ВҮҮДМЭН ХХК - Модон эдлэл, тавилга үйлдвэрлэл

Thursday, April 10, 2014

 Mongol-style: Өөрсдийн үйл э, бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг явуулсан Вүүдмэний хамт олондоо баярллаа. Ажлын амжилт хүсье.

Компаны товч танилцуулга

Вүүдмэн ХХКомпани нь 1990 онд Өд хувиараа эрхлэх аж ахуй нэртэй үйл ажиллагаагаа эхлээд 1993 онд хуучнаар ахуй үйлчилгээний Тавилга Төхөөрөмжийн үйлдвэрийг хувьчилсны үндсэн дээр Тавлаг ХХК болон ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Вүүдмэн ХХК нэрээр одоог хүртэл ажиллаж байна.

Тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш цэвэр цул модон эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа дагнан эрхэлж, тус зах зээл дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй, бусдаас ялгарах онцлог давуу талуудтай, хэрэглэгчиддээ нэр хүндтэй, томоохон байр суурьтай байгууллага болоод байна.
Эх орны үндсэн түүхий эдийг (Нарс, хуш зэрэг цэвэр модоор) боловсруулан, технологийн өндөр түвшинд, зүймэл цул модон хавтанг бэлтгэж, өргөн хэрэглээний болон албан байгууллага, иргэдийн захиалгаар өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлож чаддаг төрөл бүрийн мебель модон эдлэл үйлдвэрлэж байна.
Манай үйлдвэрлэл үйлчилгээний гол онцлого нь зөвхөн хэрэглэгчдийн хүссэн загвар хэмжээгээр, тэдний санал хүсэлтийг харгалзан ашиг сонирхолд нь нийцүүлэн захиалга авч захиалсан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг үйлдвэрлэлийн явцад тэдний санаанд хэрхэн нийцэж байгааг харуулж бэлэн болсон бүтээгдэхүүнийг өөрийн унаагаар үнэ төлбөргүй хүргэж, баталгаат хугацаа өгдөг.

Бүтээгдэхүүнүүдээс: 











































Моngol-style: Дээрх үйлдвэрлэгч болон бусад модон эдлэл, мебель тавилга үйлдвэрлэгчидтэй холбоо барих хаяг, холбогдох мэдээллийг Үйлдвэрлэгчид&Дизайнерууд>Модон эдлэл хэсгээс аван уу. 
Хэрэв та болон танай байгууллага модон эдлэл, тавилга зэрэг үйлдвэрлэл явуулдаг бол бидэнд хандан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээллийг нийтлүүлэн олонд хүргэх боломжтой.
Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman