Saturday, November 30, 2013

Этник загварын - Хар торон даашинз

Mongol-style Aдмин Ганган эмээ: Надад энэ даашинзны материалын сонголт,  загвар таалагдлаа. Хээнцэр харагдаж байна. Ажил хэрэгч бүсгүйчүүдэд илүү тохиромжтой санагдлаа. Бас нилээн тачаангуй л харагдахаар юм шиг. Энгийн хэрнээ үндэсний хэв маягийг шингээсэн уулзалт, үдэшлэг, арга хэмжээнд өмсөж болохоор, ялангуяа гадаад дотоодод амьдардаг хүмүүст, гадаадынхантай харьцдаг байгууллагын хүүхнүүдэд их сайхан харагдах болов уу. За тэгээд цагаан сар, наадам, хонхны баяраар ч өмсчихөж болж байна. Уншигчид өөрсдийн бодлоо хэлнэ бизээ. Онлайн дэлгүүр маань нээгдэхэд энэ даашинзыг бусад гоёл чимэглэл, гутал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй хослуулан шинэчлэн тавих болно.

 Нийт үйлдвэрлэгдэх тоо: 50ш
Дизайныг: Nomadic Edition ХХК
Захиалагч:  Nomadic Edition ХХК
Үйлдвэрлэсэн: Nomadic Edition ХХК
Бэлэн байгаа эсэх: Бэлэн, захиалах бол ажлын 3 хоногт.
Хэмжээ:  S, M
Худалдаалагдсан тоо:
Өнгө: Хар
Үнэ: 79 000₮




 Манай дэлгүүрээр зочилсонд баярллаа. Бидний Facebook хуудсан дахь дэлгүүр нь туршилтын журмаар явагдаж байгаа бөгөөд албан ёсны онлайн дэлгүүр 2014 оны 1-р сард нээлтээ хийхээр ажиллаж байна. Туршилтын хугацаанд Facebook хуудсан дээрх дэлгүүрт тавигдсан бүтээгдэхүүн нь удахгүй худалдаанд гарна гэсэн үг тул та бүхэн санал сэтгэгдэл, шүүмж, үнэ ханш, дизайны тал дээрх санаа бодлоо хуваалцахыг хүсч байна. Бүтээгдэхүүнээс таалагдаж байгаадаа Like дарж үнэлгээ өгнө үү. 

Бид Монголчуудынхаа хийсэн бүтээсэн, туурвисан бүгдийг сурталчиллах зорилготойгоор анх блогоо нээж байсан бол одоо  Mongol-style онлайн худалдааны дэлгүүр нээн дизайнерууд, хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс сонгон хооронд нь нэг цогц  коллекц хэлбэрээр худалдан авагчиддаа хүргэх буюу мэргэжлийн (Fashion Editor) стилистийн сонголтоор та бүхэнд санал болгох. Өөрөөр хэлбэл таныг хөлнөөс толгой хүртэл Монгол бүтээгдэхүүнээрээ гангарах боломж, сонголтыг олгох зорилт тавин ажиллаж байна. 


Хэрэв та болон танай байгууллага, хамт олон, найз нөхөд тань ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг(дээрх төрлүүдэд хамаарагдах бол), гар урлалын бүтээл урладаг бүтээлч сэтгэлгээтэй бол урласан бүтээлээ Монголынхоо бусад дизайнеруудын бүтээлүүдтэй хамт нэг коллекц болж олон нийтэд таниулах, худалдаалах боломжыг бэтгий алдаатай. Бид хэзээд хамтарч ажиллах, дэмжихдээ таатай байдаг. 
Мongol-style Online Shop: Монголын дизайнер, үйлдвэрлэгчдийн албан ёсны онлайн борлуулагч.

1 comment:

  1. Авмаар байнаа..Яаж авах вэ. Дэлгүүр чинь нээгдэхээр авна гэсэн үг үү.

    ReplyDelete