад бусдыг нь болохоор тэр сайхан төрхөөрөө амь эрсэдсэн аюултай зүйлд ч инээмсэглэсээр л явна билээ .
Илүүц санагдсан хэсэг:::
Хатны амь хамгаалагч баатруудыг ерөөсөө танилцуулаагүй гаргаагүй мөртлөө үхэхэд нь нэг бүрчлэн танилцуулаад ч байгаамшиг гаргаж байгаа нь жаахан сонин санагдлаа.. Өөө энэ үхчихлээшт.. гэж хэлэх гэхийн аргагүй болж байгаам..
Мандарвааг алуулсан гэдгийг нь дуулаад шууд өөрөө ганцаараа дайсанруу очоод үхчихдэг тэр мөн эргүү толгой яа... Шүдээ зуугаад цэрэг алхаад дайржийсан бол яаая гэхсэн ..
Их хатан Ану болон бага Хатан Ахай нарын золгодог хэсэг .. Энэ их хуурамч санагдсан .. Энэ золголт дээр үед арай өөр байсан юм байнадаа гэж би сүүлийн үед ойлгоод байгаа .. Миний ойлгосноор бол ах хүн нь суудаг .. харин дүү нь сөхөрч золгодог.. Өөрөөр хэлбэл дүүгийн толгой ах хүмүүний толгойноос дор байдаг байх гэж би таамаглаад байгаа .. Золголт нь ч өөр .. яг сайн мэдэхгүй байж том том ярих тусгүй учир энгээд орхий.
Мандарваагийн үхэл... Яахуу жаахан хүүхэд аварч байгаад үхжийгаа байдлаар зөөлрүүлсэн боловч бас л утгагүй үхэл... өөрөө гүйж очоод үхчихдэг..Эсвэл би тийм аминдаа хайртайд байнуу бөө мэд ...
Чимэгтэй санагдсан зүйлс:::
Галдан нутаг орноо нилээн тэлээд дайнаас эргэж ирэхдээ Ану дээрэ очихгүй самарканд хүүхнийг өвөртөлнө.. Энэ хэсэгт хүүхэд нь өвдөөд Ану дээр орж ирдэг нь эцгийн бузар хүүхдэд гэдэг үгийг сануулна.. Энэ хэсэг их таалагдлаа..
Нэг жижигхэн хүү дайснуудын эсрэг байлдаад бөмбөгөнд оногдож үхэх нь тулахад Галдангийн баатар түүний зүрхрүү хутга шааж " Чи эр хүн " гэдгийг нь хэлээд үхүүлнэ.. Үхэхдээ гаргасан царай бол үнэхээр гайхалтай.. Уйлахаа шахсан .. Хамт үхэж байлаа шүүдээ..
Цэвээнравдангийн дүүтэйгээ уулздаг хэсэг .. Тэр мориндээр хайнга давхиж байгаа хэсэг ямар гайхамшигтай бэ..
Аа тээн ... тэр манжийн хааны өмсөж зүүж байгаа хувцас хэрэглэл бас тэгээд ордон энэтэр үнэхээр гоё гаргаж чадсан байна
Дүгнэлт:::
Ану хатан бол эршүүд үзэсгэлэнт хатан байсын байна.. Даанч нөхрийгөө дайснууд урвагч нараас нь хамгаалж чадаагүй гэдэг нь онцгүй байлаа .. Хажууд нь сууж байгаа хатан хүн байна .. ойлгоуулаад ухааруулаад өгчихөж болсонгүй юу айн гэж хэлмээр санагдсан .. Сүүлчийн тулаандаа бугатай багтай морио унаад дайрах тэр агшинд л тэсэр ч дэлбэртч байгаа тэр сэтгэлийг харуулж байна..
Түүхэн дээр Ану хатныг Галдангаа оргуулаад өөрөө дайны талбарт үлдэж хурууны үеээ мултартал сум харвасан гэж яриа байдаг гэсэн . Тэр харвааг сайн харуулдаг байжуудээ.. Магадгүй сайхан чимэг болох байждээ тиймүү..
Манай Монголчуудыг хооронд нь хагаруулдаг хятадуудын үр удам одоо ч байгаа шүү гэдгийг бас харууллаа..
Галдан бошигт хааныг би нээх мэддэггүй байсан .. Их том газар нутагтай байж.. Тэгээд л түүх нь их томруун үлдсэн юм байна.
Талархал:::
Ийм сайхан кино бүтээсэн уран бүтээлчдээ баярлалаа...
Ийм сайхан бүтээлээр сэтгэл баясгасан та бүхэндээ талархлаа ..
Үзээгүй нь үзэж Монголын кино урлагтаа хувь нэмрээ орууляа
Нэмэлт::::
Би сая бодож байлаа .. Цэвээнравдан Ахай хатныг булаагаад дутааж явахад араас нь Ану хатан нэхдэг... Тэр үед Цэвээнравдангийн дүү Сономравдан үлдээд тулалдана ..
Үхэхийн өмнө Сономравдан хэлэхдээ::: Намайг биш юм аа гэхэд ахыг минь тэнгэр ивээсэн байлгүй дээ гэж хэлэхэд Ану хатан харваж ална.
Цэвээнравдан Манжийн тусламжтайгаар Галдан бошигт хаанаас хаан ширээг нь булааж аваад 30-аад жил хаан ширээнд суусан юм билээ .
Дээрх хэлсэн үгээр тус кинон дээр Цэвээнравданг хаан болсон гэдгийг харуулсан бизээ..
http://delgermaash.blogspot.com/2013/02/blog-post_27.html
MS: Ер нь их л дажгүй болсон бололтой догоо..Гэхдээ л үзэх хүсэл төрөхгүй юм. За би ч яахав..Кино урлагийн мэргэжилтэн, үзэгчид үнэлэлт дүгнэлтээ хэлнэ биз ээ.
Бидэнтэй хамт байгаарай.
Яахав дээ ядарсан хүнд гэдэг шиг л...нээх сүйдтэй таалагдаагүй ээ.
ReplyDeleteИйм тэнэг кино үзээд цагийн гарз..
ReplyDeletenairuulagch muu, duu oruulalt muu, jyjiglelt xudlaa er ni avax yum tun xovor kino. Yaria ni xyrtel orchin yeiin yg xellegtei, barag l yag sh dee gex ni xolgyi shyy. yun uilax, dunduur ni garax evgyi yum daa gej bodoj suusaar bgaad arai gej 3 tsag bolson, ug ni 2 tsagiin gej bodoj orood tegj udaj garch irsendee xaramssan. Yostoi muu kino. Xaana bilee dee Manduxai xatantai niileed xatnii tuxai tyyxen 2 kinotoi bolloo gsen bsan. Yuuun xaa bsan Manduxai xatan be, chigchii xuruund ni ch xyrexgyi ee.
ReplyDeleteXarin ter 2 xatnii uulzdag xeseg chini argagyi sh dee, baga xatan ni ix xatandaa durgyi, tgd ix xatan ni barag l baga xatniigaa argadaj uulzaj bgaa uulzalt l bolj bgaa xaragdsan. Baga xatan ugaasaa eleg ni buruu xyn bsiin bish yy. Bi zolxioliig ni unshaagyi l dee, tgd buruu oilgoson bj magad.
Gexdee l kinonii xuvid ynexeer muu kino
or tas hiihgui baisnaas ingeed hiij ehelj baigaam ,yavaandaa saijrah bailgui dee... manai mongolchuud chin tuuhendee mundag baatar erstei, erelheg hatadtai aguu ard tumen shuude,,, getel so nariig,,, neg muu tosgonii baatriihaa duriig tovoilgoj gargaal lag lag kino hiigeed baigaaz, odoo teghees yahav tedend yamar delhiin taliig ezelj yavsan tuuh baih bish,tosgonii baatriihaa tuhai l hiihees,,, minii hamgiin gol heleh geed baigaa n bidend iim mundag tuuh bna, tiim bolhoor yamar ch baisan hiij ehley, ehelsen negnee zugeer l doosh n hiij mialah bish uramshuulj surgaj shuumjilj suryaa... yer n alivaa yumiig doosh n hiiij shuumjleh, zovolgoo ogch shuumjleh 2 ih yalgaatai shuu gej l helmeer bna..
ReplyDeleteКоммершиал зохиолоор хийсэн коммершиал кинуу. Түүхэн кинуу бол хариуцлагатай улс үндэсний зөв бурууг түүхэн бодит хүн, үнэн зөв археологийн сэргээн зассан олдворуудад тулгуурлах замаар үзүүлэх ёстой гэж бодож байна. Муу кинуу гэж боджийн.
ReplyDeleteАрай л урт болсон болхоос биш боломжийн л кино байна лээштээ. Би лав 8 оноо өгнөө.
ReplyDeleteТийм ч муу биш, тийм ч сайна биш..Жоохон л тэнцүүлье дээ.6 оноо
ReplyDeleteТүүхэн кино хийх гэж оролдож байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэйштээ.Тэгж байгаад л гайгүй хийдэг болно биздээ.
ReplyDelete