ЭСГИЙ ОРООЛТ
Эдгээр дахин давтагдашгүй гоёмсог эсгий ороолтуудыг өнгө өнгийн ноосыг гараар нойтон эсгийжүүлж хийсэнТаны хавар намрын болон өвлийн улиралын гангараа болох эсгий ороолт нь орчин үеийн өнгөний чиг хандлага болон дизайнерийн уран сэтгэмжээр баяжигдан өвөрмөц гоёмсог ганган загваруудтай.
Маш нарийн зөөлөн бараг ноолуур шиг нарийн микронтой хонины ноосоор хийсэн тул дулаахан эвтэйхэн мэдрэмжийг төрүүлнэ.
Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
ТОРГОН ЭСГИЙ ОРООЛТ, НӨМРӨГ
Эдгээр дахин давтагдашгүй гоёмсог эсгий ороолтуудыг өнгө өнгийн ноос болон хүр хорхойн нимгэн торгыг гараар нойтон эсгийжүүлж хийсэн. Энэ нь орчин үеийн эсгий гар урлалын технологит нилээн их хэрэглэгдэж байгаа арга бөгөөд эсгийг илүү материаллаг, загварлаг харагдуулдаг.Таны хавар намрын болон өвлийн улиралын гангараа болох эсгий ороолт нь орчин үеийн өнгөний чиг хандлага болон дизайнерийн уран сэтгэмжээр баяжигдан өвөрмөц гоёмсог ганган загваруудтай.
Маш нарийн зөөлөн бараг ноолуур шиг нарийн микронтой хонины ноосоор хийсэн тул дулаахан эвтэйхэн мэдрэмжийг төрүүлнэ.
Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
Mongol-style: Тус урлангийн эсгий ороолт, торгон эсгий ороолтууд нь дизайн сайтай, өнгөний сонголттой санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн буюу эсгий ороолт нь 15000-40000₮, торгон эсгий ороолтууд нь 30000-90000₮ орчим үнэтэйгээр худалдаалагддаг бөгөөд мэдээж өөрийн хүссэн загвараар, яг өөрийн стильд тохирсон ганц хувийг хийлгэх боломжтой. ФЭЛТ МОНГОЛИА студийн тухай, бусад эсгий бүтээгдэхүүнүүүдийнх нь тухай Гар урлал> эсгий эдлэл хэсгээс сонирхоорой.
Дээрх эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс мэдэх боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.
No comments:
Post a Comment