Солонго орд ХХК - хөшиг үйлдвэрлэл

Monday, March 24, 2014

Mongol-style admin БА: Өрөөний өнгө үзэмжийг дээшлүүлэх үү дордуулах уу гэдэгт хөшиг их чухал үүрэгтэй байдаг. Үндэсний хөшиг үйлдвэрлэгчдээс анхдагчуудын нэг болох Солонго орд компаны танилцуулгыг хүргэж байна. Бүтээгдэхүүнийхээ талаар бас боломжийн танилцуулгатай байсан тул сонгож орууллаа.

Компаны товч танилцуулга:

Солонго орд ХХК нь 11 жилийн өмнөөс албан тасалгааны болон гэр ахуйн цонхны хөшигний үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттайгаар ажиллаж ирлээ. Олон жилийн дадлага туршлагатай манай хамт олон хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, эд анги ,тоноглол, материалын өргөн сонголттойгоор танд үйлчлэхэд баяртай байх болно. Бид бүтээгдэхүүнүүддээ зах зээлийн хамгийн хямд үнийг санал болгоод зогсохгүй хамгийн урт хугацааны баталгаат хугацаа өгөхөөс гадна дуудлагаар захиалга авах үйлчилгээг үзүүлэх болон хөшиг суурилуулах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ. 
Үйлдвэрлэх хөшөгний төрөл: 

Туузан хөшиг:

Туузан хөшиг бол дээрээс доош унжих олон тооны туузнаас бүрдэх хөшиг юм.
Материалын маш өргөн сонголттой. Хэрэв та томоохон хэмжээтэй цонхонд хөшиг сонгох гэж байгаа бол хамгийн зөв сонголт бол  ТУУЗАН ХӨШИ.

vert3
vert12 

Хуйлдаг хөшиг:

Хуйлдаг хөшиг бол дээрээс доош буух зарчмаар ажилладаг.
Ажиллагааны 3 янзын сонголттой:
  1. Гараар дээш доош болгох / 3 төрлийн тоног/
  2. Гараар доош болгож, автоматаар дээш хураах /3 төрлийн пүрш/
  3. Алсын удирлагаар ажиллуулах бүрэн автомат
Хаана ч ямарч өрөө тасалгааны тохижилттой зохицож чаддаг найдвартай хөнгөн гайхамшигт хөшиг юм. Материалын сонголт маш ихтэй тул үйлдвэрийн байранд ирж үзэх эсвэл дуудлага өгч каталогиноос сонголт хийж болно.


roll2
roll1

Металл жалюзан : Энэ төрлийн хөшигний үндсэн материал нь хөнгөн цагаан бөгөөд овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай.
Жалюзан хөшиг нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүй ажиллагаатай.
Энэ хөшигний бүтэц бол хөндлөн байрлалтай олон тооны металл туузнаас бүрдэнэ. Жалюзан хөшгөөр өрөөнд орох гэрлийг тусгалыг хүссэнээр өөрчлөх бүрэн боломжтой.
Материалын сонголтын хувьд чанар, өнгө үзэмж, дизайнаас хамааран маш өргөн сонголттой.

vene3 vene4
vene vene1

Хулсан хөшиг:

Хулсан хөшигний мод нь цэвэр хулсан мод бөгөөд ажиллагааны хувьд маш хөнгөн.




dominica02

tobagowalnut01


Модон хөшиг:

Модон хөшгийг хулсан болон халуун орны модоор гэсэн 2 төрлийн материалаар үйлдвэрлэдэг.
Модон хөшиг нь өрөөний интерьертэй зохицож чадвал хамгийн тансаг хөшиг болж чадна.

snowberry01



wood1 wood 

Mongol-style admin БА: Дээрх хөшигний төрлүүдээс гадна Монголд үйлдвэрлэдэг бусад хөшигний төрлүүдийн танилцуулгыг хөшиг сайхан бол өрөө сайхан нийтлэлээс сонирхоорой. 
Солонго орд болон бусад хөшиг үйлдвэрлэгчдийн холбоо барих мэдээллийг Блогийн холбоо барих мэдээллүүд хэсгийн Интерьер тохижилт, чимэглэл хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

ХЭМЖЭЭ АВАХ ЗААВАР

Цонхны хөшигний хэмжээг авахдаа эхлээд гадна талд эсвэл дотор талын алинд нь хөшиг сонгохоо шийдэх хэрэгтэй.

Хэрэв шийдсэн бол дараахи зааврыг даган мөрдөж хөшигний хэмжээг аваарай. Дотор талд суулгах хөшигний хэмжээг авахдаа хөшиг суулгасны дараа цонхны салхивчны онгойлтод саад болох эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. d0b7d0b0d0b0d0b2d0b0d180

Харин гадна талд суулгах хөшигний хэмжээг авахдаа зааврыг мөрдөх ба хэрэв та хүсвэл өрөөнийхөө тохижилтод тохирохоор хөшигний хэмжээг хүссэнээрээ авч болно.

d0b7d0b0d0b0d0b2d0b0d1801

0 comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman