2007 онд Далласын рэппер Lil Wil -ийн "My Dougie" дуу хит болсоноор энэ бүжгийн төрлийг дэлгэрэх, олонд танигдах эхлэл нь тавигдсан бөгөөд Өмнөд Техаст сурч байсан Өмнөд Калифорны нэгэн залуу нутагтаа очоод ирээдүйн Cali Swag Distric хамтлагийн гишүүнд тус бүжгийг зааж өгсөн байдаг. Ингээд 2009 оны зун Cali Swag District-ынхан бидний сайн мэдэх " teach me how to dougie" хэмээх дуугаа бичүүлэн, видео бичлэг хийсэн нь youtube-д тархан олон нийтийг байлдан дагуулсан байна. Тус хамтлагийн рэппер Smoove хэлэхдээ " Dougie бүжигийн стильд ямар нэг баригдсан хөдөлгөөн байхгүй..хүн болгон өөрийнхөөрөө хийдэг..өөрийн хүсч байгаараараа хийцгээдэг.." гэжээ.
Одоогоор маш олон олны танил хүмүүс болох спортынхон, урлагийнхан ( Nate Robinson, Jhon Wall, Wolf Blitzer, Michelle Obama , Chris Brown, Henri Lansbury, Reggie Bush), дуучид, улс төрч гээд олон хүмүүс бүжиглэсэн байдаг байна.
Тус бүжгийн төрөл нь улам өргөжиж дотроо Jerkin, popping гэсэн урсгалуудыг холин дэлгэрсээр байна.
Монголчууд ч мөн юугаараа тутах вэ дээ. Бас нилээн сонирхон бүжиглэж байгаагаас зарим нэгийнх нь бичлэгийг орууллаа.
Эх сурвалж:
www.en.wikipedia.org
www.youtube.com
Бэлтгэсэн:
Mongol Style админ BA
Манайхан юугаараа дутах вэ дээ...сайн байна өө.
ReplyDeleteeregtei hund joohon sonin yum bishuuu...
ReplyDelete