Saturday, May 10, 2014

Эсгий шаахай, гутал, углааш - FELT MONGOLIA студи

ЭСГИЙ УГЛААШ

Эсгий гоёмсог дулаахан гэрийн углаашыг цэвэр байгалийн гаралтай ширхэгт болох хонины өнгийн нарийн ноос болон хүр хорхойн торгоор судал болон фактур гарган хийсэн. Энэ нь орчин үеийн эсгий гар урлалын технологит нилээн их хэрэглэгдэж байгаа арга бөгөөд эсгийг илүү материаллаг, загварлаг харагдуулдаг.
-Таны хөл үргэлж дулаахан байх болно.
-Цэвэр хонины нарийн ноос нь хялгасгүй хөлөнд зөөлхөн эвтэйхэн.
- Хэлбэр сайтай. сонирхолтой фактур гаргаж өгсөн.
- 2011, 2012 оны өнгө чиг хандлагыг тусгасан.
- Мөн уланд шингэн резин түрхсэн нь гэртээ өмсөхөд паркетан шалан дээр халтирахгүй, улны элэгдэлээс хамгаалж өгсөнөөрөө давуу талтай.
-Эсгий углааш эсгийжилт муугаас эрхий хуруундаа амархан цоорох гээд байдаг. Манай углааш эдэлгээний хугацааг уртсгахын тулд урд хэсэгт нь маралтай хамт нягт эсгийжүүлсэнээр эдэлгээний чанарын шаардлага хангасан.
- Угаалгын машинд бүлээн усанд хийж угаахад агшихгүй өөрөөр хэлбэл агшаалт ханасан эсгий углааш гэж хэлж болно.
-Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
- Эсгий углааш маань гутлын зориулалтын уутанд савлагдсан.
-Размер: 38, 39, 40, 41, 42, 43

















РЕЗИНЕН УЛТАЙ ЭСГИЙ ШААХАЙ

Эсгий шаахайг цэвэр байгалийн гаралтай ширхэгт болох хониныөнгийн нарийн ноос болон хүр хорхойн торгоор судал болон фактур гарган хийсэн. Энэ нь орчин үеийн эсгий гар урлалын технологит нилээн их хэрэглэгдэж байгаа арга бөгөөд эсгийг илүү материаллаг, загварлаг харагдуулдаг.
-Таны хөл үргэлж дулаахан байх болно. Резинэн ултай учир шалан дээр халтирахгүй мөн гэрийнхээ ойр гадаа ч өмсөж болно. Элдэв гаж үнэргүй европ стандартын резинэн ул.
-Цэвэр нарийн хонины ноос нь хялгасгүй хөлөнд зөөлхөн эвтэйхэн.
- Хэлбэр сайтай. сонирхолтой фактүр гаргаж өгсөн.
- 2011, 2010 оны өнгө чиг хандлагыг тусгасан.
- Резинэн ул нь чийг татахгүй, зөөлөн, уландаа хээтэй учир халтирахгүй. Резинэн улыг их биетэй гутлыг ултай нь нэвт оёх аргаар гараар хийж гүйцэтгэсэн.
-Эсгий шаахай эсгийжилт муугаас эрхий хуруундаа амархан цоорох гээд байдаг. Манай шаахай эдэлгээний хугацааг уртсгахын тулд урд хэсэгт нь маралтай хамт нягт эсгийжүүлсэнээр эдэлгээний чанарын шаардлага хангасан.
-Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
- Эсгий шаахайнууд маань гутлын зориулалтын уутанд савлагдсан.

ЭРЭГТЭЙ











ЭМЭГТЭЙ


















ХҮҮХДИЙН ШААХАЙ 
Гурваас таван насны хүүхдийн эсгий шаахайг цэвэр байгалийн гаралтай ширхэгт болох үндэсний түүхий эд- хонины нарийн ноосоор хийсэн. Таны хүүхдийн хөл үргэлж дулаахан байх болно.
-Цэвэр нарийн хонины ноос нь хялгасгүй хөлөнд зөөлхөн эвтэйхэн.
-Хүүхдийн сонирхол татахаар өнгө загвар сайтай
-Эсгий шаахай эсгийжилт муугаас эрхий хуруундаа амархан цоорох гээд байдаг. Манай шаахай эдэлгээний хугацааг уртсгахын тулд урд хэсэгт нь маралтай хамт нягт эсгийжүүлсэнээр эдэлгээний чанарын шаардлага хангасан.
-Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь патентжуулагдсан.
- Эсгий шаахайнууд маань гутлын зориулалтын уутанд савлагдсан.
 1-5н насны хүүхдийн шаахайнууд.









 Mongol-style: Тус урлангийн эсгий шаахай, углаашууд нь дизайн сайтайгаас гадна хүний хэрэглээг хангах тал дээр нилээн сайн бодолцсон санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн буюу том хүний углааш нь 26000₮, резинен ултай том хүний шаахайнууд нь 35000-40000₮, хүүхдийнх нь 18000₮ орчим үнэтэйгээр худалдаалагддаг бөгөөд мэдээж өөрийн хүссэн загвараар, яг хөлдөө тохирсон ганц хувийг хийлгэх боломжтой. ФЭЛТ МОНГОЛИА студийн тухай, бусад эсгий бүтээгдэхүүнүүүдийг Гар урлал> Эсгий эдлэл хэсгээс сонирхоорой.

Дээрх эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс мэдэх боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.

No comments:

Post a Comment