Mongol-style admin Ганган эмээ: Орох дуртай цахим хуудсуудын маань нэг болох alpha.mn дээр нэгэн уран дархан залуу бүсгүйн талаар нийтлэл байсныг орууллаа. Залуу хүн тэгээд эмэгтэй хүн гэхэд эрчүүдээс уран дархнаар ажиллан, бүтээл урлаж байгаа бүсгүйгээр бахархаж байна аа манайд захиа илгээсэн японы дархан бүсгүй шиг л... Амжилт
Урам зориг
Манай эгч зураач, бас өвөө маань их гарын ур дүйтэй уран хүн байсан
гэсэн. Анхандаа эгчийг дагаж зурдаг байснаа өөрийн эрхгүй зөнгөөрөө л
металыг сонирхдог болсон. Тэгээд гэрийнхэн маань намайг их дэмжиж урам
зориг хайрладаг. Бас багш маань их гайхалтай хүн, маш ихийг зааж
сургасан. Шантрах болгонд багш минь намайг зоригжуулж “Миний шавь
шантрах ёсгүй, чи бол Монголдоо гарын таван хуруунд багтах эмэгтэй
дархануудын нэг шүү” гэж хэлж байсан үг нь надад сэтгэлийн дэм
хайрладаг.
Gender
Дарханы урлагт бага зэрэг gender-ийн асуудал гардаг шүү.
Жишээлбэл нэг төмрийг эрэгтэй хүн шууд л нугалчина, ганц үйлдлээр л...
Харин надаас яагаад ч эрэгтэй хүний тэр их хүч гарахгүй л дээ. Ер нь
эмэгтэй хүнээс их тэсвэр тэвчээр шаарддаг.
Ээмэг
Хурд хамтлагийн “Би Дуртай” дууны “Чийр болсон алдар хүнд, чихний ээмэгээ тайлчихаад. Чиний л хайртай бүсгүй болох би дуртай”
гэдэг хэсэг нь надад их таалагддаг. Эмэгтэй хүн ээмэг зүүлт гээд гоёл
чимэглэлээ хэн нэгэн эрийн өмнө тайлсан л бол тэр хүнийх болдог гэдэг
шдээ. Би нэг бүтээлээ өөрийн ирээдүйн нөхөртөө зориулж хийсэн, тэгээд
энэ дууны үгээр бүтээлээ нэрлэсэн.
Хуримын бөгж
Хуримынхаа бөгжийг би өөрөө хийнэ гэж боддог шд. Хамгийн инээдтэй нь
би скизийг нь хүртэл бодчихсон байгаа. Би ер нь их романтик сэтгэлгээтэй
хүн юм шиг байгаан, ирээдүйн нөхөртөө зориулаад коом хүртэл хийчихсэн
байгаа шүү.
Дархан
Би дарханы мэргэжлээрээ их омогшиж явдаг. Гадуур алт мөнгөний дархан
гээд их байдаг л даа. Яг үнэндээ хүн маш их бодож, скиз төлөвлөгөө
гаргаж, хийцээрээ гайхагдсан дахин давтагдашгүй бүтээлийг туурвиж чадаж
байвал уран дархчууд гэж нэрлэгдэх гавъяатай болно.
No comments:
Post a Comment