Mongol-style admin БА: Өрөөний өнгө үзэмжийг дээшлүүлэх үү дордуулах уу гэдэгт цонх их чухал үүрэгтэй байдаг. Цонхны гол чухал хэсэг нь хөшиг гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Гадна фасадны үзэмж, дотор интерьерийн өнгө үзэмжинд цонх болон хөшиг чухал үүрэгтэй. Тэгвэл хичнээн гоё рамтай цонх байлаа ч, дизайн сайтай дотор засалтай байлаа ч хөшиг нь тааруу, өрөөний стильдээ тохирохгүй бол тэгээд л...Хичнээн царайлаг хүүхэн байлаа ч үс нь арзгар, нэг л царайндаа зохихгүй засалттай бол ямар л олиг байхав..тэрэн шиг л..
За тэгэхээр сүүлийн үед интерьерт их олон төрлийн хөшиг ашигладаг болсон байна. Техник технологийн хөгжлийг дагаад бүх юм өргөн сонголттой болж ирсэн тул бид ч бас цаг үеэсээ юугаараа хоцрох вэ дээ тэ..Өрөөнийхөө өнгө төрхийг ганц хөшиг солисноор л өөрчиллөх боломжтой тул ямар, хөшигний ямар сонголтууд байгаа талаар мэдээлэл бэлдлээ..Мөн манайд тэр болгон нь байна уу, үйлдвэрлэдэг бол хаана ямар компани гээд л..За доорх мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая..
Туузан хөшиг буюу босоо жалюзан хөшиг ( Vertical Shade ):
Металл хөндлөн жалюзан хөшиг (Aluminum Horizontal Blinds): Энэ төрлийн хөшигний үндсэн материал нь хөнгөн цагаан бөгөөд овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай.
Жалюзан хөшиг нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүй ажиллагаатай.
Энэ
хөшигний бүтэц бол хөндлөн байрлалтай олон тооны металл туузнаас
бүрдэнэ. Жалюзан хөшгөөр өрөөнд орох гэрлийг тусгалыг хүссэнээр өөрчлөх
бүрэн боломжтой. Хөнгөн цагаан нь гялтганаж харагдахаас гадна өнгөний сонголттой тул өрөөнд өвөрмөц өнгө төрхийг нэмдэг. Ялангуяа өрөө хоорондын тусгаарлах шилэн хананд хийж өгвөл тохиромжтой.
Хулсан хөшиг (Woven Wood Blinds) :
Хулсан хөшигний мод нь цэвэр хулсан мод бөгөөд ажиллагааны хувьд маш хөнгөн. Өрөөнд дулаан, тохилог уур амьсгалыг бүрдүүлнэ. Етник болон Эклектик стилээр тохижуулж буй өрөө тасалгаанд илүү тохиромжтой.Модон хөшиг (Wood horizontal blind) :
Модон хөшгийг хулсан болон халуун орны модоор гэсэн 2 төрлийн материалаар үйлдвэрлэдэг.Модон хөшиг нь өрөөний интерьертэй зохицож чадвал хамгийн тансаг хөшиг болж чадна. Цэвэрхэн, сонгодог, дулаан харагдуулдаг мөн бараан өнгөний сонголт давамгай байдаг тул ихэвчлэн сонгодог засалтай өрөөнд ашиглах нь бий..
Honey and honey combi blind) :
Энэ төрлийн хөшиг нь хөндлөн хээтэй даавуун хөшиг гэж надад ойлгогдлоо..Мөн зам нь цонхны 2 ханаар байрладаг тул дээшээ доошоо шахах боломжтой болдог бололтой. Хөшигний бүтцийг доороох зурагнаас. Доорх зураг нь Honey Combi буюу Honey загварын давхарласан гэсэн утгатай тул дан Honey нь энэ зурган дээрхээс нэг дан байдгаараа ялгаатай юм байна л даа. Манайд бол Honey загварыг үйлдвэрлэдэг гэсэн Honey Combi-г нь ч бас хийдэг л байх.Combi буюу Zebra shade) : Комби мөн Зебра буюу тахь гэж нэрлэдэг хөшиг.
Энэ төрлийн хөшгийг манайхан бас нилээн мэддэг болсон байх гэж бодож байна гадуур их зарагддаг болсон хөшигний нэг. Давхар эргэгддэг тул хөшиг чулны үүргийг нэг дор гүйцэтгэдэг.Nuette буюу Shangri la blind) : Nuette - манайд Шангрила гэж ихэвчлэн хэлдэг бололтой байсан.
Зурган дээрээс хараад ойлгогдох болов уу. Манайд мөн үйлдвэрлэж байгаа хөшигнүүдийн нэг. Гэрлийн шууд ирэх тусгалыг нилээн сайн хааж өгөхөөр харагдаж байна. Өрөө хоорондын болон тасалгаа маягаар тусгаарлалт хийж ашиглахад бас боломжийн санагдлаа.Pleated Shade : Манайд зиг заг гэж нэрлэгддэг.
Бидний жоохон байхдаа дэвүүр гээд л цаас нугаладаг шиг л байгаа биз. Бас их өвөрмөц өнгө төрөх оруулахаар харагдаж байна. Гэрлийг төдийлөн их хаахгүй буюу чулний үүрэг гүйцэтгэнэ. Наагуур нь хөшиг татах боломжтой.Mongol-style admin БА: Хөшигний төрөл маш олон байдгаас Монголдоо үйлдвэрлэж байгаа төрлүүдээс нь түүж авч танилцуулсан билээ. Манай үйлдвэрлэгчид үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ онцлог, энэ нь ийм тийм байдаг гэсэн мэдээлэл тун бага байх юмаа. Энэ мэдээллийг бэлдэх гэж интернэтээс л баахан өөрөө хайж ухаж байж л..Гэхдээ л бас харьцангуй товчхон мэдээлэл боллоо. Хэрэв хөшиг үйлдвэрлэгчид нь уншиж байгаа бол дээрх хөшигнүүдийн материалын онцлог, угааж цэвэрлэхдээ юуг анхаарах талаар, материалуудынх нь сонголт, үнэ ханшны мэдээллээсээ явуулбал сайн байна шүү нэмээд нийтлэчих болохоор.
Хөшиг үйлдвэрлэгчидийн холбоо барих болон бүтээгдэхүүний талаар мэдээллийг Блогийн Холбоо барих мэдээллүүд > Интерьер тохижилт, чимэглэл хэсгээс авна уу.
Доор хөшиг захиалахдаа хэмжээ яаж авах зааврыг Солонго орд ХХК-ний сайт дээрээс авч оруулсан байгаа. Солонго орд компаны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
За тэгээд мэдээлэл таалагдсан бол LIke & Share шүү дээ ;)
ХЭМЖЭЭ АВАХ ЗААВАР
Цонхны хөшигний хэмжээг авахдаа эхлээд гадна талд эсвэл дотор талын алинд нь хөшиг сонгохоо шийдэх хэрэгтэй.
Хэрэв шийдсэн бол дараахи зааврыг даган мөрдөж хөшигний хэмжээг аваарай. Дотор талд суулгах хөшигний хэмжээг авахдаа хөшиг суулгасны дараа цонхны салхивчны онгойлтод саад болох эсэхийг сайтар нягтлах шаардлагатай.
Бидэнтэй хамт байгаарай.Хэрэв шийдсэн бол дараахи зааврыг даган мөрдөж хөшигний хэмжээг аваарай. Дотор талд суулгах хөшигний хэмжээг авахдаа хөшиг суулгасны дараа цонхны салхивчны онгойлтод саад болох эсэхийг сайтар нягтлах шаардлагатай.
Хэрэгтэй мэдээлэл оруулсан байна баярллаа. Тэгээд Монголд үлйдвэрлэдэг газруудыг нь хэлж өгч байгаад баярлдаг шүү танай хамт олонд. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
ReplyDeleteNeeree neg hushguu soliyoo.gadnaasaa ch tseverhen goy haragddiin bnal lee iiim hushignuud chin.harin joohon unetei l bhdaa. Adminaa chadval une hanshiinh ni medeellees oruulaad uguuch.please
ReplyDeleteTSeverlehed hetsuu bhaa l gej bodogdood bnaa. manaih shig toos shoroo ihtei gazar ter hundlun jaaluuziig ni bol bas l hetsuu bhaa.
ReplyDeleteийм хөшиг зардаг гар өөрийхөө юмыг рекламдаад байгаан биш үү, ердөөсөө ч таалагдахгүй байна. манайх шиг хүйтэн өвөлтэй газар ийм хөшиг ямар ч хэрэггүй зохицохгүй зүйл мэдэв үү албан газарт л юу юм гэхээс
ReplyDelete