Гэрт юу байх ёстой вэ..

Wednesday, July 17, 2013


Бидний амьдардаг өрөө, орон сууц ахуйн хэрэгцээнээс гоёл чимэглэл хүртэл янз бүрийн эд зүйлсээр дүүрэн байдаг билээ. Гэхдээ энэ бүгд зарим үед бидэнд сөрөг муу нөлөө үзүүлэх нь бий. Тиймээс бид танд байр сууцаа цэвэрхэн байлгаж, хэрэггүй зүйлээсээ хагацах эртний "шидэт” зөвлөгөөгөө хүргэх гэж байна.
Гэр, дэлгүүр, оффист элдсэн арьс байх нь амжилттай худалдаа хийх, хөрөнгө мөнгөө өсгөх, гарлага гаргахгүй байхад тустай. Гэхдээ арьсыг сайтар арчилж, анхаарах ёстой.
Ваартай хатаасан цэцэг баяр баясал, эд баялаг, эрүүл мэнд, тохь тухыг бэлэглэдэг. Энэ нь муу энергийг саармагжуулдаг сайн талтай. Мөн түүнчлэн тусгай газар болон өөр байранд багцаар нь өлгөсөн цэцэг, өвс гэрийн эрч хүчийг сэргээдэг. Гэрт хадгалсан хатаасан цэцэг нь эрүүл мэндийн эрч хүчийг ялгаруулж, халдварт өвчний үед гэрийг хамгаалдаг байна. Амьтны хэлбэртэй зүйл нь гэрийг азгүйдлээс хамгаалдгаас гадна мөнгийг хүрэлцээтэй байлгахад тустай. Нохой, баавгай, бар, луу нь таныг хамгаална. Цэрэг, дайчин эрсийн хэлбэртэй тоглоом, матрёшка нь орон гэрийг цэвэрлэдэг. Бие биеийнхээ араас цуварсан заанууд ч цэвэрлэх зүйл болдог.
Дэр нь эхнэр нөхрийн хайр дурлалын хамгаалагч болдог. Хэрвээ дэр хээ хуартай, хатгамалтай, хурц өнгөтэй байвал хайртай хүмүүсийг хагацлаас хамгаалж, түүндээ анхаарлаа төвлөрүүлэхэд тус болдог байна. Хэрвээ дэр цэцэгсийн зурагтай бол эрүүл мэндийг хамгаалагч, хүн, амьтны дүрстэй бол аюулаас хамгаалагч, байгалийн зурагтай бол эхлэл бүхэнд амжилт авчирдаг гэнэ.
Гэрт юу байж болохгүй вэ?
Элэгдэж хуучирсан шаахайг гэрт хадгалж болохгүй. Энэ нь муу энергийг түгээдэг байна. Хэрвээ шаахай тань урагдсан бол өрөөнөөсөө даруй зайлуулах хэрэгтэй. Мөн гэрт уранхай, муу хувцас байлгадаггүй. Тиймээс хуучин хувцас, гутлаа өмсөх үгүйгээ байнга хянаж бай. Хэрвээ өмсөхгүй бол шууд л хаячих.
Цуурсан, эмтэрсэн, үйлдвэрийн өө сэвтэй сав суулга хоол хүнсний эрчим хүчийг үгүй хийдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэсэн үг юм. Аяга, таваг нь гэр бүлийг бэлгэддэг. Тиймээс өө сэвтэй аяга сав нь гэр бүлд асуудал байгааг гэрчилдэг байна.
Гэртээ зэгс хадгалах нь аюултай. Хатаасан зэгс нь аз жаргалыг хааж, өвчин, үхлийг зөгнөдөг байна. Ийм таагүй зүйл гэрээ чимэглэхээр тавьсан хялганад ч бас хамааралтай. Хялгана нь гэрт бэлэвсрэлийг зөгнөдөг гэнэ. 
 Эх сурвалж: /Өглөөний сонин/ 
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman