Нью Север ХХК - Керамзитан блок, Перлит, Перлит керамзитбетонон блок

Wednesday, May 22, 2013

  Mongol-style: Компани болон бүтээгэдхүүнийхээ дэлгэрэнгүй танилцуулгыг явуулсан Нью север компаныханд баярллаа. Цаашдаа байнга хамтарч ажиллаж байна гэдэгт итгэлтэй байна. Танай хамт олонд амжилт хүсье.

 Компаны товч танилцуулга:

“Нью Север” ХХК 2007 онд барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй экологийн цэвэр түүхий эдээр технологи болон чанарын өндөр түвшинд дулаан тусгаарлагч хөнгөн керамзит, керамзитан блок үйлдвэрлэж эхэлсэн. Бид 2007 оноос хойш бүтээгдэхүүнийхээ чанар, нэр төрлийг олшруулан одоогоор 10-аад нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээнд нийлүүлж байна.
 2012 онд үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулан дараах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулаад байна. 
Үүнд:
  1. 2012 онд Перлитний үйлдвэр
  2. 2012 онд Керамзит перлитэн гулдмайн /блокны/ үйлдвэр
  3. 2012 онд Байгалийн керамзитыг /хүрмэн чулуу/ олборлон боловсруулах үйлдвэр
“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000 м3 перлит, 10,000 м3 керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000 м3 керамзит, 30,000 м3 керамзитан гулдмай /блок/, үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Амжилт:
  1. 2008 онд МБМҮХ-оос “Хүндэт өргөмжлөл
  2. 2009 онд Монголын Бизнес Хөгжлийн Гарц Холбооноос “Итгэл хүлээсэн хамт олон ”2009 онд “Нийгэмд Стандарт Хэвшүүлэх Сан”-аас “ Стандарт 2010” цол
  3. 2009 онд Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулж “Нью-Север” ХХК-ий Цул керамзит-бетонон гулдмайн /блок/ үйлдвэрлэлийг “Бүтээлч ажил”-аар шалгаруулж “Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас батламж”
  4. 2010 онд “Стандарт 2010” цол
  5. 2011 онд МБМҮХ-оос “Шилдэг маркетинг нэвтрүүлэгч
  6. 2012 “Барилга Хот Байгуулалтын яам” “МБМҮХ-оос “Шилдэг технологи нэвтрүүлэгч”

 Бүтээгдэхүүний танилцуулга:

“Нью Север” ХХК дэлхийн дулаалгын материалын хаан болох перлитийг боловсруулан үйлдвэрлэж, Монгол улсын барилгын салбарт орчин үеийн дэвшилтэд технологиор үйлдвэрлэгдсэн шинэ бүтээгдэхүүнийг нийлүүлэх зорилгоор жилд 65,000 м3 перлит, 10,000 м3 керамзит перлитэн гулдмай /блок/, 40.000 м3 керамзит, 30,000 м3 керамзитан гулдмай /блок/, үйлдвэрлэх хүчин чадалтайгаар хоногийн 24 цагийн турш нийт 100 гаруй мэргэжлийн инженер техникийн ажилтан албан хаагчтайгаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

КЕРАМЗИТАН  БЛОК
Зориулалт:
Керамзитан гулдмайн /блок/ үйлдвэрлэлд  экологийн цэвэр байгалийн түүхий эд  керамзит, цемент, элс, ус ашигладаг. Керамзитбетонон гулдмайг шинээр баригдаж буй барилга байгууламж, ашиглалтанд байгаа орон сууц, үйлдвэрийн барилгын өргөтгөл ба хашлага бүтээцийн барилгын материал байдлаар өргөн хүрээнд ашиглаж байна
Онцлог:
  1. Баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг.
  2. Керамзитбетонон гулдмайн /блок/ хөнгөн жин нь барилгын сууринд ирэх даралтын хэмжээг  бууруулах ба улмаар барилга угсралтын өртөг зардлыг хэмнэнэ.
  3. Керамзитбетонон гулдмайгаар /блок/ баригдсан хана  өрөө, тасалгаан дахь агаарын чийгшилийг зохицуулж байдаг учир амьсгалах таатай орчинг бүрдүүлдэг. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  4. Керамзитбетонон гулдмай /блок/ нь их хэмжээний сүвэрхэг агаарын бөмбөлөг агуулсан сийрэг бүтэцтэй учир  дуу чимээг хамгийн сайн тусгаарлагч болдог.
  5. Энэ бүтээгдэхүүний ашиглалтын хугацаанд  элдэв хортой зүйл ялгаруулдаггүй мөн ямар нэгэн гаж үнэргүй.
  6. Энэ  гулдмайн /блок/ ханàíû дулаан тусгаарлах чадвар нь барилгын эрчим хүчний өндөр үр ашиг, экологийн цэвэр ба галд тэсвэрлэх үзүүлэлт өндөр.
  7. Нэг ширхэг керамзитан гулдмайн /блок/ эзлэхүүн нь 12 тоосготой тэнцдэг учир өрлөгийн ажлын хурдыг нэмээд зогсохгүй өргийн /өрлөгийн/ зуурмагийг хэд дахин хэмнэх боломжийг бий болгодог
  8. Тухайн барилгад бүхэлд нь  керамзитбетонон гулдмай /блок/ ашигласнаар барилгын өөрийн өртгийг 30-40 хувиар багасгаж, угсралтын ажлын хурдыг 4-5 дахин өсгөнө.
ПЕРЛИТ КЕРАМЗИТБЕТОНОН БЛОК
Зориулалт:
Уг гулдмай /блок/ нь перлит керамзитны бүх сайн шинж чанарыг өөртөө шингээсэн каркасан барилгын дүүргэгч матерал юм.
Хэмжээ: 240 мм х240 мм х 360 мм
Онцлог:
Перлит-керамзитбетонон гулдмайн /блок/ дулаан дамжуулалтын итгэлцүүр /коэффицент/  0,10 Вт/мос байгаа нь энэ гулдмайгаар / блок / баригдсан барилга нэмэгдэл дулаалга хийх шаардлагагүй болгодог.
Перлит-керамзитбетонон гулдмайг /блок/ хагас хуурай доригуулан шахах аргаар Европийн тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэж байна. Доригуулан хэвлэх буюу доригуулан цутгах аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад манай гулдмай /блок/ нь гадаргууны бат бэх байдал асар өндөр,  хүйтэнд тэсвэртэй ба ус чийг таталт багатай зэрэг давуу талаараа бусдаас онцлог бүтээгдэхүүн юм.
Нэг ширхэг керамзитбетонон гулдмай /блок/ эзлэхүүнээрээ 12 тоосготой тэнцэх ба энэ нь өрлөгийн /өрлөгийн/ ажлын хурдыг 4,5 дахин нэмэгдүүлэх ба өрлөгийн зуурмагийн зарцуулалтыг 3 дахин хорогдуулна.
Хүйтний гүүр /гадна өрлөгийн  зуурмаг/ хэмээгдэх гулдмайн / блок / заадасын тоог эрс цөөрүүлнэ.

Үнийн санал 2013он 5н сар: 


» Kерамзитбетонон гулдмай /блок/

 


Хэмжээ:
 480x190x120
Жин:
  9кг
Үнэ:
  1500
Хэмжээ:
 360x190x240
Жин:
  13.2кг
Үнэ:
  2200
Хэм:480x190x240
Жин:17.6кг
 
Үнэ:3000
 
» Перлитэн бүтээгдэхүүн



Перлит
Холимог дүүргэгчтэй дулаалгын материал
Керамзит Перлитбетонон
гулдмай  /блок/
Хэмжээ:
  1метр kуб
Жин:
  100кг
Үнэ:
  90000
Хэмжээ:
 1метр kуб
Жин:
  500кг
Үнэ:
  78000
Хэм:360x240x240

Жин17.6кг

Үнэ: 2800

» Керамзит болон байгалийн керамзитан бүтээгдэхүүн


Керамзит
Байгалийн керамзит 20-40 Байгалийн керамзит 0-5
Хэмжээ:
  1метр kуб
Жин:
  400-450кг
Үнэ:
  70000
Хэмжээ:
 1метр kуб
Жин:
  600кг
Үнэ:
 71500
Хэм:
1метр kуб
Жин:
  650-700кг
Үнэ:
  60000


 Mongol-style: Блокуудын үнэ болон үзүүлэлтүүдээс судлаад явж байхад Керамзитан блок нь үнэ өртөг болон дулаан тусгаарлах үзүүлэлтээрээ бусад блокуудаас илүү боломжтой санагдаж байсан. Гэхдээ сонголт бол таны гарт. Барилгын гол бүрэлдэхүүн болох ханын дүүргэгч материалынхаа сонголтыг хийхдээ материалуудын үзүүлэлт, үнэ зэргийг сайн судлан харицуулалт хийж байж сонгох шаардлагатай байдаг тул сайн судлаад сонголтоо хийхийг зөвлөж байна. Доорх материалуудын дэлгэрэнгүй танилцуулга, техникийн үзүүлэлтүүд зэргийг тус компаны цахим хуудаснаас нь ороод аваарай.
Тус үйлвэртэй болон бусад блокны үйлдвэрүүдийн холбогдох хаяг, холбоо барих мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Барилгын материал хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman